Автобусны картыг QR хэлбэрээр болон киоск машинаас авна

Автобусны картыг QR хэлбэрээр болон киоск машинаас авна

Автобусны картыг QR хэлбэрээр болон киоск машинаас авна

Ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг албаныхан мэдээлсэн. НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэв.

Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.

Дашрамд дурдахад, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-30 202.70.43.34

Төрийн КИОСК машинууд хэд хэдэн янзаар туршихын….бүгд ажилладагүй ягчис сэгүүд..гөлийсөн таг дэлгэцүүд….уТехнологи л гэхийн улам л төвөгтэй болно…..

Avatar

Нэргүй 2025-01-30 202.9.41.2

Улс-с ард түмн-с хулгай хийсн адгийн шаар хог блдноо.

Avatar

Нэргүй 2025-01-30 202.9.41.2

Буд2 тариа тариагүй байж тарьсан мэт-р цаас бүрдүүлж. 700 тэрбумын хулгай шаасн өлөн түрүүний бөөс будаа тариа тарьдаг аан компани гэх жоохн юм тарьж их цаасн бичиж хулгай шшадг хулгайчуудыг үтр түргн хойш2лшгүй ажлга яв2лж барьж хорь.

Avatar

Нэргүй 2025-01-30 89.113.148.50

! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-30 202.9.41.103

Буд2 тариа тариагүй байж тарьсан мэт-р цаас бүрдүүлж. 700 тэрбумын хулгай шаасн будаа тариа тарьдаг аан компани гэх жоохн юм тарьж их цаасн бичиж хулгай шшадг хулгайчуудыг үтр түргн хойш2лшгүй ажлга яв2лж барьж хорь.

Avatar

Нэргүй 2025-01-30 119.40.98.153

буух төхөөрөмжөө ажлуулаач

Avatar

1 2025-01-30 103.212.117.26

hohinee ulnii gulugnuud mine

Avatar

Нэргүй 2025-01-30 202.55.191.194

Дамжин суухад бууж байгаа автобусны төхөөрөмж эвдэрсэн, уншсан боловч дараагийн автобусанд уншихгүй төлбөр авч байгааг таслан зогсоо. Суухдаа уншуулчихсан картыг буухдаа дахин уншуулж байгааг болих хэрэгтэй байна. 1 автобусанд давхар төхөөрөмж тавьж татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдагаа таслан зогсоо. Жолооч төлбөрийг өөртөө завшдаг, тамхи татдаг, огцом зогсдог, хэт удаан явах, зорчигчийг хэл амаар дормжилдог, бүдүүлэг байдлаа эхлээд арилгаад дараа нь төлбөр нэмэх асуудлаа хөнд.

Avatar

zochin 2025-01-30 202.9.46.221

500 togrogoo tolood yavch chadaxgvi uls 1000 t tolox vv ?

Avatar

Нэргүй 2025-01-30 202.131.234.123

данхар юм хийх гэж. дандаа саранд ульсан юм байна

Avatar

зочин 2025-01-30 66.181.189.226

Зөв шийдвэр байна,Нийтийн тээвэр ,эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж болохгүй,Аль нэг салбарт улсаас татаас өгдөг буруу жишгийг аль болохоор багасгах хэрэгтэй, Харин имфляц багасгах,цалин тэтгэвэр тэтгэмжийг боломж гарвал имфляцаас илүү өсгөх хэрэгтэй, Иргэдийн амьдралыг муутгаж хэрхэвч болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж