"Meta" компани Трампад 25 сая доллар өгнө

"Meta" компани Трампад 25 сая доллар өгнө

"Meta" компани Трампад 25 сая доллар өгнө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Facebook", "Instagram"-ийн эзэн "Meta" компанийн зүгээс 25 сая ам.доллар авахаар болжээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон  Капитолын үймээний дараа Трампийн "Facebook", "Twitter" зэрэг цахим хаягууд хаагдсан байдаг. Улмаар Трамп тухайн компаниудыг шүүхэд өгч, өөрийнх нь эрхийг хязгаарлахаас гадна олон нийтийн үзэл сурталд сөргөөр нөлөөлөх гэж хичээж байна гэж буруутгасан юм.

"Meta" компанийн зүгээс Трампийн бүх цахим хаягийг хоёр жилийн хугацаанд хориглож байсан ч 2024 оны долдугаар буюу АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвийн болгосон юм.

Түүнчлэн "Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Трампийг дэмжиж, тангараг өргөх ёслолд нь нэг сая ам.доллар хандивласнаар тэдний харилцаа сайжирсан гэдгийг илэрхийлж байна. Шүүхийн дагуу шийдвэрлэгдэж олгогдох 25 сая ам.долларын 22 сая ам.доллар нь Трампийн ерөнхийлөгчийн номын санд зарцуулагдах бол үлдсэн нь түүний өмгөөллийн төлбөр, нэхэмжлэлд зарцуулагдах юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 89.113.148.50

!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.189.226

Зуберберг 200 гаруй,Трамп 8 тэрбум шахам долларын хөрөнгөтэй гэдэг,Тэдний хувьд 25 сая доллар бол юу ч биш б**х аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж