“2-4 дүгээр сард хур тунадас их орно”

“2-4 дүгээр сард хур тунадас их орно”

“2-4 дүгээр сард хур тунадас их орно”

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар тодрууллаа.


Цаг уурч Б.Жаргалан:

-Хоёрдугаар сард агаарын температур зүүн болон говийн аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан. Харин баруун болон төвийн аймгийн нутгаар дунджийн орчим байна. Сүхбаатар аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь  аймгийн нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар дунджийн орчим. Зүүн болон говийн аймгийн нутгаар хоёрдугаар сарын эхний арав хоногт хүйтэн жиндүү байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл буюу хоёрдугаар сарын 6-8-ны хооронд нийт нутгаар хүйтрэх төлөв ажиглагдсан.

Харин хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн сүүлч гуравдугаар арав хоногийн эхэн үеэр цаг агаар муудах төлөвтэй байна. Ирэх сард зарим газраар ялимгүй цас орж, говийн аймгийн нутгаар салхи, шуургатай байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сар ерөнхийдөө дулаан байсан тэр дундаа төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас  3-5 градусаар дулаан байлаа. Харин баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн дээрээс нь цас ахиу орсон. Тухайлбал, цасны зузаан Хангайн нуруу, Завханы өмнөд хэсэг Баянхонгор аймгийн хойд хэсэг болон Увс аймгийн нутгаар нэлээд цастай байна. Тиймээс зудын нөхцөл үүсээд байгаа. Зүүн аймгуудын хувьд арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас дулаахан байсан ч нэгдүгээр сарын сүүлчээр нэлээд хүйтэрсэн. Энэ байдал нь хоёрдугаар сарын эхний арав хоногт үргэлжилнэ.

Нэгдүгээр сарын 27,28-нд орсон цасны улмаас баруун, төв болон зүүн аймгийн нутгаар цасны хэмжээ нэлээд нэмэгдсэн.

Тодруулбал, баруун аймгийн нутгаар 12-22 см хүртэл  цасан бүрхүүлтэй байгаа бол зүүн аймгуудын хувьд 2-9 см цасан бүрхүүлтэй байгаа.

Гурав, дөрөвдүгээр сар буюу хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан тунадас багатай байх төлөвтэй. Харин баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим температуртай байх бол хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Тиймээс малчид, иргэд, тариаланчид дулаахан байх нь гэж тайвширч болохгүй.

Ойр, ойрхон цаг агаар муудаж, салхи шуурга их байхыг анхааруулж байна.

Энэхүү цаг агаарын мэдээ нь улирлын урьдчилсан ерөнхий төлөв. Цаг уурын байгууллагаас цаг агаарын тав хоногийн нарийвчилсан мэдээ болон хоногийн мэдээг тухай бүрд нь танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 89.113.148.50

:)) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.119.246

хийсгээд бай салхи минь чи
хэний ч үг бүү сонс
утаа тортогнд дарлуулсан бид чинь
уушиг цээжээ цэвэрлэж амраая…

Avatar

Нэргүй 2025-01-30 202.131.234.123

чаралбаа нар чарлалдаад унана. 126 хөдөө гарч малаа хамгаал. төрийн хамгаалалт мал бүрт хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-30 103.57.92.23

утаа тогтохгүй сайхан байх нь дээ, хотынхонд.

Avatar

Нэргүй 2025-01-30 202.9.40.241

Буд2 тариа тариагүй байж тарьсан мэт-р цаас бүрдүүлж. 700 тэрбумын хулгай шаасн будаа тариа тарьдаг аан компани гэх жоохн юм тарьж их цаасн бичиж хулгай шшадг хулгайчуудыг үтр түргн хойш2лшгүй ажлга яв2лж барьж хорь.

Avatar

Ззз 2025-01-30 66.181.184.91

Юунд нэгийгээ харлуулж худал үнэн юм бичиж бг юм.Сайн санааны үзүүрт тос гэдэгдээ.Санаа сайн бол заяа сайн.яАтаархаад бгаа бол гар хөлөө хөдөлгөөд сайхан амьдраач. 2 гар хөлтэй бол хэнээс юугаараа дутах вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж