Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж үр дүнгээ танилцуулжээ. Судалгааны үр дүнд, дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83 мянга гаруй ажиллах хүчний эрэлт үүсэхээр тооцоолол гарчээ. хөдөлмөрийн зах зээлд улирлын нөлөөлөл байнга ажиглагддаг байна. Тухайлбал нэг жилийн ажиллах хүчний эрэлтийн гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд бий болох хандлагатай байдаг аж. Тус үр дүн нь мөн энэ жилийн судалгааны үр дүнд хадгалагдаж, нийт эрэлтийн 79.2 хувь эхний хагас жилд харьяалагдаж байгаа юм байна.
Сүүлийн 10 жилийн хувьд улсын хэмжээнд ажиллах хүчний эрэлт 52 мянгаас 95 мянгын хооронд хэлбэлзэж, дундаж нь 76 мянга байсан бол 2025 оны хувьд энэ үзүүлэлт 83 мянга гаруй болжээ.
Нийслэлийн ажил олгогчдын 24.9 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн гэх судалгаа бий. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад 36 мянган ажлын байр бэлэн, эзнээ хүлээж байгаа нь нийт хомсдолтой ажиллах хүчний 74 хувийг эзэлж байна гэжээ. Баруун бүсийн ажил олгогчдын 14.1 хувь, Зүүн бүсийн 18.6 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн бол Төвийн бүсийн ажил олгогчдын 27.3 хувь, Хангайн бүсийн ажил олгогчдын 21.3 хувь нь ажиллах хүчний хомсдолдолтой байжээ.
Өнгөрсөн онд ажиллах хүчний хомсдолд хувийн хэвшлийн байгууллагууд хамгийн их өртжээ.
Тухайлбал, 30 хүртэлх ажилчинтай жижиг аж ахуйн нэгж, үүнээс 66.2 хувь нь 9 хүртэлх хүнтэй байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртсөн байна.
Өмнө нь зээл, хөрөнгө оруулалт тэдний гол асуудал байсан бол одоо ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа аж.
Ничоз 3 цагийн өмнө 202.9.40.236
ХАОАТ, НДШ, бас нийгмийн халамжаа багасга. Тэгээд асуудал чинь шийдэгдэнэ…
Ничоз 3 цагийн өмнө 202.126.88.89
ХАОАТ, НДШ ээ, бас нийгмийн халамжаа багасга. Тэгээд асуудал чинь шийдэгдэнэ.
Нэргүй 4 цагийн өмнө 89.113.148.50
!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize