ОХУ Сирийн боомт дахь эд хөрөнгүүдээ зөөжээ

ОХУ Сирийн боомт дахь эд хөрөнгүүдээ зөөжээ

ОХУ Сирийн боомт дахь эд хөрөнгүүдээ зөөжээ

Сирид удирдагч асан Башар аль-Ассадын дэглэм нуран унаснаар Оросын боомтуудын хувь заяа тодорхойгүй болоод байв. Тэгвэл ОХУ Сириэс цэргээ эрчимтэйгээр эргүүлэн татаж, Тартус боомтоос машин, техник хэрэгслүүдээ зөөвөрлөж эхэлснийг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. "Planet Labs"-ын Лхагва гаригт нийтэлсэн зургуудыг харвал боомтод Оросын хөлгүүд ирээд буцсаны дараа ихэнх эд хөрөнгө алга болсон байв.

Нэгдүгээр сарын 21, 22-нд Тартус боомтод Спарта ба Спарта II гэсэн хоёр хөлөг онгоц зогссоныг хөлөг онгоцны ажиглалтын цахим хуудсууд харуулсан. Эдгээр хөлөг онгоц нь Оросын Батлан ​​хамгаалах яамны харьяа далайн тээврийн компани болох "Оборонлогистика" ХХК-ийн эзэмшилд байдаг. Мөн хоёр хөлөг хоёулаа Оросын зэвсгийн тээвэрлэлттэй холбоотой гэсэн үндэслэлээр АНУ-ын хоригт хамрагдсан.

"MarineTraffic" хуудаснаа мэдээлснээр Спарта II Даваа гаригт боомтоос хөдөлсөн байна. Харин Мягмар гаригийн өглөө тус хөлөг Киприйн эргийн ойролцоо Газар дундын тэнгисээр дамжин баруун тийш явж байжээ.

Лхагва гаригт Спарта хөлөг нь боомтоос хөдөлсөн бололтой. Хиймэл дагуулын зураг харвал хөлгийн ойролцоо байрлуулсан байсан чингэлгүүд алга болсон байжээ.

Оросын эрх баригчид Дамаск хотноо Сирийн шинэ засгийн газартай илэн далангүй хэлэлцээ хийсэн гэх мэдээлэл мөн гарсан. Сирийн шинэ засгийн газар боомт түрээсийн гэрээг цуцалсан байж магадгүй байна. Кремль Ассадын дэглэм нуран унасны дараахан баазын хяналтыг хэвээр үлдээхийг хүсч буйгаа мэдэгдэж байсан. Гэсэн ч өдгөө үнэ цэнтэй эд хөрөнгүүдээ нүүлгэн шилжүүлснийг харвал байдал өөрчлөгдсөн бололтой.

Тартусаас гадна Хмеймим агаарын бааз ч бас эд хөрөнгүүд нь цөөрсөнийг хиймэл дагуулын зураг харуулжээ.

Сонирхолтой нь ОХУ Сириэс нүүлгэн шилжүүлсэн эд хөрөнгүүдээ Украины эсрэг фронтод байрлуулах магадлал өндөр байгааг Бельгийн тэнгисийн цэргийн дэслэгч, шинжээч асан бөгөөд далайн мэргэжилтэн Фредерик Ван Локерен хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-31 83.220.238.217

:))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

оноч 2025-01-31 66.181.181.17

Путины жилийн ярилцлага гэж жилд 1 удаа хийдэг ярилцлагаар ОХУ нь Майдены хувьсгалыг CIА зохион байгуулсан гэдгийг мэдэж байгаа техникийн хувьд та бүхэн маш мундаг ажиллаа. харин бодлогын хувьд маш том алдаа хийлээ гэж Путины мэдэгдэл байгаа. За Путин-д манай слава нар итгэх биш дээ. Энэ талаар СNN ТВ-гээр маш олон ярилцлага гарсны хамгийн хурц нь Jeffrey Saks гэж хүний ярилцлага youtube-ээс үз. Жеффри сакс чинь Соц орнуудын шилжилтийг Дэлхийн банкнаас удирдсан хүн шүү дээ. Манайх түүний зөвлөгө

Avatar

оноч 2025-01-31 66.181.181.17

Монгол Жеффри Саксын зөвлөгөгөөр зах зээлийн шилжилт гэдэг юмыг хийсэн ухаантай юм. Польш мөн адил гэх мэт. Түүний зөвлөгөөг дагаагүй Чех маш амжилттай, харин Украйн шалдаа бууж авилгад идэгдсэн байдаг. За энэ ч яахав судлаач хүн байж. Гэтэл энэ олон нэвтрүүлгийг АНУ няцаадаггүй. Трамп энэ дайн гарах ёсгүй байсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа гэж ярьдаг. Сая CIA-ийн тэргүүнд дэвшигч энэ асуудлыг тойрч бна лээ. Юу гэж хүлээн зөвшөөрөх вэ? Хэлэлцээ хийх гэж байхад. Ер нь бол дэлхий даяар CIA-ийн

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.188.220

Оноч оо,,,гөхшөөн,,,,жефри сахсын зааснаар явсан нь битгий хэл,,,,ленин багшийн заавраар яваад,,,, яасан байхнуу,,,айиинн,,,,савсага трампийн “”””энэ дайн””””гарах ёсгүй байсан гэдэг нь,,,,”””” бөгспутины зөв””””гэсэн үг биш,,,,чи мөн дураараа шаанаа,,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.188.220

Социализм коммунизм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагаас хэрхэн яаж капитализмд болон хүнлэг ардчиласан ч байна уу,,,,,ямао нь ч бай,,,,тийм нийгэмд,,,,, яаж шилжин орох тухай онол үзэл сургууль туршлага одоо ч хүмүүн төрөлхтөнд ала аа,,,,,дэн шо пины заасан замаар хятад улс явж байна,,,,зөв ч юмуу буруу ч юмуу,,,,,а зүгээр капитализм феодализмаас яаж социализм коммунизмийг цогцлоон бүтээх мянга түмэн арга байнаа байна,,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.188.220

Ямар ч изм мизм жефри сакс макс энд байхгүй ээ,,,,авилгад идэгдсэн гэвэл бүх посткоммунист улсууд авлига хээл хахуульд идэгдсээнн,,,,,орос бол бүррррр,,,,, сонгодог жишээ,,,,,хаана байнаа,,,тэр армата танк,,, с300 400,,,,пакда,,,, чек мэт,,,,,орешник,,,поседон,,,,кинжал,,,,сармат,,,,,хаана байнаа,,,,дэлхийд 2р оросын арми,,,,хар тэнгсийн флот,,,,,,үгүй ээ,,,,тэгээд украинд ухнатаж байхаар,,,,шууд аляскад десант буулгаад,,,,хавайг бөмбөгдөөд,,,,,поседоноороо англи амерткыг живүүлээчээ,,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.188.220

Бөгспутины аль шаахыг тэр гэхэвдээ,,,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.178.54

Шүдний эмч Асадын сүүлчийн найдвар ийнхүү бүрсөсөн унтарлаа гэж..

Avatar

Оноч 2025-01-31 66.181.181.17

Сая CIA тэргүүнийг сонгох АНУ-гийн конгрессийн хэлэлцүүлэг болж байна. Маш олон асуудал ярьлаа. Сири-тэй холбоотой хэсэг дээр шинээр нэр дэвшигч тагнуулын албадын буруу үйл ажиллагаанаас болж өнөөдөр Сири-д аль кайдагийн нэг мөчир засгийн эрх авчихлаа гэж ярьж байна. АНУ лав Трампын өнгөн дээр Сирийн одоогийн засгийг хүлээн зөвшөөрөхгүй шинжтэй болоод явчихлаа. Герман шууд хүлээн зөвшөөрлөө. ОХУ өчигдөр нисэж очиж байна. Хэрэв АНУ зөвшөөрөхгүй бол наадуул чинь хүссэн хүсээгүй ОХУ-тай тохиролцоно

Avatar

Оноч 2025-01-31 66.181.181.17

CIA-ийн тэргүүнд нэр дэвшигч албан ёсоор Ирак-ийн тухайд CIA фабрикатед мэдээлэл өгснөөс болж АНУ дайнд орж тусгаар улс-руу дайрч НҮБ-ын дүрэм зөрчснийг хүлээн зөвшөөрч байна. ТУсгаар улс-руу дайрсан асуудлыг ярихаа больё хэн эхэллээ гээд таг болцгоодог асуудал 1 талаад гарлаа. Украйнд сонгогдсон ерөнхийлөгчийг нь сольж, Майдены хувьсгалыг CIA хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэвч хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээнд АНУ огт няцаалт өгөхгүй байгаа. ОХУ бол украйны асуудлаар CIA-ийн ажил

Avatar

Оноч 2025-01-31 66.181.181.17

ОХУ нь Украйны майдены хувьсгалыг CIA зохион байгуулсан гэдгийг хөдөлбөргүй нотолсон гээд хариу арга хэмжээ болгож Крым-ийг эзэлсэн. Сүүлдээ дайнд орсон. Энэ бүхнийг тойруу замаар Трамп АНУ-гийн буруутай үйл ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр энэ дайн гарах ёсгүй байсан гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа гэж сонгуулийн кампанит ажлын үеээр мэдэгдсэн. АНУ-ын гол мэдээллийн хэрэгслүүдээр CIA украйнд явуулсан үйл ажиллагааны буруугаас дайн гарсан гэдэг мэдээлэл, ярилцлагууд маш олон удаа г

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.91.78

За шаашаа,,,,,

Avatar

Оноч 2025-01-31 66.181.181.17

Удахгүй хэвлэлээр бичигдээд гараад ирнэ. Ийм юманд хэн ш*** уу? троллууд чам шиг улс л дураараа ш****г юм. Би бол өнөөдөр ТВ үзээл шууд мэдээлж бна. Манай хэд жаахан удаан тэгэхдээ удахгүй хэвлэлээр орчуулаад гарна л даа. Нэргүй тролл ямар ичих нүүр байх биш. CIA нэр дэвшигч АНУ-гийн тагнуулын буруутай үйлдлээс болж манай европ дахь түншүүд иммигрант-ын хөлд дарагдчихлаа гэж бна. Германууд Меркелийн үеээс хэлээд дийлэхгүй байсан асуудал.

1 2
Avatar

СЛАВА УКРАИНЕ 2025-01-31 202.126.91.78

,””ОХУ нь Украйны майдены хувьсгалыг CIA зохион байгуулсан гэдгийг хөдөлбөргүй нотолсон гээд хариу арга хэмжээ болгож Крым-ийг эзэлсэн. Сүүлдээ дайнд орсон. Энэ бүхнийг тойруу замаар Трамп АНУ-гийн буруутай үйл ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн,,,,,,,,,”””” ,,,,энэ сүүлийн бичвэрийнхээ эх сурвалжаа бичдээ,,,,алагаараа харж арваараа барьж үзье,,,

5 0
Avatar

зочин 2025-01-31 66.181.160.11

Ахмед Шара " Эхлээд Сирид үйлдсэн гэмт үйлдлээ албан ёсоор хүлээн зөвшөөр , дараа нь нөхөн төлбөр өг . 3р нь Асадыг Сирийн талд хүлээлгэж өг .Тэгсний дараа баазын тухай ярьж болох юм "… гэсэн байна лээ ….Асадыг өгвөл өнөөх нь Оросуудын тухай ёстой хачин юм ярих байх да !!..Путинд Асадыг ямар нэг аргаар амыг нь барих л арга үлдлээ дэ ..өөр гарц байхгүй мэт ..

Avatar

ЗОЧИН 2025-01-31 202.9.41.108

ОРОСУУД ДЭЭРЭНГҮЙ ҮЗЛЭЭСЭЭ БОЛЖ ХАА ЯВСАН ГАЗРААСАА ХӨӨГДДӨГ НО ВШНУУД. МОНГОЛООС БАС Л ХӨӨГДӨЖ ГАРСАН.

Avatar

Оноч 2025-01-31 66.181.181.17

Битгий шаагаад байгаарай…1987 онд Горбачев монголтой огт зөвшилцөлгүй Владивостокийн тунхаг гаргаж, ЗХУ-ын дорно зүгт явуулах шинэ геополитикийг тодорхойлсон дотор монголоос цэргээ гаргахаа зарласан юм.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.91.78

“””1987 оны владивостокын тунхаг”””гээч юмыг оросын википедия болон оросын сайтуудаас хайгаад олсонгүй ээ,,,,,1987 оны владивостокын тунхагын тухай хаанаас олж үзэх вэ,,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.91.78

Оросууд,,,колонийн монголд байгаа армиа тэжээх нь битгий хэл,,,,амиа яаядаа гэсэн эдийн засгийн доройтлоосоо мөн,хятадын шахалтаар монголоос цэргээ татсан юмшүүдээ,,,,,ер нь бол,,,, хөөгдөж гарсан юмшүүдээ,,,яаг,,,,,армен сири шиг,,,одоо бол абхаз приднистер крим донбасс шиг,,,Дуусцыншдээ,,,оросын фашизм,,,орос орон ,сүйрсэн,,,,бөгспутин л яаж ийгээд энэ дайнаа удаашируулах солиорсон хүсэлтэй,,,,,дайн дуусвал бөгспутины дэглэм дууснаа,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.219.151

Путинээс болж сайхан ард түмэн үгүй боллоо Одоо ч хуучин ах нар байхгүй болж хүний адаг болж байгаа байх дааОрос хүн гэж сайхан сэтгэлийн эх байсан даа.. Шунал гэж ийм юманд л хүргэлээ

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.161.76

орос бол овоолсон хар баас

Avatar

Make russia small again. 2025-01-31 202.55.191.130

царь бсдад баяр хүргэе. мангадыг улам н о вшийн улс болгож жижиглэх болтугай. Make russia small again.

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.178.54

НАТО ч Оростой байлдах шаардлага гарсангүй. Царь бсда Орос орныг ёстой сайхан самарч өгч байна даа

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.91.78

Утгаар нь сүйрүүлэж байнадаа,,,,буянтай л хөгшин юмдаа,,,,гях,,гяхх,,,гяхх,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.188.220

Кримээс яг энэ шигээ хөөгднөө,,,сири улс оросоос дайны нөхөн төлбөр шаардсан байнлээ,,,оросууд сирийн хот тосгодыг газрын хөрстэй тэгшилэн бөмбөгдсөндөөө,,,ээдээ мөнч муу хүмүүс юмдаа,,,,

Avatar

Нэргүй 2025-01-31 103.16.158.50

Тэнэг Иванууд хаа явсан газартаа ад үзэгдэж эцэст нь шившигтэйгээр хөөгдөж дуусах юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж