ЦЕГ: Аппликейшны зээлийн эрхээ нэмэх хүсэлтэй иргэд залилуулж байна

ЦЕГ: Аппликейшны зээлийн эрхээ нэмэх хүсэлтэй иргэд залилуулж байна

ЦЕГ: Аппликейшны зээлийн эрхээ нэмэх хүсэлтэй иргэд залилуулж байна

Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн саруудад залилангийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл их бүртгэгдэж байгааг анхаарууллаа. Иймд иргэд цахим хаягаа ашиглаж, хэн нэгнээс мөнгө зээлэх болох олон нийтийн сүлжээн дэх зар мэдээллийн дагуу холбогдохдоо хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлж, хянамгай байхыг зөвлөж байна.

Тодруулбал, нэгэн иргэн цахим хуудаст зээлийн аппликейшны эрх нэмж өгнө гэсэн зарын дагуу чатаар холбогдоход, тухайн этгээд бүх зээлээ хаагаад нууц үг, нэвтрэх нэрээ өгөхийг хүсчээ. Иргэн бүртгэлтэй бүх зээлээ хааж, зээлийн аппликейшн руу нэвтрэх нэр, нууц үгээ хэлтэл их хэмжээний зээл тухайн иргэний нэр дээр авч блоклоод алга болсон байна.

Хохирсон иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ч иргэн сэрэмжтэй байсан бол энэ төрлийн залиланд өртөхгүй байх боломжтой байсан. Тиймээс иргэд цахим сүлжээнд нэр хаяг, мэдээлэл тодорхойгүй зар мэдээнд хууртаж эд хөрөнгө, мөнгөөрөө хохирч, хувийн мэдээллээ алдахгүй байхад анхааралтай байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

)) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж