
Индонезийн хоёр настай Алди Ризал гэдэг хүүгийн тамхи татаж байгаа зураглал интернэтээр тавигдан дэлхийн олон нийтийг алмайруулж байлаа. Одоо тэр хүүг тамхинаас гаргахаар оролдож байна. Өмнө нь хүү өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг байсан бол одоо түүнээс бага татах болсон гэнэ.
Эцэг, эх нь мэдээлснээр хүүг тэд тамхинаас гаргах гээд цөхөрсөн байв. Харин одоо түүнийг орон нутгийн сэтгэл зүйч Сито Маляди гэртээ аваад эмчилж эхэлжээ.
Эмч хэд хоногийн дараа хүүг тамхи гуйхаа болсон гэж хэлэв. Тэр хүү анхны тамхиа 18 сартайдаа амлан татсан гэдэг.