"Менингококкын ойрын 6 тохиолдлоос халдварын үүсгэгч илрээгүй"

"Менингококкын ойрын 6 тохиолдлоос халдварын үүсгэгч илрээгүй"

"Менингококкын ойрын 6 тохиолдлоос халдварын үүсгэгч илрээгүй"
Налайх дүүрэгт өчигдөр буюу энэ сарын 29-ны орой 22:00 цагийн орчимд менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийж, нэн даруй яаралтай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ. Тухайн хүүхэд нь Налайх дүүргийн 307 дугаар цэцэрлэгт суралцаж байсан учир тус цэцэрлэгийг болоод нэг байранд үйл ажиллагаа явуулдаг 160 дугаар сургуулийг түр хаасан байна. Мөн гэр бүлийн нэг гишүүн нь "Голомт" цогцолбор сургуулийн бага сургуульд явдаг аж.  Сургууль нь тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг учир зөвхөн бага сургуулийн танхимын үйл ажиллагааг түр зогсоож, цахим хэлбэрт тус тус шилжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар ойр орчмын сэжигтэй зургаан тохиолдлоос шинжилгээ авахад үүсгэгч илрээгүй байна.
Энэхүү өвчин нь халдварлахдаа хурдан тул 2-7 хоногт шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Өвчлөл гарсан цэцэрлэг болон сургуулийг бүрэн ариутгаж, өглөө бүр сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар хүүхдүүдийн халууныг үзэж, амны хаалт зүүлгэн, гарыг ариутган орчны ариун цэврийг сахин ажиллаж байгаа ажээ. Менингоккт өвчин нь  цахилгаан менингит гэж нэрлэдэг учир нь цахилгаан цохих мэт хурдтай хүндэрдэг байна.
Иймд иргэд хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө болон дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 89.113.148.50

😉 Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.241

Сэжиглээд ирэхгүй. Ирэхийн хүсэх улс биш.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.241

Япон улсын хаан монглд ирээд ч хэрггүй ээ мнгол хүн ирээд бх-р улс ч биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж