Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.01.31/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.
11.00 ЦАГТ:
- Нийтийн тээврийн бодлогын газраас Хан-Уул дүүрэг дэх нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор-Б байрны хурлын танхимд шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99104180, 88013245
- Хууль зөрчсөн томилгоо, төрийн албаны сул орон тооны мэдээллийг хянах боломжийг хэрэглээнд нэвтрүүлж буй Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийг танилцуулах уулзалт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд болно.
- ХӨСҮТ зааланд томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
- Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү Хэвлэлийн хүрээлэнд "Олон улсын харилцааны шинэ нөхцөл байдлууд: Америкийн геополитик хэрхэх вэ?" хэлэлцүүлэг, нээлттэй яриа хийнэ.
13.00 ЦАГТ:
- УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-д болно. Утас: 88444121, 99034043
14.30 ЦАГТ:
- Туушин зочид буудалд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, 21 аймгийн Газрын харилцаа, барилга , хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Орон нутгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр, ирэх жилүүдэд улсын хэмжээнд хэрэгжих сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн тухай хэлэлцэнэ. Холбоо барих: 99010985
19.00 ЦАГТ:
- Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
:)))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-31 202.9.41.2
Чаав-с
Нэргүй 2025-01-31 202.131.225.242
Нэг өглөө босоход нэг татвар нэг хураам, нэг төлбөр нэмэгддэг боллоо. Пиздаа юмаа. Сөхөрч унатлаа ажиллаад ч нэмэр алга.
Zochin 2025-01-31 59.153.115.91
tsus ursgah heregtei yum bolov uu. hediig n alahad nam bolno doo golognuud.