IV сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, НДШ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2025.01.30-нд нийтлэгдсэн

IV сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, НДШ нэмэгдэнэ

IV сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, НДШ нэмэгдэнэ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосон. Ингэснээр 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болох юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өссөнөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа нэмснээр 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 660 мянган төгрөгөөс 89100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
111
БурууБуруу
35
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж