Статистик: 2024 онд 3.4 сая монгол иргэн гадаадад аялжээ

Статистик: 2024 онд 3.4 сая монгол иргэн гадаадад аялжээ

Статистик: 2024 онд 3.4 сая монгол иргэн гадаадад аялжээ

Сүүлийн жилүүдэд монголчууд өвлийн улиралд агаарын бохирдол, утаанаас зугтаж, гадаад руу олноор аялдаг болсон. Үүнийг ч салбар яамнаас гаргасан тоон мэдээлэл баталж байна. Монгол Улсад 2024 онд 808.956 жуулчин ирж, 1.6 сая ам.долларын орлого оруулжээ. Харин 2024 онд Монгол Улсын 3.4 сая иргэн гадаад улсад аялсан байна.

Тодруулбал, монголчуудын гадаад улсад аялсан тоо 2020 онд 268.930, 2021 онд 121.188 байсан бол 2022 онд 324.467, 2023 онд нэг сая давж, 1.382.097 хүн гадаад руу аялсан бол 2024 онд 3.498.718 хүрчээ.

Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор гадаад руу аялах иргэдийн тоо хоёр саяар нэмэгдсэн гэсэн үг. Эсрэгээрээ дотооддоо аялсан хүний тоо нэг сая хүрэхгүй. Өнгөрсөн 2023 онд гэхэд 860-880 мянган хүн дотооддоо аялсан гэх тоо бий. Дотоодын аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар чанар, үйлчилгээнээсээ давсан өндөр өртөгтэй. Ямар сайндаа л хүмүүс "Тэрэлж явснаас Турк явсан нь дээр" гэж хошигнож ярихав дээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Монголд зочлох жил"-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Монголчууддаа "гологдсон" салбарын мөрөөдөл хэдэн жилийн дараа биелэх бол.

Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм. Харин өнөөдөр салбарын гүйцэтгэл 65 хувиар өсч, нэг сая жуулчин хүлээж авахад ойрхон болсныг салбарынхан онцолдог.

Гэвч Улаанбаатар хот амралт, зочид буудлын хүртээмж муутай, олон мянган жуулчин хүлээж авахад бэлэн биш байна.

Улсын хэмжээнд 492 зочид буудал, 486 дэн буудал, 922 жуулчны бааз бүртгэлтэй байдаг. Эдгээр нь нийт 35.560 ор хоногтой. Харин өвлийн улиралд 145 жуулчны бааз ажилладаг гэж бүртгүүлснээс 2023 онд 55 бааз л ажиллаж, 3500 ор хоногийн хүчин чадалтай байх жишээтэй. Мөн хоёр сая хүлээж авахад энэ салбарт ажиллах боловсон хүчний асуудал яригдана. Зочид буудалд 18.680, тур операторт 22.480, амралт жуулчны баазад 10.500, ресторан кофе шопт 14.280, салбарын бусад аж ахуйн нэгжид 14.280 хүн гээд нийт 88.700 хүн ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарын зорилт, бодит байдлыг тоон дүнгээр харьцуулахад л газар, тэнгэр шиг зөрүү гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.179.170

Daanch dollar usood baisiimaa, zolbinguud usgood bgam bna shde

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.131.225.53

хөөрхий солонгост аялах нэрээр хэдэн сар ажиллаж байгаамөө
Битгий хөөр

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 122.201.31.222

энгийн монголд ягааны гудамж казино бхгүй монгол хүүхнүүд биеэ үнэлхээр эрчүүд казино тоглож хүүхэн авхаар гадаад явах болсон танин мэдэх үзэж харахдаач биш

Avatar

иргэн 9 цагийн өмнө 59.153.84.210

худалдаа наймаа эмнэлэг эмчилгээний зорилгоор явж буй иргэдийн тоог ялгаж харах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.70.43.34

Монгол Аялалын газар болоход Гадаад шиг болох хааа ч байсым

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.247

Боломжтой хөгшчүүл цагаан сараас зугтаж гадаад руу аялдаг. Ядуус мөнгө бололцоогүй гээд цагаан сарын баярыг тэмдэглэдэггүй. Цагаан сар дундаж давхаргын баяр болох нь ээ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.216.154

энд бичсэнээр монголчууд бүгд гадагшаа аялах мөнгөтэй байна гэх ухааны юм яриад тархи угаалт хийж бн

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.118.186

Амьдрал элгээрээ хэвтлээ гээд орилоод байгаа нь улс төрийн акц байгааг одоо ойлгосон байх гэж найдаж байна. Гадаадад бараг бүгд шахуу аялах мөнгөтэй байна. Машины импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Монголчууд мөнгөлөг, бийлэгжүү болжээ.

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.179.141

Аялал жуулчлал хөгжих гэхээр МИАТ-ын тийзний үнэ л өндөр байгаад байна гэдэг хүмүүс өөрсдөө ажлаа хийж чадахгүй монгол жуулчдаа гадаад руу явуулаад дууслаа даа

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.70.44.46

Бид ер нь 3,5 саяуулаа гэдэг худлаа боллоо шүү хэхэ. Давхардсан тоогоор гэж бич ээ. Зарим нь би яваагүй гэж бичээд байна ккк

Avatar

Тоо 12 цагийн өмнө 66.181.189.26

тоогоо ч зөв гаргаж чадахгүй. 500 мянган байнга явдаг хүмүүс нь наашаа цаашаа хэд хэдэн удаа холхисон биз

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.24

ТЭТГЭВЭРИИН ЗЭЭТЭИЧ ГАДАД ЯВЖ БАИНА

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.131.245.162

монголын бүх гадаадад аялаад амраад ирсэн юм байхдаа хаанаасаа ийм тоо гаргаж ирсэн юм бол доо монголчуудын тоо 3.5 сая хүрсэн үү . Улны монголчууд 3.5 сая уулаа амраагүй аялаагүй шаана биз писдаа нар. гадагшаа хилийн дээс алхсан монголчуудын дийлэнх нь харь оронд улны ажил хийхээр аргагүйн эрхэнд гарч байгаа шүү лалруудаа

Avatar

Нэргүй 2025-01-30 66.181.160.51

Монголын хүн ам 3 , 5 сая хүрсэн юм уу , хүн амын 40 % – г эзлэх УЛНЫ БИД л магад гадаад аялаагүй шүү . Монгол Улсын Статистикийн газрын дарга маань хулгайн тээврийн нүүрсний ХЭМЖЭЭТЭЙ БУДЛИАГҮЙ БАЙГАА , ЕС – АА МАГАДЛААРАЙ …

Avatar

Нэргүй 2025-01-30 202.9.40.241

Буд2 тариа тариагүй байж тарьсан мэт-р цаас бүрдүүлж. 700 тэрбумын хулгай шаасн будаа тариа тарьдаг аан компани гэх жоохн юм тарьж их цаасн бичиж хулгай шшадг хулгайчуудыг үтр түргн хойш2лшгүй ажлга яв2лж барьж хорь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж