Түрээсийн орон сууц эрхлэгчид татвараас бултсаар байна!

Түрээсийн орон сууц эрхлэгчид татвараас бултсаар байна!

Түрээсийн орон сууц эрхлэгчид татвараас бултсаар байна!

Үл хөдлөх хөрөнгийн бизнес дунд хүчээ аван хөгжиж буй үйлчилгээ бол түрээсийн орон сууц.  Хотын А бүсэд хамаарах хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ сарынх нь 2.5 сая төгрөг байгаа бол захын дүүрэг буюу гэр хороололтой ойр орших хоёр өрөө байрны сарын түрээс нь 700 мянга орчим төгрөгт хүрсэн.  Зарим үл хөдлөх хөрөнгийн сарын түрээсийн үнэ 4-5 сая төгрөгт хүрсэн нь ч бий.

Өөрөөр хэлбэл, сарын цалингаас ч давсан орлогыг түрээслэгч сар бүр олдог ч татвар төлдөг нь эргэлзээтэй хэвээр байна.  Хэрэв иргэн 4.5 сая төгрөгийн цалин авах тохиолдолд ХХОАТ төлөхийн зэрэгцээ НДШ төлнө.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 25 дахь жилдээ хэрэгжиж байна.  УИХ 2022 онд дээрх хуулийг шинэчлэн баталснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэн 0.6-1 хувийн албан татвар төлөхөөр болсон.  Жилд нэг удаа дээрх татвар төлөх үүрэг хүлээж буй.

Гэвч энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулж байгааг УИХ-аас зохион байгуулж буй Татварын тухай хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаны хүн мэдээллээ.

Нийслэлийн дүүрэгт бүрт ХХОАТ-ын тасаг гэж байдаг аж. Тус тасгийнхан үл хөдлөх хөрөнгийн албан татварыг цуглуулдаг. Гэвч байр түрээслүүлэгчид “Хамаатан садангаа байрандаа суулгасан. Үнэ төлбөргүй суулгасан тул орлого олоогүй” гэдэг  тайлбар хийн татвар төлдөггүй аж.

2023 оны байдлаар 13 мянга орчим иргэн, 400 орчим аж ахуй нэгж гурваас дээш орон сууц эзэмшдэг гэх судалгаа гарч байжээ.  Тэднээс хэд нь татвараа төлөв, хэд нь бултав гэдэг дүн мэдээ одоохондоо алга.

Гэвч жилээс жилд түрээсийн орон сууцны үнэ өссөөр инфляци үйлдвэрлэлд ч нөлөө үзүүлж байгаа гэж хэлж болно.

Саяхан даа цахилгаан, дулааны үнэ нэмэх шийдвэр гаргах үед “Дулааны сүлжээ компанийн захирал Б нь 100 гаруй байртай. Дулаан өгч байр авлигад авдаг, салбар нь дамдуурсан” гээд л шуугисан. Одоо бол мартацгаасан.  Энэ их байртай хүн түрээслүүлж л таарна. Гэвч татвараа төлж байгаа юу гэдэг бас л бүрхэг байна.

Ер нь тэгээд байрны сар, сараар өсч буй үед бэлэн мөнгөөр зодоод авчих нь тоотой.  Ипотекийн зээлд хамрагдая гэвч шалгуур нөхцлийг нь хангадаг нь бас цөөн. Арайхийн 30 хувиа босгоод зүтгэхэд импотекийн санхүүжилт олдоц муутайгаас хоёр жил ч хүлээх энүүхэнд гээд тоочвол үл хөдлөх хөрөнгө түрээслүүлж мөнгө олдог иргэдэд л улам боломж олгосоор буй. Гэтэл төр нь татвараа авч чаддаггүй.

Ийм байж,  татвар төлдөг хэсгээ “Татвараа цаг хугацаандаа төлсөнгүй” гэж дарамтлахдаа гаргуун.

Иймээс одоо Татварын хуульд өөрчлөлт оруулах хүрээнд үл хөдлөх хөрөнгө түрээсэлж орлого олдог хэсгийнхнийг татвараас бултах аргагүй болгоход анхаарахгүй бол хууль хэрэгжүүлдэггүй хэсэг бүлэг хүмүүстэй боллоо.

Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн  салбар нь далд эдийн засаг болж хувирч байгааг ч сануулах нэгэн бий. Далайцтай ажиллаж чадвал татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд нэмэртэй хамгийн их хэмжээний мөнгө эргэлддэг салбар юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 73.132.11.36

bi hurunguu uuruu medchihie, chi minii hrungunuus holhon bai uz, shunaliin trip min, olon jil tureeslej ovoo chig ashig olj baina, tegeed chi yaahii

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 66.181.186.147

Түрээсийн хөлс нэмэгдэнэ өөр яах чүгүй. тэгж байж татвараа төлнө. түрээс дор хаяж 10 хувь өснө. Байр түрээслэдэг гарууд мөнгөө бэлтгэ. Төр чинь татвар авна гэсэн.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.181

z**l

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 89.113.148.50

!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Өвгөн Балдан 4 цагийн өмнө 59.153.112.83

Засаг шударга бус ажиллаж байна. Түүгээр ч барахгүй чадвар муутай засгийн газар гэхэд хилсдэхгүй. Учир нь хийж байгаа үйл ажиллагаагаа ард түмэнд ил тод тайлагнахгүй байна. Байр түрээслэгч нар амьдралаа л залгуулж байгаа байх, Бүгд л орлого олж амьдрах учиртай өөр яахын, хулгай дээрэм хийгээгүй л бол шүү дээ. Монголд хүний хөдөлмөрийн үнэлэмж маш бага байгаа учраас л иргэн хүн ажил хийх дургүй байгаа хэрэг шүү дээ. Гэх мэтээр үйл ажиллагааандаа бодитой дүгнэлт хий л дээ.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.18

TUI MAI 1 CH TOG OGOHGUI LALRA

Avatar

ЗОЧИН 5 цагийн өмнө 192.82.92.153

НАСААРАА ХҮНС БАРААНЫ ЛАНГУУН ДЭЭР СУУЖ, ОРЛОГО ОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ТАТВАР ТӨЛДӨГ ЮМ УУ.. ЭНД Л ХАРИН ДАЛД ЭДИЙН ЗАСАГ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЮМ ХУДАЛДАЖ АВАХАД НӨАТ-ИЙН БАРИМТ ӨГДӨГГҮЙ ШДЭЭ. ҮҮНИЙГ ЦЭГЦЛЭХ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.163.214

Татварууд хэрээс хэтэрлээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.163.214

эцгээс үлдээсэн ганц байраа гучин хувьд нь тавиад. Зээл авч морь нохой мэт зээлээ төлөхөөр зүтгэж байна. Болоргүй юу. Данх Болон МАН. Монголд монгол хүн үлдээхгүй төлөвлөгөөтэй юм бна. Хятадуудад зориулж суллаад байна уу. Данх огцор. Одоо огцруулах хэрэгтэй бна. Гэхдээ жагсаалыг тайван эмх цэгцтэй хийх хэрэгтэй. Саяны жагсаалаар зам хаасан нөхдүүд бол оюукын хөлснийхөн шүү

Avatar

зочин 6 цагийн өмнө 202.9.40.73

Эрдэнэтийн овоолгоос 50 сая доллар жил бүр авдаг Элбэгдорж. Яагаад энэ хүнийг барьж хорихгүй байна

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.118.188

Хахаха тэнэг аалз

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.23

Эхлээд нүүрс, сангууд тендер цөлмөж улсад учруулсан олон их наядыг төлүүлчих, хулгайгаар олсон хөрөнийг нь хураачих. өөрөөр хэлбэл шударга байдал тогтоочих тэгвэл бусад нь төлөхөөс өөр аргагүй болно.

Avatar

Temuujin 3 цагийн өмнө 66.181.185.180

татвар нэмлээ гэж бодъё. түрээсийнхээ үнийг л нэмчихнэ. түрээсэлж мөнгө олж байгаа биш, орон байр авч чадахгүй, хүний байр царайчилж байгаа нөгөө ядарсан хэсгийн нуруун дээр л дарамт болно.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.73

Элбэгдорж Америк руу зугтсан

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 64.119.29.188

х****л идсэн наад татварын дарамтаа болиочээ удахгүй амьсгалахад татвар авахнээ лалрууд

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.189.39

дандаа л татвар авах илэх юм ярина. ганццахилгаан станц барья гээд нийгэм даяар давалгаалаач

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.189.226

Нэгэнт хууль гарсан бол уг нь түүнийг дагаж мөрдөх нь зөв б**х, Гэхдээ хэрэгжүүлэхэд хүнд хэцүү зүйл гараад л ийм байдалд орсон б**х,Аль байрыг ямар хугацаагаар хэнд хөлслүүлж байгааг олж тогтоох татварыг нийтээс нь жигд авахад хэцүү, нэг хэсэг нь татвар төлж, нөгөө хэсэг нь хохирох боломжтой гэх мэт олон зүйл байна Тэгээд ч татвар нэмснээр байрны үнэ л өснө,Ер нь иймэрхүү хуулийг эргэн нягталж амьдралд хэрэгжүүлэх боломжийг сайн харж үзмээр, Миний бодоход гадаадад ийм хууль байдаг болов уу

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.189.226

Барууны бүх орны иргэдийн бараг 50-60 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэсэн, Өмнөт солонгост л гэхэд түрээсийн айл нүүлгэгчдийн ихэнх нь монголчууд гээ биз дээ, Тэнд айл бүрээс татвар авах гээд л манай шиг татварын байцаагч нар хөлөө чилтэл гүйгээд бөөн хэрүү хийгээд байдаг юм болов уу Энэ мэтийг яаж зохицуулдгийг судалж болно доо

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.10.20.90

Түрээсийн гэрээгээ ТҮРЭЭС ТӨЛЖ БАЙГАА НЬ ҮЛ ХӨДЛӨХӨД БҮРТГҮҮЛЭХГҮЙ БОЛ ТҮРЭЭС ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛНО ГЭЭД ЗААЧИХАД Л БОЛЧИХ ЮМ ШҮҮ ДЭЭ УГ НЬ…

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.176.96

Ишш энэ нэг амьтны бодож сэтгэж байгааг. Чи хүний өмчинд түр хугацаагаар сууж байж төлбөрөө төлөхгүй гэвэл нохой шиг хөөгдөөд л гудмандаа гарна шдээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.179.170

Хөөх гэвэл дуудлага өгч мэдэгддэг алба бас байж болно шдэ! Тэр нь ирээд байрны эзнийг татвараа төлөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг байж болно биздэ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 86.85.55.114

Монголын иргэний мөнгийг авч байраа түрээслүүлж орлого хийж буй хүмүүс бас татвар төлөх ёстой. Ямар чамаас өөрийн чинь мөнгөнөөс татаад байгаа биш. Монголын иргэний карманаас авсан мөнгөнөөсөө татвар төлснөөр эргээд тэр хүн болон чиний үр хүүхдийн төлөө зарцуулах төрийн мөнгө бүрдэнэ. Та бууз зараад орлогоосоо татвар төлдөг байж, байр хөлслүүлээд орлогоосоо төлөх ёстой. Тэгж байж бүх хүмүүс жигд амьдарна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.217.46

бизнес эрхэлж бор зүрхээрээ зүтгэж энэ улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж бгаа хөдөлмөрч шударга хүмүүсийг дарамталдаг бүлэглэл хуулийн хариуцлага хүлээнээ!

Avatar

Том гарын хулгайтай эхлээд тэмц 9 цагийн өмнө 202.9.47.59

Эхлээд нүүрс, сангууд, Хөгжлийн банк….. цөлмөсөн улсаасаа улсад учруулсан олон их наядыг төлүүл л дээ. Бас 10 тэрбумаар амиа даатгуудаг эзэдтэй атлаа улсын хөрөнгө олон тэрбумаар нь шамшигдуулсан атлаа үр ашиггүй ажилдаг ТӨКомпаниудаа цэгцлэ! Элдэв халамж авч гэдрэг харж хэвиээгүй, зурхээрээ яваа энэ хэдэн түрээслгчид рүү чаддагаараа ноцоод яана. Тэгвэл хэн гүрийх? Бүгд халамж аваад зүггэр хэвтхийг боднооо

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.103

Буд2 тариа тариагүй байж тарьсан мэт-р цаас бүрдүүлж. 700 тэрбумын хулгай шаасн будаа тариа тарьдаг аан компани гэх жоохн юм тарьж их цаасн бичиж хулгай шшадг хулгайчуудыг үтр түргн хойш2лшгүй ажлга яв2лж барьж хорь.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.92.70

далайцтайхан шалгачихад их татвар цугларна шүү. далд эдийн засаг, авлигалын бас нэг хэлбэр. зориглоод орвол ядах юмгүй л баймаар юм. хоёрын хооронд 3, 4 байртай хөөцөлдөлгүй томхоноос л эхлэхэд ядах юмгүй шийднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж