Олныг хамарсан халдлагад ашиглах байсан тэсрэх бодисыг илрүүлжээ

Олныг хамарсан халдлагад ашиглах байсан тэсрэх бодисыг илрүүлжээ

Олныг хамарсан халдлагад ашиглах байсан тэсрэх бодисыг илрүүлжээ

Сидней хотын эрх баригчид чиргүүлтэй машинаас илрүүлсэн тэсрэх бодис нь антисемит халдлага үйлдэх зорилготой байсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Тус хотын цагдаагийн байгууллагаас Лхагва гаригт мэдэгдэл хийж, илрүүлсэн тэсрэх бөмбөг нь 40 метрийн өргөнтэй дэлбэрэлт үүсгэж, их хэмжээний хохирол учруулж болзошгүй байсныг анхааруулсан байна.

Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн Крис Миннс хэлэхдээ, "Энэ бол олон нийтийг хамарсан халдлага хийх гэж байсныг нотлох баримт юм" гэжээ.

Сиднейн баруун хойд захын Дурал хотод нэгдүгээр сарын 19-нд тухайн тэсрэх бодисыг тээвэрлэж байсан чиргүүлтэй машиныг илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулж байсан ч мэдээлэл алдагдсан тул Лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүй болсон аж. Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн дэд комиссар Дэвид Хадсон тус хурал дээр хэлэхдээ "Шинжээчдийн дүгнэлтээр антисемит халдлага хийхээр төлөвлөж байсан гэж харж байна. Манай алба хаагчид эрсдэлийг арилгасан гэж хэлж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр бууруулсан. Энэ бол манай нийгэм дэх антисемитизмын талаар юм. Иргэд юу харж, сонсож байгаадаа хянамгай хандах ёстой" гэжээ.

Учир нь сүүлийн жилүүдэд еврей үндэстнийг буруутгах хандлага олон нийтэд дэлгэрсэн нь тэсрэх бодистой халдлага гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж албаныхан үзжээ.

Мөрдөн шалгах ажиллагааг Австралийн Холбооны цагдаа (AFP) удирдаж байна. Тус улсын эрх баригчид халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг түргэн хугацаанд олж илрүүлэхийг тушаажээ. Үүний хүрээнд Шинэ Өмнөд Уэльсийн цагдаа нар "Avalite Special Operation" хэмээх антисемитийн гэмт хэргийг мөрдөн шалгах болсон байна. Сүүлийн саруудад Австралид антисемит үзэл нэмэгдэж, еврейчүүдийн эсрэг халдлага гарах болсон тул тус улсын сахиулах байгууллагууд хяналтаа чангатгах болсон юм.

Жишээлбэл, өнгөрсөн Пүрэв гаригт Сидней хотын зүүн захад байрлах еврей сургуулийн ханыг антисемитийн граффити зурж, үзэн ядалтаа илэрхийлжээ. Мөн арванхоёрдугаар сард Мельбурн хотын Адасс Израилийн синагогийг болон энэ сарын эхээр Сидней дэх хүүхэд асрах төвийг антисемит үзэлтэй хүмүүс галдан шатаасан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

zochin 8 цагийн өмнө 202.126.89.46

За Украйн явуулах гэж байсан л зүйлийг санаандгуй хураажээ кк

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.21.108.17

ЕВРЕЙ НАРЫГ ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж