"American Airlines"-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолджээ

"American Airlines"-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолджээ

"American Airlines"-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолджээ

АНУ-ын Армийн "Black Hawk" нисдэг тэрэг Вашингтон хотын захад байрлах Рейган үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо зорчигч тээврийн онгоцтой мөргөлджээ. Одоогийн байдлаар хүний амь нас эрсдээгүй ч "Black Hawk" нисдэг тэрэг нисэх зурвас руу ойртож байхдаа мөргөлдсөн гэж Холбооны нисэхийн удирдлага болон Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдэв.

Албаныхны мэдээлснээр, мөргөлдсөн онгоц нь Канзас мужийн Вичита хотоос ниссэн "American Airlines" компанийн 5342 дугаар нислэг байсан. Ослын дараа Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын бүх ажиллагааг түр зогсоосон бөгөөд “Онцгой байдлын албаныхан нисэх онгоцны буудалд гарсан ослын эсрэг хариу арга хэмжээ авч байна. Терминал нээлттэй хэвээр байна" гэж нисэх буудлын удирдлага "Х" хуудаснаа нийтэлсэн байна. "American Airlines" компанийн осолдсон онгоц Вашингтон хотын дундуур урсдаг Потомак гол унасан бөгөөд бүс нутгийн эрх баригчид бүх зорчигчдыг аврах ажиллагааг эрчимжүүлэхийг тушаажээ. Канзас мужийн сенатч Жерри Моран, Рожер Маршалл нар Потомак голд унасан нисэх онгоцны талаар эрх баригчидтай холбогдож, яаралтай тусламжийн ажиллагаа явуулахыг уриалсан6 Осол юуны улмаас гарсан нь тодорхойгүй байгаа.

Гэхдээ сенатч Рожер Маршалл зорчигч тээврийн онгоц 60 орчим зорчигчтойгоор Вичита хотоос ниссэн болохыг баталсан байна.

Харин мөргөлдсөн "Black Hawk" нисдэг тэрэгт гурван цэргийн алба хаагч байжээ. Осол гарах үед Вашингтоны цаг агаар 10 хэмийн дулаан байсан ч Потомак голын ус дөнгөж 1 хэмийн дулаантай байсныг АНУ-ын Цаг уурын алба анхааруулсан. Тиймээс осолдсон онгоцонд байгаа зорчигчид хүйтний цочрол мэдрэх эрсдэлтэйг сануулж, аврах ажиллагааг түргэсгэхийг хүсэв.

Хүйтний цочрол мэдэрсэн тохиолдолд хяналтгүй, хурдан амьсгалах, амьсгал давчдах зэрэг физиологийн хариу урвалыг өдөөдөг байна.

Одоогийн байдлаар, тус бүс нутгийн бараг бүх хууль сахиулах байгууллага эрэн хайх, аврах ажилд дайчлагдаж байна гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж "CNN" агентлагт мэдээлэв. Мөн осолдсон онгоцноос зорчигчдыг аврахаар онцгой байдлын шумбагчид ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.185.230

Хүний амь нас эрсдээгүй ч гэх шиг. Мэдээний сайт юм бол мэдээллээ нягтал. Ослоос нэг ч хүн амьд гараагүй, гэсэн хэдий ч хайх ажил үргэлжилж байгаа гэсэн байсан шүү.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.125

энэ чинь л исүү шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж