Боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар Боловсролын яамны, боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаатай ярилцлаа.
-Одоогийн байдлаар хэчнээн багшийн орон тоо сул байна. Ямар, ямар хичээлийн багш дутагдалтай байгаа вэ?
-Багшийн дутагдал бол боловсролын салбарт хамгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө нэлээд багш дутагдалтай байлаа. Багшийн дутагдал гэдэг нь батлагдсан орон тоон дээр багшлахгүй байгаа багшийн тоог хэлдэг. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1,319 багш дутагдалтай байна. Үүнээс англи хэл, физик, математик, бага ангийн багш, технологи, химийн багш нар дутагдалтай байгаа. Мөн цэцэрлэгийн багш нар бас дутагдалтай байна.
Боловсролын хуулиндаа цэцэрлэгийн туслах багш ажиллуулна гэж заасан байдаг.
Цэцэрлэгийн 200 орчим туслах багш дутагдалтай байгаа. Мөн дуу хөгжмийн багш нэлээд дутагдалтай буюу 241 багшийн сул орон тоо байна. Дээрээс нь бүлгийн багш 164, биеийн тамирын багш 179 нийт 726 багшийн сул орон тоо бий. Олон шалтгааны улмаас багш дутагдаж байгаа.
-Багшийн дутагдлыг нөхөхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Цаашдаа багшийн дутагдлын нөхөхийн тулд “Багшийн гурван тулгуурт бодлого” гаргасан. Энэ хүрээнд багш нарыг хөрвөх сургалтад хамруулж, багш мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдийг 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлж байна. Мөн өөр мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүмүүсийг багшлах эрхийн сургалтад хамруулж байна. Багшлах эрх аваад сайн ажиллаж байгаа хүмүүсийг хөрвөх сургалтад хамруулах гэх мэт ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Мөн багш мэргэжлээр төгссөн 20-иод мянган хүн хөдөлмөрийн зах зээл дээр байна. Эдгээр хүмүүст зориулсан ажиллах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа.
Дээрээс багшийн цалинг инфляцтай уялдуулж үе шаттай нэмнэ.
Энэ мэт арга хэмжээнүүдийг авснаар багшийн хомсдол цаашдаа тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолж байна.
-Багш мэргэжлээр сурч байгаа хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс чөлөөлж байгаа гэлээ. Төгссөн хойно нь мэргэжлээрээ ажиллах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Өмнө нь хүүхдүүд багш мэргэжлээр тэтгэлэгтэй сурсан ч гэлээ цаашид заавал багшаар тэдэн жил ажиллах ёстой гэсэн тийм зүйл байгаагүй учраас тэтгэлэгтэй сурсан ч энэ чиглэлээр ажиллахгүй байх нь их байсан. Тиймээс төрөөс төлбөрөө даалгаад үнэгүй дөрвөн жил суралцсаны үр дүнд энэ чиглэлээрээ ажиллах шаардлагыг тавина.Тиймээс эдгээр хүүхдүүдтэй таван жилийн гэрээ байгуулж байгаа.
ХОС БИЧИГТЭН БОЛОХОД ХҮН БҮРИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ЧУХАЛ
-Энэ жилээс эхлэн монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид монгол бичгийн багш, боловсон хүчнийг нэмэгдүүлэх, чадавхжуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Төрийн албан бичигт монгол бичгийн нэвтрүүлсэнтэй холбогдуулан бүх төрийн болон сургалтын байгууллагуудад монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх, стандартыг мөрдөх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн сургалтад хамруулах, идэвхжүүлэх гэх мэт зөвлөмжийг хүргүүлээд байна. Мөн хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулах болсонтой холбогдуулан багшийн асуудал бас яригдана. Мэдээж монгол хэл, бичгийн багшийг бэлддэгээрээ бэлдэж байгаа.
Дээрээс нь бусад мэргэжлээр суралцаж буй оюутнуудад монгол бичгийг хоёр кредит нэмж заах агуулгыг оруулж байна.
Мөн архив, албан хэргийн хөтлөлт мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд монгол бичгийн дөрвөн кредит хичээл нэмж үзэхээр болсон. Харин иргэдийн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулахын тулд насан туршийн суралцахуйн төвөөр дамжуулан орон тооны ажилтныг ажиллуулах зохицуулалтыг хийнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд зургадугаар ангиас эхлэн 12 дугаар анги төгстөл монгол бичгийг зааж байгаа. Мөн элсэлтийн шалгалт болон төрийн албаны шалгалтын агуулгад үндэсний бичгийн чадамжийг үнэлэх асуулгыг оруулсан. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгийн чадвар, албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах чадварын асуудлыг тусгаж байгаа учраас хүн бүрийн хичээл зүтгэл чухал.
-Багшлах эрх олгох 45 хоногийн сургалтын үр дүн ямар байна вэ? Хэчнээн багшийг бэлтгэн гаргав?
-Боловсролын сайдын 2024 оны есдүгээр сарын 2-ны “Журам батлах тухай” А/64 дүгээр тушаалаар “Багшлах эрх олгох болон үүнтэй холбоотой үйл ажиллагааны журам” батлагдсан байдаг. Уг журмын дагуу сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад ажиллах хүсэлтэй багш бус мэргэжилтэй иргэнд багшлах эрхийн хувилбарт сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ олгох эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн МУБИС, СЭЗИС, МУИС, Орхон, Отгонтэнгэр сургуулиудад нийт 199 хүн бүртгүүлсэн.
Эдгээрээс шаардлага хангасан 75 хүн танхимаар болон цахимаар сургалтад хамрагдаад суралцаж байна.
Багшлах эрхийн сургалтад хамрагдаж төгссөн хүмүүс маань цаашдаа багшаар ажиллаад энэ мэргэжилдээ дуртай үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бол цааш нь хөрвөх сургалтад хамруулах зарчмаар явна. Сургалтын үр дүн бол хараахан гараагүй байна.
-Туслах багш ажиллуулна гэж ярьж байгаа энэ ажил ямар шатанд явж байна вэ?
-Дээр хэлсэн боловсролын тухай хууль болон багшийн хөгжлийн тухай хуульд 44-өөс дээш суралцагчтай бүлэгт багшийн туслах ажиллуулах эрх зүйн зохицуулалт байдаг. Хөдөө орон нутагт 44-өөс дээш хүүхэдтэй бүлэг харьцангуй цөөн. Дийлэнх нь Улаанбаатарт бий. Тиймээс нийслэлийн 44-өөс дээш хүүхэдтэй 817 бага ангид багшийн туслах ажиллаж байна. Цэцэрлэгүүдийн хувьд ихэнх цэцэрлэгүүдэд туслах багш ажиллаж байна. Дээр хэлсэн 200 орчим туслах багшийн сул орон тоо байгаа.
СУРАХ БИЧГИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР ХҮҮХДҮҮДИЙН ЦҮНХ ХӨНГӨРНӨ
-Сурах бичгийн агуулгыг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь эцэг, эхчүүд сурах бичгийн агуулгыг багагүй шүүмжилдэг?
-Дангаар нь сурах бичгийг шинэчилнэ гэж байхгүй харин сайжруулах асуудал байдаг. Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх болон бага ангийн буюу 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байгаа. Сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнээр сурах бичиг дагаад шинэчлэгддэг. Энэ жилийн хувьд дээр хэлсэн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн учир ийнхүү 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг шинэчилж байгаа юм. Одоогоор сургалтын шинэчилсэн хөтөлбөрөө туршиж байна.
Нийтдээ 28 сургууль, 17 цэцэрлэгт туршилтаа хийж байна. Туршилтын үр дүн ирэх тавдугаар сард гарна.
Үр дүн гарснаар эцсийн байдлаар сурах бичгээ танилцуулна. Энэ удаад сурах бичгийг шинэчлэхдээ хэд хэдэн зүйл дээр анхаарч байна. Тухайлбал, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх. Үүнээс гадна сурах бичгийн даалгаврууд хэт доод түвшний байсныг илүү танин мэдэхүйн өндөр түвшний, буюу задлан шинжлэх, үнэлэх бүтээх, даалгавраар баяжуулж байгаа.
Хоёрдугаар хүүхдийн цүнх хэт хүнд байна гэдэг асуудал яригддаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үндсэн сурах бичиг, дасгал ажлын дэвтэр гэсэн хоёр хэсэгтэй болж байгаа. Ингэснээр хүүхэд дасгал ажлын дэвтрээ цүнхэндээ авч явж сурах бичгээ ангидаа үлдээх боломжтой болно.
Үүнээс гадна сурах бичгийн хэвлэмэл хэлбэрээс гадна хиймэл оюун ухаан, цахим технологид суурилсан хувилбарыг бий болгоно.
Ингэхээр хүүхдүүдийн цүнх харьцангуй хөнгөрнө гэж үзэж байгаа. Мөн бага боловсролын монгол хэлний хичээлд “Унших бичиг” номыг шинээр нэмж зохионо. Туршилтын сурах бичгийн талаар хүүхдүүд болон эцэг, эхчүүдээс авсан судалгаанаас харахад энэ сурах бичиг өмнөх сурах бичгээс илүү сонирхолтой болсон гэсэн дүгнэлт гарч байгаа.
-Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар хуульчилсан.Хэдэн оноос хэрэгжиж эхлэх вэ, бэлтгэл ажил нь хэр байна?
-Энэ хичээлийн жилээс эхлэн туршилтын байдлаар явж байна. Учир нь гуравдугаар ангид ганцхан бага ангийн багш орж байгаа эдгээр багш нар маань заахад бэлэн эсэх мөн хүүхдүүд болон хэрэглэгдэхүүн бэлэн үү гэх мэт тулгамдсан асуудлууд байна. Цаашдаа англи хэлийг гуравдугаар ангид бага ангийн багш заах юм уу, өөр хэн заах, долоо хоногт хэдэн цагаар заахын, агуулга, заах арга зүй нь ямар байх юм зэрэг энэ олон асуудлыг шийдэх, турших ажлуудыг хийж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 106 сургуульд туршиж байна. Тавдугаар сарын сүүлээр мөн үр дүн гарна. Үр дүнд үндэслээд сурах бичиг ашиглах, агуулга нь ямар байх зэрэг нь тодорхой болно.
-ЕБС-ийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл орж байгаа юу. Агуулга, заах арга зүй багшийн орон тоо хүрэлцээтэй юу?
-Эрүүл мэндийн хичээл бие даасан хичээлээр 4-12 дугаар ангийн хүүхдүүдэд орж байгаа. Долоо хоногт нэг цагаар судалдаг. Ерөнхий агуулга нь хоол тэжээл, зөв хооллолт, бэлгийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн гэх мэт анги ахих тусам хүүхдийн насны онцлогт тохирсон байдаг. Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д биологи, эрүүл мэнд болон байгаль шинжлэлийн багш нар голлон заадаг.
МУБИС-д эрүүл мэндийн багш гэсэн бие даасан мэргэжлээр хүүхдүүдийг бэлтгэж байна. Энэ жилийн хувьд 22 оюутан эрүүл мэндийн боловсролын багшаар сурч байгаа.
-Зарим сургуулиуд түрээсийн байраар хичээллэдэг. Түрээсийн байр нь стандартын шаардлага хангахгүй байна гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Хэр олон сургууль түрээсийн байранд хичээллэж байна вэ?
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бол чухал асуудлын нэг. Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 885 ерөнхий боловсролын сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Суралцагчийн тоо 3.4 хувиар нэмэгдсэн. Хүн амын статистик мэдээллээс харахад, дунд хугацаанд бага ангид суралцах насны хүн ам буурч, дунд болон ахлах ангид суралцагчдын тоо 2030 он хүртэл өсөхөөр байна. 2030 онд хамгийн оргил үедээ очихоор тооцоолол байна. Энэ үеийг бэрхшээлгүй давж чадвал цаашдаа сургуулийн хүртээмжийн асуудал гайгүй болохоор байна.
2028 он хүртэл 282 мянган суудал бүхий сургууль, цэцэрлэг барих шаардлагатай байгаа.
Энэ жилийн хувьд 885 сургуулийн 1344 хичээлийн байр байна. Үүнээс 1206 буюу 90 орчим хувь нь стандартын байр байна. Үлдсэн 10 хувь стандартын бус бус байгаа гэсэн үг. Гэхдээ стандартын бус гэхээр сургалт явуулж болохгүй гэсэн үг биш.. Түрээсийн сургуульд хичээллүүснээр гурван ээлжгүй болгосон. Учир нь гурван ээлжээр хичээллэснээр сургууль орой 8,9 цаг хүртэл тардаггүй. Тиймээс үүнийг бууруулахын тулд 99 сургууль буюу нийт сургуулийн найман хувь нь түрээсийн байранд хичээллэж байгаа.
Нэргүй 39 минутын өмнө 139.5.218.48
АятаЙхан багтаачих сургуульгүй, багшгүй, олигтойхон хоол ч үгүй байж байж том том хуццнааа басм
Оноч 18 минутын өмнө 66.181.181.17
яг яг…энэ авгай өөр газар очвол уснаас нь гаргаад хаясан жараахай шиг болох юм. Тэнд тэгээд пиндийгээд л сууж байдаг зайлуул. идэвхтэй …тэгснээ бас хорчин. зайлуул. тэндээ л насыг барах байх.
Зочин 1 цагийн өмнө 203.91.115.42
Хувхайрсан хулгайчууд. Хос бичгээр ямар үлийгээ хийх вэ! Ямар ч бүтээмж, үр ашиг байхгүй. Бөөн алдагдал, ухралт. Бид энэ алдаа, туршилт, ухралтыг 1993 онд хийчихсэн. Үр дүн нь одоо амьдрал дээр дурайитал харагдаж байна. ИЙ, Ы хоёрыг ялгадаггүй 300,000 иргэн, бүхэл бүтэн нэг үеийнхэн байна. Ердөө Батцэцэг гэж ганцхан сайд, хувь хүний бизнес гээд бодохоор зорилго нь харагдаж байгаа биз дээ!
Оноч 20 минутын өмнө 66.181.181.17
Израйл гэдэг үндэстэн байхгүй болоод устгаад 2000 жил болчихсон хэлийг сэргээгээд ярьдаг болоод одоо 8 саяуулаа болчихсон байх юм. Байсан юм нь Талмуд гэдэг судар. судар нь дан гийгүүлэгчээр бичдэг байсан тул дуудлага бас яг таг зөв эсэх нь мэдэгдэхгүй. Гэхдээ л тэд хэлээ сэргээсэн. Бид ч арчаагүй улс ядуу ч улс юм. Ядуу гэхэд 1890-ээд оноос Сионист хөдөлгөөн эхлэхэд тэд хир баян байсан юм байгаан. бид бол арчаагүй л улс. тэрийгээ хүлээн зөвшөөрөөд колони бичигтэйгээ явчих нь дээр. Зарим нь
Нэргүй 1 минутын өмнө 202.179.24.253
Үүнд Батцэцэг ямар рамаатай юм?
Зочин 2 цагийн өмнө 172.56.163.28
сурах бичиг шинэчилж бизнес хийснээрээ бол Монголын хүүхдүүдийн боловсролын түвшин сайжрахаар болсон ч дордсоор…байгааг яаж тайлбарлах вэ
Нэргүй 40 минутын өмнө 210.148.94.144
Шинжлэх ухаан, түгээмэл ойлголт, технологийн хөгжил, улс орны нөхцөл байдал алхам тутамд өөрчлөгдөж байхад сурах бичгээ шинэчлэхгүй гээд яах юм? Та нарын мэддэг соц үеийн чинь ойлголт, ухамсар хэн ч хэрэггүй хог болчихоод байхад тэрийг заагаад сууж байх уу?
Оноч 23 минутын өмнө 66.181.181.17
Сурах бичиг гэдэг их төвөгтэй сэдэв…хүн бүхэн олон юм ярина. Дээр үед Бүндэн багшийн тооны номоор л 4-р анги хүртэл хэдэн үеээрээ сураад болоод л ирсэн юм. Үр дүн ерөнхийдөө сайн байсан гэдэгтэй маргадаг хүн ховор. Одоо нэг талаар мэддэг хүн нэмэгдсэн, 2-т тогтсон протокол алдагдсан. Уг нь хүрээлэн нь судалдаг улс нь хийгээд лаб сургуульд туршаад үр дүн тооцоод нэвтрүүлдэг арга зүйтэй. уг нь болсон болоогүй тэгээд явдаг. гээд том баадаг гарууд хаа сайгүй. сонссоноо хэвлэл мэдээлэл болчихсон я
ИРГЭН 2 цагийн өмнө 66.181.191.209
Хүүхдийг боловсрол сэтгэхүйгээр тоглогчид,,,,,,,Боловсролын системд ямарч Бодлого байхгүй, иймэрхүү хэдэн Авгай нарын Туршилт хийдэг болцон газар юмуу хаашаа юм,
Оноч 26 минутын өмнө 66.181.181.17
хэхэ…бараг л тийм болчоод бна оо.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.232
боловсролын салбарт ямарч бодлого байхгүй монгол хүүхдүүдийн Монголын эсрэг үзэлтэн болгож гаргадаг.