Нийтийн тээврийн бодлогын газар, "Улаанбаатар смарт карт" компаниас автобусны үнэ өсч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, ирэх Бямба гаригаас /2025.02.01/ автобусанд том хүн 1000 төгрөгөөр, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.
Чиглэлийн тариф болох 1000 төгрөгийг нэг удаа төлсөнөөр иргэд тухайн өдрөө гурван удаа автобусанд суух боломжтой аж.
Гэхдээ автобуснаас буухдаа төхөөрөмжид картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт үйлчлэхгүй бөгөөд дахин 1000 төгрөг төлж зорчино гэдгийг анхаарууллаа.
НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ ХҮҮХДИЙН ТӨЛБӨР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
НИТХ-аас тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, иргэд автобусанд суухдаа 1000 төгрөг төлж зорчихоор байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.
Шинэ тарифаар Ч, М, Д, Ү, Х, Шү, Зү чиглэлийн бүх автобусанд том хүн 1000, хүүхэд 200 төгрөг төлж зорчино.
Өмнө нь 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчдог байсныг тухайн өдөртөө болгон өөрчлөн зохицуулжээ. Ингэхдээ буух бүрдээ төхөөрөмжид автобусны картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдлэх юм байна. Түүнчлэн дамжих хөнгөлөлт өмнө нь ижил чиглэлд үйлчилдэггүй байсан. Харин шинэ тарифын мөрдлөгөөр ижил чиглэлд ч дамжин суухдаа хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг X:19 чиглэлийн автобусанд том хүн 15000, хүүхдэд 7000 төгрөгөөр зорчих юм. Энэ нь Д.Сүхбаатарын талбайгаас нисэх онгоцны буудал руу явдаг чиглэл аж.
Хүн 2 цагийн өмнө 103.10.22.80
Автобусны чинь хүртээмж бага хавчигдан хэрэлдэн зодолдон байж суудаг юмныхаа үнийг ичихгүй нэмээд байх юм. Нэмэх юм бол автобусныхаа хүртээмжийг сайжруулмаар юм .
Муулсандаа биш1000 төгрөг байж болно гэхдээ мөнгө төлчихөөд сэтгэл хангамжгүй үйлчилгээ авдаг шүү. Зарим жолооч нар юм асуухад зүгээр хариулчихгүй хэрэлдээд орк² зан гаргаад байдаг нь асуудалтай
зочин 4 цагийн өмнө 192.82.66.30
автобусанд сууж зорчиж байгаа иргэд ялангуяа залуучуудын 10 хүн тутмын 1 л хүн карт уншуулдаг юм байна лээ ихэнхи нь картгүй уншуулахгүй зорчдог жолооч нар ямар ч шаардлага тавьдаггүй шаардлага тавих хэрэгтэй
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.190.30
Ахмадуудын автобусны /1000 төг х 30 өдөр/ мөнгийг нь тэтгэвэр дээр нь нэмж олгоод, автобусаар төлбөртэй зорчдог болгое.
Нэргүй 4 цагийн өмнө 192.82.66.30
ахмадууд энгийн иргэд учир төлбөрөө төлөөд зорчих хэрэгтэй
Тогоо 11 цагийн өмнө 43.242.243.135
энэ маань зөв
Sandag 2025-01-29 103.57.92.222
Буухад төхөөрөмж нь эвдэрсэн олон автобус байдаг. Автобус бааз бэлэн байдлыг шалгаж бүрэн бүтэн автобуснуудыг үйлчилгээнд гаргах хэрэгтэй. Инженер, засварчин гэх мэт олон л хүн байдаг байж хэзээ ч арга хэмжээ авдаггүй. Би мөнгөний машин биш. үйлчилгээ үзүүлж л байгаа бол заавал төхөөрөмж бүрэн ажиллаж байх, аюулгүй тээвэрлэх үүрэгтэй шүү
ИРГЭН 2025-01-29 66.181.191.209
Дарангуйлагч Нянбаатарыг зайлуулахгүй бол Нийслэлчүүдыг улам Ядуурал руу түлхэж байна,,,,,,
Зочин 2025-01-29 76.220.74.140
Үнийг нь чөлөөлж зах зээлийн горимд нь оруулахгүй бол арай ч ийм үнэтэй байж болохгүй л дээ. Улс төрчид нь ард түмэнд таалагдах гээд ашиггүй ажилласан алдагдлыг нь төрөөс төлүүлж олон жил явлаа. Цахилгааны үнэ ч бас ийм жишгээр явж ирсэн.
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
news.mn/r/2780002/
Нэргүй 2025-01-29 202.126.89.24
Ард түмэн Ардчиллаа үзэн ядаж дарангуйллыг шүтдэгийн гавьяа энэ шүү дээ. МАН-даа дарлуулаад мөлжүүлээд бай даа.
зочин 2025-01-29 66.181.183.142
Имфляц харьцангуй өндөр байна, Эрчим хүч тээврийн хэрэгслээ чөдрөлж байж,санхүүгийн хүндрэлд оруулж унагаж болохгүй Харин имфляцтай уялдуулан цалин тэтгэвэр тэтгэмж нэмэхээс өөр аргагүй Энэ мэт зүйлийг ашиглан улс төржүүлэж ,бусдын нэр төр харлуулж болохгүй,АН улс орны эдийн засгийг унагаж үүнээс ч дор байдалд ард иргэдийг удаа дараа оруулж байсан
Нэргүй 2025-01-29 202.126.91.156
66.181.183.142 Чи бол МАН-ын бас нэг хувалз тролл байна даа. Муу өлөн бөөс минь
Зочин 2025-01-29 66.181.160.32
Буухдаа дардаг төхөөрөмж нь ажилдаггүй автобус зөндөө байдаг.Тэр төхөөрөмжүүдээ зассан юм уу?
Нэргүй 2025-01-29 66.181.160.49
Ингэхээр чинь түгжрэл яаж буурах юм бэ хаха. Бүүр үнэгүй болгочихвол зам чинь хоосроно шд.
Нэргүй 2025-01-29 202.9.40.241
Балайраад байгаарай.
Нэргүй 2025-01-29 103.168.34.68
Ariin tohooromjoo ajiluularai tern er ni darku garsn ch odortoo damjin suuh toog ni toolol boloo shde naad l***r arin tohooromj chin 10 t 1 ni ajildag orj joloochnar untraachadag baigaa shuu bas lalr atsnuuda