Сирийн де-факто удирдагч Ахмед аль-Шарааг өчигдөр /2025.01.29/ шилжилтийн үеийн ерөнхийлөгчөөр албан ёсоор зарлалаа. Ийнхүү Башар аль-Ассадыг түлхэн унагааснаас хойш хоёр сар хүрэхгүй хугацааны дараа тэр эрх мэдлээ баталгаажуулав. Тэрбээр Сирийн Үндсэн хуулийг түдгэлзүүлсний зэрэгцээ шилжилтийн үеийн хууль тогтоох түр зөвлөл байгуулах болжээ.
Цэргийн командлагчдын уулзалтаас гарсан шийдвэрийг танилцуулж хурал хийхдээ тэр "Сирид хамгийн түрүүнд хийх зүйл бол засгийн газрын орон зайг хууль ёсны дагуу нөхөх явдал. Шилжилтийн үеийн хямралаас сэргийлэх замаар иргэний энх тайвныг сахин хамгаалах, төрийн байгууллагуудыг, тэр дундаа цэрэг, аюулгүй байдлын хүчийг сэргээн босгож, эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх ёстой" гэжээ.
Бүх нийтийг хамарсан засгийн газар байгуулах, сонгууль явуулах зэргээр улс төрийн шилжилтийг хийхэд дөрвөн жил хүртэл хугацаа шаардагдах аж. Шинэ үндсэн хууль батлагдах хүртэл Ахмед аль-Шараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж, олон улсын форум зэрэгт Сирийг төлөөлөн оролцоно.
"Энэ тунхаглал түүний хүчирхэг удирдагчийн статусыг албан ёсоор баталгаажууллаа. Миний бодлоор Ахмед аль-Шараа болон түүний бүлэглэл Сирид Исламын нэг намын засаглалыг бэхжүүлэх болов уу" гэж Лондонгийн Эдийн засгийн сургуулийн олон улсын харилцааны профессор Фаваз Гергес хэлжээ.
Нэргүй 1 цагийн өмнө 89.113.148.50
;)))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
h 1 минутын өмнө 50.147.160.114
– dyyriamlaar + ## fasking Keniz;
Нэргүй 9 цагийн өмнө 103.16.158.50
Оросоос салсан улс хөгжих нь ойлгомжтой. Дамаск нь дараагийн Абу Даби болно
зочин 11 цагийн өмнө 66.181.160.11
Зааддаа Тэгэс хийж гартаа оруулж байгаад л бяц атгасан дарангуйлагч болох бизэээээ
cxr 2025-01-30 50.147.160.114
t
os; 2025-01-30 50.147.160.114
gadni nisex user
Нэргүй 2025-01-30 192.42.116.214
де-факто гэж юу юм бэ монголоор орчуулж чадахгүй бол түр орлон гэх мэт байгаа даа.