Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба ирэх сарын 7-нд ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа биечлэн уулзахаар АНУ-ыг зорихоор төлөвлөж байна. Тэрбээр Трампийг тангараг өргөхөөс өмнө буюу арваннэгдүгээр сард, дараа нь нэгдүгээр сард энэ уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж, судалж байсан ч бодит ажил хэрэг болоогүй.
Энэ уулзалтаар Ишиба Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг баталгаажуулахын тулд хоёр талын эвслийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлох төлөвтэй байна. 2024 оны аравдугаар сард албан тушаалаа хүлээж авсан Ишиба хоёр улсын харилцан ашигтай харилцаанд суурилсан "win-win" буюу харилцан хожоотой бодлогыг Трампад танилцуулна. Трампийн хувьд олон талт хэлэлцээрээс хоёр талын хэлэлцээрийг илүүд үздэг нэгэн.
Жо Байден ерөнхийлөгч байхдаа Японы "Nippon Steel Corp" компанийг "US Steel Corp"-ийг авахыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ нь хоёр талын харилцаанд маргаан үүсгэсэн бөгөөд одоо ч асуудал шийдэгдээгүй байна. Ишиба уулзалтын үеэр энэ асуудлыг хөндөж магадгүй юм.
Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50
)))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize