Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.01.30/ мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ийн дарга Д.СҮНЖИД:
-Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор ХЭҮК байр сууриа илэрхийлж байна. Тодруубал, хүйтний улиралд морины уралдаан зохион байгуулахгүй байх тогтоолоо хүчингүй болгосны хамт аймаг, нийслэлийн засаг дарга нарт энэхүү эрхээ шилжүүлснээ мэдээлсэн. Түүнчлэн гуравдугаар сарын 1-нээс морины уралдаан зохион байгуулж болно гэх мэдээлэл хийсэн.
Морины уралдаан хүүхдийн эрүүл мэнд, амь насанд шууд утгаараа сөрөг нөлөө үзүүлдэг, эрсдэл учруулдаг. Хурдан морины уралдаан ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн байдаг. Гэхдээ өвөл, хаврын уралдаан өв соёлд хамаарахгүй.
Хурдан морины уралдааныг түүхийг харвал сүүлийн жилүүдэд л эрчимтэй зохион байгуулж байсан. Харин 2019 онд Засгийн газрын гаргасан 57 дугаар тогтоол хүйтний улиралд уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн хамгаалах, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөр эрхлүүлэхээс зайлсхийх, түүнийг таслан зогсооход чухал ахиц дэвшил гаргасан шийдвэр байсан. Харин Засгийн газар энэхүү тогтоолоо хүчингүй болгосноороо нэгдүгээрт хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмаасаа ухарч байгаа бөгөөд үүнд ХЭҮК харамсч байгаагаа илэрхийлж байна. Монгол Улсын засгийн газраас олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоо биелүүлж, өчигдөр гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
ХЭҮК-ийн гишүүн Ж.ХУНАН:
-Өвөл, хавар зуны улирлаас үл хамааран хурлан морины уралдааны цаана хүүхдийн эрхийг зөрчил явагддаг. Өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж байгаа нь хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийн улам нэмэгдүүлдэг. Угаасаа морины уралдаан бол хүүхдийн эрхийн зөрчил. Тиймээс бид үүнийг нэмэхгүй байх, багасгах, урьдчилан сэргийлэх анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2022 онд гаргасан хүүхдийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой тодорхой жагсаалт бий. Үүн дээр арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон тушаал хэвээр үйлчилж байгаа гэдгийг хэлмээр байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр албажаагүй, зөвхөн амаар мэдэгдсэн байгаа. Тиймээс албажиж гарсны дараа нөхцөл байдал илүү тодорхой болох байх. Тэгэхдээ үүнээс үл хамааран иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэх тухай хориотой жагсаалыг баталсан тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
2018 оноос хойш 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирээд байна. Харин амиа алдсан хүүхдийн тоо 52, энэ нь яг бодит тоо гэж хэлж чадахгүй. Бүртгэгдээгүй амь насаа алдсан байхыг үгүйсгэхгүй.
ХЭҮК-ийн гишүүн Б.ЭНХБОЛД:
-ХЭҮК-оос 2025 оны нэгдүгээр сарын 11-25-ний өдрийн хооронд үргэлжилсэн хоорондоо ялгаа бүхий гурван жагсаалд бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж ажилласан. Сүүлийн морьтой жагсаалд гурван насанд хүрээгүй хүүхэд оролцсон. Жагсаал, цуглаанд бага насны хүүхэд оролцохыг хориглодог. Энэ хуулийг зөрчиж, бага насны хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулсан зөрчил гаргасан. Түүнчлэн Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулсан жагсаалд нийт 43 хүүхэд оролцсон байсныг Цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тиймээс энэ чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан.
Зочин 2025-01-30 66.181.185.65
монгол хүүхдийн хурдан морь унах дур хүсэл сонирхол мөрөөдөлд хориг саад тавьж эрхийг нь хориглож байгаа та нар хүүхдийн эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа нь зөв юм уу хурдан морь унасан хүүхдийн эндэгдлийн тоог хэд дахин өсгөөд мэдээллээр цацаад байгаа нь хэнд хэрэгтэй юм энэ тооны албан ёсны баталгаа жагсаалтыг ард түмэн нэхэх болно шүү
Хотын уугуул иргэн 2025-01-30 66.181.178.19
Олон мянган жил Монголчууд морио уралдуулаад л ирсэн. Социализмын гэх 70 жил бас ийм байсан. Ямар ч асуудал гараагүй. Харин одоо тэр олон машин дагадаг, өвөл уралдуулдаг, 8-11 насны хүүхэд морь унуулдаг байдлыг болиулах хэрэгтэй. Түүнээс биш, хүүхэд морь унуулахгуй гэж нугалаа гаргаж болохгуй. Энэ байдлаараа явбал Монгол наадам үгүй болох юм байна. Хүүхдийн эрх ярьж Монгол үндэсний өв уламжлалыг аажим аажмаар устгах гэсэн далд явуулгыг даруй зогсоох хэрэгтэй.
