Японы эзэн хаан Нарүхито долдугаар сард Монголд айлчилна

Японы эзэн хаан Нарүхито долдугаар сард Монголд айлчилна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Японы эзэн хаан Нарүхито долдугаар сард Монголд айлчилна

Японы эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар долдугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буйг тус улсын засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээллээ. Энэхүү айлчлал нь Японы эзэн хааны олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хийж буй гурав дахь албан ёсны гадаад айлчлал болно. Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар 2023 онд Индонезид, 2024 онд Их Британид тус тус айлчилсан.

Японы эзэн хаан Нарүхито өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байжээ.

Энэ удаагийн айлчалын хүрээнд Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар Монголын үндэсний их баяр наадамд оролцохоор төлөвлөж байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудыг хүндэтгэн япон цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөнө. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн цэргүүд 14 мянга орчим япон цэргийг Монголд шилжүүлсний 1700 гаруй нь амиа алджээ.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 9 цагийн өмнө 66.181.180.225

Манай еөк Х тэр хатан хаан хоёрыг уулзахдаа тэвэрч аваад уурлуулж магадгүй сайн захиж сургаарай.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242

Айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Мэдээж Хаан хатадтай харилцах дипломат албаны протокол байгаа байх. Японы эзэн хаанд бараалхах улс төрчиддөө ГХЯ-наас сургалт өгөх хэрэгтэй шүү. Хаан хатны биед хүрдэггүй, тэвэрдэггүй, мэндлэх хүндлэх гээд тусдаа соёл шүү. Бид ч бас цагтаа хүчирхэг асан Хаант төрийн залгамж улс, ёс ёмбогор төр төмбөгөр гэж гүн хүндэтгэлтэй зочлох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242

Монгол Улсын гуравдагч хөрш, дотны итгэлт түнш Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако та цэнхэр тэнгэрийн орон үзэсгэлэнт Монгол нутагт минь морилон саатах болсонд гүнээ талархаж байна.

Avatar

ЗОЧИН 10 цагийн өмнө 202.9.41.108

ЯПОН ОРОН ЯПОНЧУУД МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ӨМӨГ ТҮШИГ, ИТГЭЖ БОЛОХ АНД. АЗИ АФРИК ЛАТИН АМЕРИКИЙН МАШ ОЛОН ОРОН ЯПОНТОЙ НАЙЗЛАХЫГ ХҮСДЭГ. МОНГОЛД ТЭД ОНЦГОЙ САЙН ХАНДДАГ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 67.168.92.100

Ннэ япон өөрийн цэргүүддээ хүндлэл үзүүлээд эдний алсан монгол цэргүүд нохой чинээ тоохгүй юм аа даа. Бүр нутаглан ирээд эзлэх гэж дайрч байгаад олзлогдсон самуурайнуудынхаа хүүрийг эргэж байдаг даварсан гар юм аа. Монголоос өөр улсууд ийм юмыг эсэргүүцээд бүүр тэдний булшийг ч байлгадагүй гэж байгаа. Монголчууд үнэхээр хямдхан я***н хүмүүс юм аа даа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.176.148

Халх голын туллалдаанд монголын талаас нийт 237 хүн амь үрэгдсэн ба үүнээс 200 гаруйг нь Зөвлөлтийн байлдааны онгоцны нисэгч Барга цэрэг гэж андуураад агаараас довтлон устгасан байдаг!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34

Нээрээ л Улны гаралтай Ухнынхнаас арай өөр л улс байх шүү дээ,хө !!!

Avatar

ЗОЧИН 9 цагийн өмнө 202.9.41.108

ОРОСУУД ӨӨРСДИЙН ХИЛИЙН ОРЧИМД БОЛОХ БАЙСАН ТУЛААНЫГ ХАА ХАМААГҮЙ ХАЛХЫН ГОЛЫН ЭРЭГТ КВАНТУНЫ АРМИЙГ ӨДӨЖ МОНГОЛЧУУДТАЙ ДАЙСАН БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭДГИЙГ ОРОСЫН ТҮҮХЧИД НОТЛОН БИЧСЭН НОМ ОЛОН ГАРСАН БАЙНА.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.143

Чам шиг тэнэг хүмүүс Монголд ховорхон байх болтугай. Маш хүнд шилжилтийн үед Монголд зөвхөн Япончууд л тусалж байсан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж