АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамд хоёр дахь засаг захиргааныхаа хүрээнд Батлан хамгаалах яамаа "Fox News"-ын хөтлөгч, "The New-York Times"-ын шилдэг зохиолч, цэрэг асан Пит Хегсэтэд даатгах болсон. Пит Хегсэт засгийн газрынхаа бусад гишүүдтэй харьцуулахад залуу үедээ орох ч өнгөрсөн жилүүдэд "чихнээс хонх уяж" байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа залуу насандаа аархаж яваа батлан хамгаалахын сайдыг онцолж байна.
Улс төрийн эрхмүүдийн адил Хегсэтийн амьдрал ганц бичгийн цаасаар дуусахгүй. Түүнийг америкчууд армийн хүчирхэг үзэл баримтлалтай, Израилийн талыг баримтлагч эсвэл шилдэг зохиолч, хөтлөгч гэдгээр нь сайн танина. Гэхдээ өдгөө 44 настай түүний хувьд байгууллагын санхүүг буруу зохицуулж, ажлын байр дээрээ согтуурсан болон хүчингийн хэрэгт холбогдож байснаар нь мэдэх хүн цөөнгүй байдаг аж. Анх Дональд Трамп түүнийг Батлан хамгаалах яамаа удирдуулахаар сонгоход нь АНУ-ын иргэд талцаж байжээ. Мэдээж хэрэг "MAGA"-чууд болон "Fox News"-ын үнэнч үзэгчид Хегсэтийг дэмжиж байсан.
Эсрэгээрээ, 2017 онд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр нь таних болсон иргэд эсэргүүцэж байсан юм.
Хегсэт 1980 оны зургадугаар сарын 6-нд Миннесота мужийн Миннеаполис хотод сагсан бөмбөгийн дасгалжуулагч Брайан, Пенни Хегсэт нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр бага насаа нуурын байшиндаа өнгөрүүлсэн бөгөөд нарийн яривал гэр бүл нь Норвеги гаралтай юм. "Forest Lake Area" ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн төдийгүй хөлбөмбөг, сагсан бөмбөгт авьяастай болохоо нотолсноор 1999 онд ангийнхаа валедиктороор төгссөн байна. Дараа нь 2003 онд Принстоны их сургуульд улс төрийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрбээр мөн дүнгээ хамгаалж, төгсөхдөө "Орчин үеийн ерөнхийлөгчийн риторик ба хүйтэн дайны нөхцөл" гэх диплом бичсэн байдаг. Хегсэт оюутан байхдаа спортоос гадна сэтгүүл зүйд сонирхолтой болохоо олж илрүүлжээ.
Улмаар Принстоны их сургуулийн консерватив оюутны сонин болох "The Princeton Tory" сэтгүүлд нэгдэж, нийтлэл бичих болсон байна.
Энэ үед Хегсэт төрөл бүрийн сэдвийг хөнддөг байсан ч гол төлөв нийгмийн чиг хандлагыг буруутгасан утга бүхий нийтлэл бичдэг байв. Оюутан байхдаа мөн Жон Томпсон III дасгалжуулагчийн удирдлага дор "Tigers" сагсан бөмбөгийн багт тоглодог байсан ч ихэнхдээ талбайд гардаггүй байжээ. Үүнээс гадна 2001 онд Хегсэт Армийн нөөц офицеруудын сургалтын корпуст элсэн орж, төгссөнийхөө дараа "Bear Stearns"-д хөрөнгийн зах зээлийн шинжээчээр ажилласан. Үүний дараа армид алба хааж, 2013 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын сургуульд Төрийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан байна.
АРМИЙН АМЬДРАЛААС ТЕЛЕВИЗИЙН НҮҮР ЦАРАЙ
Хегсэт их сургуулиа төгссөнийхөө дараа армид нэгдэж, 2004-2005 онд Гуантанамогийн тэнгисийн цэргийн баазад алба хаасан байна. Эл үеэр Агаарын десантын 101-р дивизийн 187-р явган цэргийн дэглэмийн 3-р батальоны шуурхай удирдлагын дор явган цэргийн ангийн даргаар ажиллаж, Армийн гавьяаны медалиар шагнуулжээ. Дараа нь Куб, Иракийн Багдад, Самарра хотуудад сайн дурын алба хааж, явган цэргийн ангийн даргаас иргэний цэргийн үйл ажиллагааны офицер болтлоо тушаал дэвшсэн байна. Үүнээс гадна, Иракт алба хааж байхад нь сууж явсан машин нь дэлбэрч байсан удаатай.
Гэсэн хэдий ч хүнд бэртэл аваагүй бөгөөд хичээл зүтгэлтэй байсныхаа төлөө "Хүрэл од" медаль, Армийн гавьяаны одонгоор хоёр ч удаа шагнагджээ.
Тэрбээр дараа нь сайн дураараа Миннесотагийн армийн үндэсний гвардийн хамт Афганистанд очиж, тус улсын аюулгүй байдлын хүчнийг сургах ажиллагаа зохион байгуулжээ. Хожим 2014 онд Хегсэт хошууч цол хүртэж, армийн бие даасан бэлэн нөөцөд (IRR) томилогдов.
2012 онд Хегсэт Миннесота мужийн сенатын суудалд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдсөн. Гэвч тус оны тавдугаар сарын чуулганы дараа буюу наймдугаар сард болох Бүгд найрамдах намын анхан шатны сонгуулийн өмнө сурталчилгаагаа дуусгасан байдаг. Гэсэн хэдий ч армийн амьдралаа үргэлжлүүлж, хошууч цол хүртсэнийхээ дараа "Fox News"-д хувь нэмэр оруулагчаар элссэн. 2018 оны арванхоёрдугаар сард Хегсэт "Fox News" сувгийн бүх Америкийн шинэ жилийн арга хэмжээг "Fox Business Network"-ийн Кеннедитэй хамтран хөтөлснөөр шинэ карьераа эхлүүлжээ.
Улмаар Дан Бонгинотой хамт "Unfiltered" нэвтрүүлгийн байнгын зочин болж, 2017 оноос 2024 он хүртэл "Fox & Friends" шоуны хөтлөгчөөр ажилласан.
ХУВИЙН АМЬДРАЛ НЬ ОЛНЫ НҮДЭНД ИЛ НЭГЭН
Хегсэтийн амьдрал их сургуулиа төгссөн цагаас эхлэн олны нүдэнд ил байсан гэж хэлж болно. Хүчтэй үзэл бодлоо илэрхийлэгч, нийгмийн хэм хэмжээг шүүмжлэгч байсны хувьд охидын харааг булаадаг байв. Улмаар анхны эхнэр Мередит Шварцтайгаа гэр бүл зохиож байсан ч 2009 онд салсан байдаг. Дараа жил нь Хегсэт хоёр дахь эхнэр Саманта Дирингтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ. Хегсет гэр бүлийн хамт Теннесси мужийн Нэшвилл хотын ойролцоо амьдардаг. Гэхдээ Хегсэтийн хувьд гэр бүл гэдэг нь нэр томьёо гэлтэй. Тэрбээр хоёр дахь эхнэр Дирингтэйгээ гэр бүл хэвээр байсан ч 2017 оны наймдугаар сард "Fox Channel-ын гүйцэтгэх продюсер Женнифер Раучетаас охинтой болсон.
Улмаар Хегсэт Диринг хоёр тухайн сардаа салсан байна. Дараа жил нь Хегсэт, Раучет нар гэрлэлтээ батлуулжээ.
Гэр бүлийн харилцаанаас авхуулан Хегсэт ажлын байр дээрээ согтуурсан, танхайрсан, бэлгийн дарамт үзүүлсэн зэрэг сенсацийн эзэн юм. Түүний хөрөнгийн талаарх мэдээлэл бүрэн батлагдаагүй ч 3-6 сая ам.долларын хооронд хэлбэлздэг. Хөрөнгийн эх үүсвэр нь гол төлөв телевизийн салбар, зохиолчийн карьер, цэргийн албаны тэтгэврээс бий болсон гэж үздэг. Хегсэт нийт дөрвөн цэрэг арми, улс төрийн бодлогын тухай ном бичсэн бөгөөд "The New-York Times"-ын хамгийн шилдэг борлуулалттай гэдэг утгаар мөнгө сайн олдог байна.
САЙДЫН СЕНСАЦИТАЙ ЭХЛЭЛ
2024 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Батлан хамгаалахын сайдад Хегсэтийг нэр дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан. Үүнээс хэдхэн өдрийн дараа нэгэн эмэгтэй 2017 онд Хегсэтэд хүчирхийлүүлсэн гэх нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан байна. Энэ нь Трампийн шилжилтийн багт том цохилт болсон юм. Учир нь Трамп төдийгүй батлан хамгаалах сайдаар сонгосон хүн нь шүүхэд дуудагдаж, эрүүгийн хэрэгт буруутгагдсанаас болж Бүгд найрамдах нам ялалт байгуулж чадахгүй гэж эмээжээ.
Гэсэн хэдий ч Хегсэт өөрийгөө буруугүй гэдгээ итгэл дүүрэн мэдэгдэж, энэ оны нэгдүгээр сарын 14-нд Сенатын Зэвсэгт хүчний хороонд хэргийн сонсголд оролцжээ.
Хегсэт сонсголын үеэр бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэнч бус байдал, олон нийтийн дунд согтуу байсан гэх мэдэгдлийг удаа дараа няцаасан байна. Үүний дараа нэгдүгээр сарын 21-нд мужийн сенатууд Хегсэтийн экс-хадам эгч Даниэлиэс мэдүүлэг авахад Хегсэт архины хамааралтай гэж мэдэгдэв. Даниэль хэлэхдээ, Хегсэт маш түрэмгий зан авиртай бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Самантадаа бие махбодын хүчирхийлэл үйлддэг байсан гэжээ. Түүнчлэн Саманта аюулгүй байдлаа хамгаалахын тулд Хегсэтээс нуугдаж, шүүгээндээ ордог байсан гэж хэлсэн байна. Хегсэт уг мэдүүлгийг мөн адил няцаасан бөгөөд хэзээ ч, аль ч эхнэрээ хүчирхийлж, дарамталж байгаагүй гэж мэдэгджээ.
Үүнтэй салсан эхнэр Саманта нь санал нийлж, Хегсэт хэзээ ч хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэсэн юм.
Энэ мэт сенсаци гарч байсан тул нэгдүгээр сарын 23-нд Хегсэтийг сайдад нэр дэвшүүлэх үйл явцыг Сенатад батлах үйл явцыг сенатын гишүүн Р-Мэйн Сюзан Коллинз, Р-Аляскийн Лиза Мурковски нар дэмжээгүй байна. Дараа өдөр нь Хегсэтийг нэр дэвшүүлэх Сенатын танхимын санал хураалт явагдаж, дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнсийн дэмжлэгээр 51-50 харьцаатайгаар сайдын үүргээ хүлээн авах болжээ. Гэсэн хэдий Кентакки мужийн сенат Коллинз, Мурковски, Митч Макконнелл нар Сенатын танхимын бүх ардчилсан намын гишүүдтэй нэгдэн Хегсетийн эсрэг санал өгсөн. Мөн ирээдүйд Хегсэтийг дэмжиж ажиллахгүй гэж амлажээ.
Хэдийгээр сенсаци дүүрэн эхлэлтэй байсан ч Хегсэт олонхийн санал авсан тул Дональд Рамсфелдын дараах хамгийн залуу сайд боллоо.
Нэргүй 1 минутын өмнө 89.113.148.50
🙂 Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 11 цагийн өмнө 202.131.225.242
Ер нь аль ч улсын тусгаар тогнол үндэсний үзэлтнүүдийн нуруун дээр оршин тогнож байдаг юм. Үндэсний үзэлтэнгүүд нь тухайн орны оршин тогнох дархлаа болж байдаг. Үндэсний үзэл үндсэрхэг үзэл хоёр өөр зүйл. Ялангуяа манайх шиг улсад үндэсний үзэл чухал. Хэт их даяарчлал глобалчлал ярих нь тархи угаалт юм. Улс үүсэх гурван хүчин зүйл байдаг нь хүн ам, газар нутаг, нийтлэг хүсэл зориг. Нөгөө хоёр нь байвч үндэсний үзэлгүй аваас хүсэл зориг нь үгүй болно.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.176.148
Жинхэнэ "Чапаев", манайхаар бол "Сэлэм Тогмид" байна даа?!
Өвгөн Балдан 2025-01-30 59.153.112.83
Пентагоны удирдагчид тохирох л хүн байна. Зохиолоо өөрөө биччихнэ. Зоримог юм.
Нэргүй 2025-01-30 66.181.182.34
Энэ том ажлыг элбэгхээн чалах хүн бна !!!