Бүх сурталчилгаа сайн байна гэж үгүй. Ялангуяа нэг цанын баазыг өдөрт 10 мянган аялагч зорин очиж, эмх замбараагүй байдал үүсгэж байвал энэ тийм ч сайн мэдээ биш.
Италийн алдарт цанын бааз Роккарасод их хэмжээний цас орсон тухай мэдээлэл, бичлэг, нийтлэлүүд өнгөрсөн Ням гаригт цахим сүлжээнд гарсан. Үүний дараа Неаполь хотын аялал жуулчлалын компаниуд Роккарасо хүрэх хямд үнэтэй автобусны үйлчилгээ санал болгож эхэлжээ. 130 км замыг хоёр цагийн хугацаанд туулах энэ аяллын зардал нь 20 ам.доллар.
Нийт 220 автобус үйлчилгээнд гарсан бөгөөд амралтын газрын нарийхан зам тэр дороо түгжирч, орон нутгийн 1500 оршин суугчийг бухимдуулав. Зөвхөн замын түгжрэлээр тогтохгүй хог хаягдал, ёс зүйгүй байдал зэрэг эмх замбараагүй байдал үүсчээ. Зөвхөн Ням гаригт л гэхэд 10 мянга гаруй жуулчин цанын баазад ирсэн байна. Нөхцөл байдал хэрээс хэтэрсэн тул хотын захиргаанаас олныг хянах арга хэмжээ авч, аялал жуулчлалын автобусны хүртээмжийг хязгаарлахыг уриалав.
Ирэх Ням гаригт Роккарасод ирэх захиалга өгсөн хүмүүс мөн л олон байгаа тул энэ өдөр замын цагдаа, аюулгүй байдлын хүчнийг зохих журмын дагуу ажиллуулахаар болжээ.
Неаполь хотын алдартай инфлюнсер Рита Де Кресцензо ТикТок болон бусад цахим хаягаараа Роккарасод ирэхийг уриалсан бичлэгүүд сүүлийн долоо хоногт оруулсан. Тиймээс орон нутгийн хэвлэлүүд түүнийг буруутгажээ. Харин Рита Де Кресцензо өөрийгөө өмгөөлөн мэдэгдэл хийхдээ "Би Роккарасод зориулж ийм сайхан сурталчилгаа хийлээ. Гайхалтай видеонууд нийтэлсэн болохоор л олон түмэн галзуурсан" гэжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50
!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize