Эрчим хүчийг агаараас гарган авч болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Эрчим хүчийг агаараас гарган авч болно

Фото: ISRA.com/AP

Хямд эрчим хүч гаргаж авах шинэ хувьсгалт арга нээгдэв. Орчин үеийн шинжлэх ухаан энэ зорилгодоо тогтмол шинэчлэгдэж байдаг агаар мандлыг ашиглах санаа дэвшүүлээд байна.

Бразилийн эрчим хүчний мэргэжилтнүүд агаарын чийг нь эрчим хүчний өмнө судлагдаагүй асар их нөөц гэж үзжээ.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор агаарын чийгшилт өндөртэй нутгийн агаараас эрчим хүч гарган авах нь нарны эрчим хүчийг ашигласнаас ч илүү үр дүнтэй гэж үзэв. Түүний нэг онцлог нь шинэ эрчим хүч гаргах төхөөрөмж ямар ч газарт ямар ч ч цагаар ажиллах давуу талтай байна. Ойрын үед агаараас цахилгаан эрчим хүч гаргах төхөөрөмжөө танилцуулахаар бразиличууд амлаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж