Догбугины экспорт дээд амжилт тогтоов

Догбугины экспорт дээд амжилт тогтоов

Догбугины экспорт дээд амжилт тогтоов

Солонгосын уламжлалт хүнсний бүтээгдэхүүний нэг болох будааны боов буюу бидний нэрлэж заншсан догбуги өнгөрсөн онд экспортын хэмжээгээрээ дээд амжилт тогтоов. Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэрэг эрхлэх яамнаас Лхагва гаригт нийтэлсэн тайланд дурдсанаар догбугины экспортын хэмжээ өнгөрсөн онд 91.4 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос 17.5 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Энэ нь дэлхий дахинд солонгос хоолны соёл, нөлөө хэрхэн дэлгэрч буйг илтгэнэ.

Догбугины экспорт хамгийн сүүлд 2019 онд огцом өсөхдөө 34.3 сая ам.доллар хүрсэн байжээ.

Тэгвэл аль улсууд догбугиг хамгийн ихээр импортолж байна вэ? Тайланд дурдсанаар Өмнөд Солонгосоос АНУ руу 34 сая, Нидерланд руу найман сая, Вьетнам руу 6.7 сая ам.долларын бүтээгдэхүүнийг тус тус экспортолжээ.

Өмнөд Солонгосын хөнгөн хөгжилтэй контентууд хит болж, хүмүүс халуун ногоотой гудамжны хоолыг илүүд үзэх болсон тул догбугины экспорт ийнхүү өсчээ. Дэлхий даяар догбуги "од" болж буйн бас нэг жишээ бол Оксфордын англи хэлний толь бичигт саяхан "tteokbokki" гэж үг албан ёсоор нэмэгдсэн байна. Харин тайлбар хэсэгт нь "Халуун ногоотой гучужан амтлагчинд чанаж болгосон жижиг цилиндр хэлбэртэй цагаан будааны боов бүхий солонгос хоол. Гудамжны хоол хэлбэрээрээ илүү алдартай" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

)))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж