Сүмочдын жилийн орлого хэд вэ?

Сүмочдын жилийн орлого хэд вэ?

Сүмочдын жилийн орлого хэд вэ?

Олон хүн сүмочид цалин хангамж сайтай гэж боддог. Үнэндээ амжилтад хүрч, дээд зиндаанд дэвшиж чадсан бөхчүүд л сайхан амьдрах бололцоотой болдог. "Netflix"-ийн сүмогийн амьдралын талаар өгүүлэх алдарт цуврал "Sanctuary" дээр энэ талаар тодорхой өгүүлдэг. Тэгвэл та бүхэндээ энэ удаад сүмочдын цалинг хангамжийн талаар танилцуулъя.

Уншигчдадаа ойлгомжтой байлгах үүднээс 1 ам.долларыг 100 иенээр бодъё.

Хамгийн доод зиндаа буюу Жонокүчид барилддаг бөхчүүдийн ихэнхи нь дөнгөж мэргэжлийн сүмод хөл тавьж буй залуу бөхчүүд байдаг. Ерөнхийдөө ахлах сургууль, их сургуульдаа аварга болж байсан бөхчүүд байх нь элбэг. Тэдний сарын тэтгэмж нь 386 ам.доллар буюу жилийн 4,632 ам.доллар гэнэ. Хэрэв тус зиндаандаа түрүүлж чадвал 1,000 ам.долларын шагнал хүртдэг.

Үүний дээрх Жонидан зиндаанд барилддаг бөхчүүдийн сарын тэтгэмж нь 386-440 ам.доллар буюу жилийн 6,600 ам.доллар аж. Энэ зиндааны түрүү бөх 2,000 ам.долларын шагнал хүртэнэ.

Дөрөвдэх зиндаа буюу Санданмэд барилддаг бөхчүүдийн сарын тэтгэмж нь 440-550 ам.доллар. Жилдээ 6,600 ам.долларын тэтгэмж авна гэсэн үг. Ийм мөнгөөр Японд бол хуучин автомашин авна. Зиндаандаа түрүүлвэл 3,000 ам.доллар хүртэнэ.

Гурав дахь зиндаа буюу Макүшитагийн тэтгэмж Японд амьдрахад хангалттай хүрдэг гэнэ. Тус зиндааны бөхчүүд сарын 550-825 ам.долларын тэтгэмж авдаг. Жилийн 9,900 ам.доллар гэнэ. Зиндааны түрүү бөх 10,000 ам.долларын эзэн болно.

Жүрёо буюу дээд зиндаанд дэвших сүүлийн даваанд барилдаж буй бөхчүүд сарын 11,000 ам.долларын тэтгэмжтэй. Нэг болон есдүгээр сарын башёгоор бонус өгдөг бөгөөд тухайн бонусаа нэмбэл сарын 22,000 ам.долларын тэтгэмжтэй болно. Энэ зиндаанд 28 бөх л барилдах учиртай. Тэдний жилийн орлого 132,000 ам.доллар гэнэ. Мөн замын зардал, хэрэглээнд нь 6,800 ам.доллар өгдөг ажээ. Түрүү бөх нь 20,000 ам.доллар хүртэнэ.

Хамгийн дээд зиндаа буюу Макүүчигийн бөх цолноосоо хамаарч цалин авна. Маэгашира буюу монголчилбол улсын начин цолтой бөх сарын 14,000 ам.долларыг сүмогийн холбооноосоо авна. Дээрээс нь замын зардалд нь 8,300 ам.доллар нэмж өгнө. Жилийн орлого нь 168,000 ам.доллар болж байна.

Комүсүби болон сэкивакэ цолтой бөхчүүд сарын 18,000 ам.доллар авна. Жилийн 216,000 ам.доллар болно. Мөн замын зардалд 9,500 ам.доллар олгоно.

Озэки цолтой бөх сарын 25,000 ам.долларын тэтгэмжтэй. Цолны нэмэгдэл гээд 5,000 ам.долларын нэг удаагийн урамшуулалтай. Жилийн 300,000 ам.долларын орлоготой. Мөн замын зардал нь 13,000 ам.доллар гэнэ.

Ёкозүна цолтой бөх сарын 30,000 ам.долларын цалинтай. Цолны нэмэгдэл нэг удаагийн урамшуулал нь 10,000 ам.доллар. Жилдээ 360,000 ам.долларыг сүмогийн холбооноос авна. Замын зардал нь 19,000 ам.доллар.

Башё бүрт сайн барилдаж, тусгай шагнал хүртвэл 20,000 ам.доллар, дээд зиндаанд түрүүлвэл 100,000 ам.доллар тус тус хүртэнэ.

Дээд зиндааны барилдаанд давсан бөхөд барилдааны дараа дэвжээн дээр дугтуйтай зүйл өгч байгаа харагддаг. Тэгвэл тус дугтуй бүрт 300 ам.доллар байдаг гэнэ. Энэ бол татвар, шимтгэл, хамтын сангийн суутгалын дараах ивээн тэтгэгчдийн шагнал аж. Дээд зиндаанд нэг ч унахгүй түрүүлвэл тухайн бөх 15 өдрийн дараа 100 дугтуйтай болох боломжтой. Харин хамгийн муудаа нэг дутуу авах магадлал бий.

Мэдээж бөхчүүдийн амжилтаас шалтгаалж тэдний мөнгөн дүн өөрчлөгдөнө. Хэрэв маэгашира бөх ёкозүнаг давбал урамшуулалд нь сарын тэтгэмжээ 400 ам.доллараар өсгөдөг. Сүмогийн түүхэнд Акиношима гэх бөх үүгээрээ алдартай. Тэрбээр замналдаа нийт 16 удаа ёкозүна цолтой бөхийг өвдөг шороодуулж байжээ. Өөрөөр хэлбэл, сарын цалингаа 6,400 ам.доллараар өсгөж чадсан түүхтэй.

Сүмогийн түүхэнд Асашорюү Д.Дагвадорж жилдээ нэг сая ам.долларын цалин, урамшуулал хүртсэн анхны бөх гэнэ. Түүнийг сүмогийн ачаар 50-75 сая ам.долларын хөрөнгөтэй болсон гэж тооцоолжээ. Харин Хакүхо М.Даваажаргалын жилдээ хамгийн дээд тал нь хоёр сая ам.долларын орлого олсон гэнэ.

Дээрх тэтгэмж, урамшууллын тогтолцоо 2000 оноос хойш өөрчлөгдөөгүй байжээ. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн зар сурталчилгааны орлого, үзэгчдийн тооноос хамаарч бөхчүүдийн тэтгэмжийг нэмэхээр шийджээ.

Макүшита, Санданмэ, Жонидан, Жонокүчид барилддаг бөхчүүдийн тэтгэмжийг 30 хувиар өсгөсөн гэнэ. Учир нь өнгөрсөн жил сүмогийн зургаан башёгийн бүх тасалбар зарагдаж, түүхэндээ байгаагүй өндөр орлого олжээ. Өнгөрсөн жил дараах байдлаар тэтгэмж авсан гэнэ.

  • Ёкозүна – 50 мянган ам.доллар
  • Озэки – 42 мянган ам.доллар
  • Сэкивакэ – 35,000 ам.доллар
  • Комүсүби – 25,000 ам.доллар
  • Маэгашира – 20,000 ам.доллар
  • Жүрёо – 13,000 ам.доллар

Тусгай шагналд 20 мянган ам.доллар бус 50 мянган ам.доллар дагалдуулж, дээд зиндаанд түрүүлсэн бөхөд 250,000 ам.доллар хүртээжээ.

Сүмогийн холбоо бөхчүүдийн нэр дээр данс нээдэг бөгөөд зодог тайлах үед нь замналынх нь туршид хуримтлуулсан мөнгийг нь тэтгэвэр болгон өгдөг. Тэдгээр хуримтлалын мөнгийг бөхчүүдийн цалин, урамшуулал, давааны бай шагналаас суутгадаг.

Асашорюү Д.Дагвадорж зодог тайлах үедээ 1.2 сая ам.долларын тэтгэмж авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ГайхмаарГайхмаар
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-30 66.181.187.21

Асашёрюу Давгадорж аварга сумогийн түүхэнд 1 барилдаандаа хамгийн олон бооцоо авч бсан ёкозуна 34 компаний бооцоог хамж блаа

Avatar

зочин 2025-01-30 66.181.187.84

тэгээд бооцоонд лимит тогтоож байсан биздээ

Avatar

Нэргүй 2025-01-30 89.113.148.50

;)))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Бат 2025-01-30 59.153.86.19

мань чинь Солонгост 3-н жил ажиллаад
1 ёс суртахуун.хувийн зохион байгуулалт сайжирч цаг баримталж. сэтгэлийн дархлаа суусан
2. Хоёр өрөө байр нэг портертой болсон боловч бүгдийг

Avatar

Атилла 2025-01-30 66.181.176.104

боловч яачихаваа мурийтай тоголоод алдчихвуу

Avatar

Тулга 2025-01-30 81.105.104.157

Дагвадорж 50 сая г японоос олж гэхдээ Монголоос хулгай луйвараар олсон нь тэрнээс хэд дахин их байхаа. Лиценз . Банк … даатгалын мөнгө гээл

Avatar

Sumo bokh z**l aa . 2025-01-30 103.212.119.76

Ene muu sumo bokhiig odoo hen ch tooj uzehgui ee
. Irj l baidag Yabj l baidag humuus shvv dee . Saudiin arabt Ali Nasr clubt Cristiano Ronaldo odriin 500 myangan dollar Jiliin 200 saya dollariin tsalin avch baina . Senegaliin toglogch Sadi Mane arabt 2 jiliin 80 saya dollariin geree baiguulaad togloj baina . Mongoloos hezee Leo Messi C.Ronaldo shig aguu tamirchid toroh bol oo .

Avatar

Нэргүй 2025-01-30 66.181.187.21

далдар эргүү гуйлагчин малаа чи бол 1 долларын ч орлогоггүй хахахахахахаха

Avatar

Нэргүй 2025-01-30 43.242.242.59

Ийм учраас монголчууд сумод барилдаад байгаа юмаа. Эрийн сайнаар мөнгө олж байгаа тэдэнд баярлах учиртай. Тэгээд олон айлын амьдралыг тэтгэж байна. Гэтэл зарим хүн одоо болно сумог хая гэж сэтгэгдэл бичих юм. Монголд ирвэл сар бүр 18 мянган доллар хэн өгөх болж байна. Сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс өгч чадах юмуу. Олон монголчууд сумод барилдвал хөнгөхөн мөнгө олно гэсэн үг юм.

Avatar

Нэргүй 2025-01-30 66.181.190.27

эх орондоо энэ их мөнгөөрөө өсөж дэвжих зүйл хийвэл хэрэгтэй юу даа

Avatar

Зочин 2025-01-30 139.5.216.210

Монгол үндэсний бөхийг ийм системд шилжүүлж чадвал уг нь устаж, мөхөхөөс нэг хэсэгтээ аварч болох ч үүнийг хийхэд маш хэцүү, бараг боломжгүй

Avatar

Иргэн 2025-01-30 103.212.119.32

Танай сайт яагаад хүний хувийн мэдээллийг нийтэд дэлгээд байнаа??? Хүний хувийн нууц үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг

Avatar

Нэргүй 2025-01-30 202.131.238.51

Хувийн мэдээлэл байсан бол олдохгүйшд

Avatar

Нэргүй 2025-01-30 203.169.50.240

tatvaraa avsuu

Avatar

Нэргүй 2025-01-30 66.181.190.30

Монголын бөхийн холбоо ийм зарчмаар явбал хөгжинө дөө. Бөхийн барилдаанаа зиндаатай болгож нэг зиндаанд 20 бөх бүгд хоорондоо барилдаж аваргаа тодруулдаг болвол сонирхолтой болно. Дээд, нэг, дунд, доод, бүсийн, аймгийн гэсэн зиндаанууд бий болгох хэрэгтэй. Эхний 4 зиндаанд нийт 20х4 – 80 бөх барилдах бол бүсийн зиндаанд 4 бүс х 20 бөх – 80 бөх, харин аймгийн түвшний зиндаанд 21 аймаг + 7 дүүрэг – 28 нэгж х 20 бөх – 560 бөх барилдана. Зиндаандаа эхний 3 байр эзэлсэн бөхчүүд дээрх зиндаа руугаа

Avatar

Нэргүй 2025-01-30 66.181.176.170

сумочин болох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-30 202.9.40.241

Буд2 тариа тариагүй байж тарьсан мэт-р цаас бүрдүүлж. 700 тэрбумын хулгай шаасн будаа тариа тарьдаг аан компани гэх жоохн юм тарьж их цаасн бичиж хулгай шшадг хулгайчуудыг үтр түргн хойш2лшгүй ажлга яв2лж барьж хорь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж