Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.01.30/ мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ийн дарга Д.СҮНЖИД:
-Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор ХЭҮК байр сууриа илэрхийлж байна. Тодруубал, хүйтний улиралд морины уралдаан зохион байгуулахгүй байх тогтоолоо хүчингүй болгосны хамт аймаг, нийслэлийн засаг дарга нарт энэхүү эрхээ шилжүүлснээ мэдээлсэн. Түүнчлэн гуравдугаар сарын 1-нээс морины уралдаан зохион байгуулж болно гэх мэдээлэл хийсэн.
Морины уралдаан хүүхдийн эрүүл мэнд, амь насанд шууд утгаараа сөрөг нөлөө үзүүлдэг, эрсдэл учруулдаг. Хурдан морины уралдаан ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн байдаг. Гэхдээ өвөл, хаврын уралдаан өв соёлд хамаарахгүй.
Хурдан морины уралдааныг түүхийг харвал сүүлийн жилүүдэд л эрчимтэй зохион байгуулж байсан. Харин 2019 онд Засгийн газрын гаргасан 57 дугаар тогтоол хүйтний улиралд уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн хамгаалах, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөр эрхлүүлэхээс зайлсхийх, түүнийг таслан зогсооход чухал ахиц дэвшил гаргасан шийдвэр байсан. Харин Засгийн газар энэхүү тогтоолоо хүчингүй болгосноороо нэгдүгээрт хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмаасаа ухарч байгаа бөгөөд үүнд ХЭҮК харамсч байгаагаа илэрхийлж байна. Монгол Улсын засгийн газраас олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоо биелүүлж, өчигдөр гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
ХЭҮК-ийн гишүүн Ж.ХУНАН:
-Өвөл, хавар зуны улирлаас үл хамааран хурлан морины уралдааны цаана хүүхдийн эрхийг зөрчил явагддаг. Өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж байгаа нь хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийн улам нэмэгдүүлдэг. Угаасаа морины уралдаан бол хүүхдийн эрхийн зөрчил. Тиймээс бид үүнийг нэмэхгүй байх, багасгах, урьдчилан сэргийлэх анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2022 онд гаргасан хүүхдийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой тодорхой жагсаалт бий. Үүн дээр арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон тушаал хэвээр үйлчилж байгаа гэдгийг хэлмээр байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр албажаагүй, зөвхөн амаар мэдэгдсэн байгаа. Тиймээс албажиж гарсны дараа нөхцөл байдал илүү тодорхой болох байх. Тэгэхдээ үүнээс үл хамааран иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэх тухай хориотой жагсаалыг баталсан тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
2018 оноос хойш 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирээд байна. Харин амиа алдсан хүүхдийн тоо 52, энэ нь яг бодит тоо гэж хэлж чадахгүй. Бүртгэгдээгүй амь насаа алдсан байхыг үгүйсгэхгүй.
ХЭҮК-ийн гишүүн Б.ЭНХБОЛД:
-ХЭҮК-оос 2025 оны нэгдүгээр сарын 11-25-ний өдрийн хооронд үргэлжилсэн хоорондоо ялгаа бүхий гурван жагсаалд бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж ажилласан. Сүүлийн морьтой жагсаалд гурван насанд хүрээгүй хүүхэд оролцсон. Жагсаал, цуглаанд бага насны хүүхэд оролцохыг хориглодог. Энэ хуулийг зөрчиж, бага насны хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулсан зөрчил гаргасан. Түүнчлэн Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулсан жагсаалд нийт 43 хүүхэд оролцсон байсныг Цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тиймээс энэ чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан.
3,569.17

























































Холбоотой мэдээ