Зочин 2025-01-30 76.220.74.140
Тийм шүү. Монголчууд өвөл хаварт морь уралдуулдаг гүй байсан. Одоо адууг тэжээгээд, эрлийзжүүлээд,элдвийн эм тариа хийгээд уралдуулдаг болж. Тэр битгий хэл азарганы эрхтнийг тайрч үржилд оруулах боломжгүй болгож байсан. Ёстой бузар амьтад…
Нэргүй 2025-01-30 89.113.148.50
;))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЪЯ 2025-01-30 66.181.188.110
өөрсдөө морио уна том хүмүүс. хүүхдүүд бид та нарын урдаа барьдаг нохой биш. Хүүхдүүдийг малнаасаа дор үзэж байгаадаа ичээч Шийдвэр гаргасан малнуудаа. Үндсэн хуулиахаа малаа хамгаалчаад хүүхдүүдээ яасан ч яахав бараг үхвэл хохь нь гэж хөсөр хаясантай адил шийдвэр гаргасаныг ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ХҮҮХДҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ ҮҮНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭЕ!!
Bsn 2025-01-30 122.201.31.93
uls orni ireedui bolson huuhde hairlaj ert zuurdin uheles hol balgah heregteide gants mori ch bish er ni morini ezede uursduu uraldval taarna
Нэргүй 2025-01-30 66.181.182.34
ММСУХ-ны шинэ удирдлага маань
1-рт улстөрчдийн урхинд орж
2-рт их мөнгөнд сагаж байж
төрийн хайчинд хэрчүүллээ дээ !!!
Тэр их мөнгө нь Таван толгой трансын мөнгө шүү дээ !
Нүүрсний хэргийг сайн ухвал уяач баячуулын луйвар хулгай аяндаа буурна шүү !!!
Гомдол 2025-01-30 112.72.8.174
ХЭҮК нээх худлаа томчуудын анхааралд орохын тулд энэ асуудлыг барьж авчээ. Учир нь томчууд гэж өөрсдийгөө томруулдаг УИХ гишүүд тэргүүтэй нөхдүүд бүгд хурдан морь уядаг/уядаг ч гэж дээ хөөрхий, овоглодог гэхиймуу да/.
Харин зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүд тэндэнд нээх хамааралтай биш болохоор нэг их тоохгүй. Бараг л өдөр бүр хүүхдүүд амв насаараа хохирч байгаа асуудлыг ХЭҮК авч үзэхгүй, тэдэнд нээх ашиг байхгүй болохоор тэр..
ХЭҮК ажлаа хий, попрох хэрэггүй 2025-01-30 112.72.8.174
Зам тээврийн ослоос болж жилдээ л гэхэд хэдэн зуугаараа яригдах хүүхдийн амь нас эндэж байна. Та нар яагаад дуугүй байгаад байгаа юм бэ. Хүүхдийн амьд явах эрх нь хаана байгаа юм бэ гэж асуусмаар байна.
Өвгөн Балдан 2025-01-30 59.153.112.83
Өвөл, хаврын морин уралдаан өв соёлд хамаарна.Хүүхдийн морио унаж уралдах эрх нь хаана байгаа юм бэ. Яагаад энэ эрхийг эдлүүлэхгүй гээд байнаа. Хүүхдийн эрхийг хамгаалагч
Нэргүй 2025-01-30 202.70.43.34
Манай улс ХҮНИЙ ЭРХ-г одоо л авч үздэг болж бнадааа
Нэргүй 2025-01-30 202.131.225.242
Тэр уйлаад байсан УИХ ыг гишүүнд өөр хийх ажил алга уу хар матаржингоо
Нэргүй 2025-01-30 202.131.225.242
Наад эрлийзүүдаа дарвалзаад байвал жалга бүртээ хүссэнээрэй морио уралдуулцгаа уралдагтун уяачидаа! Чүү чүү гүүг гүүг. Ер нь наад новшнууд чинь бодлогоор монгол өв соёл руу дайрч байна. салаавч өг.
Зочин 2025-01-30 66.181.161.249
Тийм бол өвлийн уралдаан монголын уламжлалт өв соёл мөн гэдгийг эхлээд хөдөлшгүй баримтаар нотлох хэрэгтэй. Уран сайхны кино, уран зохиол зэрэг нь түүхэн баримт нотолгоо болохгүй гэдгийг эрх биш мэдэж байгаа байх (Тод магнай киног ярьж тэнэгтэв дээ).
Зочин 2025-01-30 103.212.119.253
эргүү үхэр яг мөн дөө чи ккк
Нэргүй 2025-01-30 103.57.92.180
а л н а шүү ацдаа минь цэвэр цус нь ойртсон монгол гэдгийг чинь яаж мэдэх юм. адууны мах идээд үзээрэй мангуу дүнхүү сагсуу минь
12121212 2025-01-30 202.131.225.242
Уяачидаа зүгээр л уралд хэн нь зохион байгуулсан нь харин тодорхойгүй бай. Уяачид уул усаа ухаагүй орд газар зарж идээгүй нүүрс хулгайлаагүй. Морь уралдуулж яагаад болдоггүй юм. Хүний хүүхдийг хүчээр морь унуулахгүй. Монгол эрчүүд хурдан морины нуруун дээр өсөхөөс айж байгаа гадны бодлогыг хэрэгжүүлж байна. Эмнэг хангал адуутай өвөл зунгүй ноцолдож өссөн эрс дайн тулаанд эрмгийн зоримог авхаалж самбаатай тулалдах нь мэдээж юм.
Зочин 2025-01-30 122.201.31.100
Одоо дайны талбарт морь биш дрон ашигладаг болсон.
Нэргүй 2025-01-30 87.249.132.153
ene hulgaichuud mongol hun mori unahiig horigluulah dald sanaatai olon jil horloj bgaa. hyatad argaar chimh chimheer merdeg
Зочин 2025-01-30 103.212.119.253
маанаг п***а вэ чи
Нэргүй 2025-01-30 122.201.31.222
хүний эрх гэдэг үгийг монгол хэлэнд хэзээ орж ирсэнийг мэдэхгүй саяхан бх гэхдээ маш их гай дагуулдагыг мэднэ соёл бол байнгын шинжтэй зүйл улиралын бус морь малтай харьцах нь монгол хүний язгуур соёл ондоошиж ялгарах нь өвөгдийн ухаан байсан. 2хүүхдийг машинаар алхаар дайраад байсан хүүхэн ямар ял авлаа гэрийн хориотой шдээ тэгээд болоо тэнд хэүк хаанаас байсын
Зочин 2025-01-30 66.181.161.68
Таны хэлсэнчлэн, улирлын бус морь малтай харьцахыг ерөөсөө хориглоогүй. Хонь малаа хариулах зэргээр хүүхдүүд морио унах нь зүйн хэрэг. Өвөл, хаврын морин уралдааныг л хориглох тухай ярьж байгаа юм.
Зочин 2025-01-30 202.131.227.179
Малчдын өв соёлыг хааж ,янз бүрээр сөрөг талаас нь хэлбэржүүлэх хэрэггүй.Хүүрхэд морь унахгүй байх нь малаас хөндүүрүүлж буй хэрэг. Мориноос унасан, машинаар ээж аавтайгаа яваад гэмтсэн нас барсан хүүхдийн тоог гаргаад хариуцуулж ярь, Өөрийнхөө өнцгөөс монгол өв соёлоо гутаах хэрэггүй, Онцлог зүйлээ дэлхийд гайхуулах хэрэгтэй, Харин нүдэн дээр, нүүр байгаа утаа ,эх орны тусгаар тогтолтой холбоотой дэвшилтэт санааг гаргаж байх нь зүйд нийцнэ.
Нэргүй 2025-01-30 122.201.31.57
Битгий мушгин гуйвуулаад бай. Өвөл, хаврын цагт морь уралдуулахыг хориглох тухай л ярьж байна. Түүнээс биш хонь хариулах, үхэр тугалаа туух зэрэг ажлаар хүүхэд морь унахыг хориглоогүй шүү дээ.
Зочин 2025-01-30 66.181.161.98
Бидэнд нэг тийм "гайхуулах" гэсэн сонин хандлага байнаа. Дээр дооргүй л гайхуулах тухай яриад байх юм. Ер нь бол дэлхийн бусад улс орнууд монголын өв соёлыг нэг их гайхаад байгаа юм байхгүй. Энэтхэгийн соёл, ирландын соёл, африкийн соёл, полинезийн арлуудын соёл … бүгд л өөр өөрийн онцлогтой. Хэдүүлээ өөрсдийн өв соёлоо ГАЙХУУЛАХ гэж өвчигнөж, сагсалзахын оронд ТАНИУЛАХ гэж хичээх хэрэгтэй.
Нэргүй 2025-01-30 112.72.8.174
Гайхуулж чадвал мөнгө орж ирнэ кк