Швед, Латви хоёрыг холбодог усан доогуурх шилэн кабель өнгөрсөн Ням гаригт /2025.01.26/ гэмтсэн. Энэ гэмтлийг гадны нөлөөтэй гэж Латви мэдэгдээд буй. 2022 оны сүүл үеэс хойш байгалийн хий дамжуулах хоолой, цахилгаан дамжуулах кабель зэрэг Европын усан доорх дэд бүтцэд хэд хэдэн гэмтэл учирсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ийм осол гэмтэл байнга гарч байгаа нь хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэсэн хардлагыг Европын албан тушаалтнуудад төрүүлж байна. Үүний цаана ОХУ байгаа гэж зарим нь таамагладаг. Гэвч ОХУ ямар нэгэн оролцоог үгүйсгэдэг билээ.
Энэ төрлийн халдлагууд нь Европын байгалийн хий, цахилгаан, мэдээллийн урсгалд төдийлөн том нөлөө үзүүлээгүй байгаа ч эрсдэлтэй хүчин зүйлс ч бий. Энэ нь олон улсын харилцаа холбооны сүлжээг саатуулж, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээг эрсдэлд оруулж болно.
Хэрвээ үүнд үнэхээр ОХУ буруутай бол тэд Европын дэд бүтцийг тасалдуулж чадна гэдгээ харуулахыг хичээж байна. Энэ талаар Карнегигийн Олон улсын энх тайвны сангийн ахлах ажилтан София Беш хэлэхдээ "Энэ аргаараа тэд айлган сүрдүүлж, Европын шийдэмгий байдлыг алдагдуулж байна. Мөн хүн амын дунд айдас хүйдэс, тогтворгүй байдал үүсгэж байна. Дэлбэрэлтийн ард хэн ч байсан гэлээ энэ бол Европыг сэрээж буй дуудлага. Эдгээр дэлбэрэлттэй холбоотойгоор Европын улс орнууд далайн аюулгүй байдалдаа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн" гэв.
Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ "Хойд Америк, Европын орнуудын хамгаалалтын холбоо болох НАТО нь Балтийн тэнгис дэх тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ бэхжүүлэхийн тулд Оросын аюул заналхийлэл гэсэн зохиомол шалтаг ашиглаж байна" гэсэн юм.
Үүний өмнөхөн НАТО Балтийн чухал дэд бүтцийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай мэдэгдэл хийсэн билээ. Энэ зорилгын хүрээнд НАТО тэнгисийн доор нисгэгчгүй онгоцуудаа байрлуулжээ.
Халдлагууд санаатай, санаагүй гэдгээс үл хамааран энэ үйл явдал Европын эмзэг байдал, сул талыг илчилж байна. Үүнийг Европын аюулгүй байдлын шинэ дохио гэж Брюссельд төвтэй "Bruegel" судалгааны төвийн ахлах ажилтан Георг Захманн нэрлэжээ. Мөн Европ энэ төрлийн дэд бүтцээс ихээхэн хамааралтай гэдэгт санал нэгдэж байна.
ЮУ БОЛСОН БЭ?
Болсон явдлыг эргэн санавал, эхний томоохон халдлага 2022 оны сүүлээр буюу Орос Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл явуулснаас хойш хэдэн сарын дараа болсон юм. Тухайн үед ОХУ-ын хийг Европ руу нийлүүлдэг Хойд урсгал хийн хоолойнуудад хэд хэдэн дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт болох үед хоёр хоолой аль аль нь хий тээвэрлээгүй байсан. Ослын газраас мөрдөн байцаагчид тэсрэх бодис илрүүлсэн тул хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэсэн юм.
Улмаар Германы эрх баригчид өнгөрсөн оны наймдугаар сард уг дэлбэрэлтийг үйлдсэн гэж сэжиглэн украин эрэгтэйг баривчлах тушаал гаргасан.
Хоёр дахь тохиолдол нь 2023 оны аравдугаар сард байв. Тодруулбал, энэ үед Финланд, Эстонийг холбосон "Balticconnector" кабелиас хий алдагдаж эхэлсэн.
Үүний дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Швед, Литва болон Финланд, Германыг холбосон далай доорх кабелиуд тасарсан. Финланд, Германы Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийж, энэ халдлагыг санаатайгаар хохирол учруулах гэсэн үйлдэл гэж хардаж буйгаа хэлжээ. Мөн хорлонтой этгээдүүдийн эрлийз дайн Европын аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн юм.
Ингээд хэдхэн долоо хоногийн дараа Христийн мэндэлсний баярын өдөр Финланд, Эстонийг холбосон цахилгааны кабель тасарчээ. Маргааш нь Финландын эрх баригчид ОХУ-аас Турк руу нефть тээвэрлэж явсан "Eagle S" хөлөг онгоцыг зангуугаараа кабелийг гэмтээсэн гэж сэжиглэн саатуулсан.
БУРУУТАН НЬ ХЭН БЭ?
Болсон явдал болгоны хариуцлагыг хэн нэгэнд шууд тохно гэдэг амаргүй. Яагаад гэвэл энэ нь улс орнуудын дипломат харилцаанд нөлөөлөх зүйл юм.
АНУ-ын эх сурвалжийн өнгөрсөн есдүгээр сард мэдээлснээр далай тэнгис доорх кабелиудын эргэн тойронд Оросын цэргийн ажиллагаа эрс нэмэгдэх болжээ. Гэвч тодорхой нотлох баримтыг дэлгэж тавихад амаргүй. "Балтийн тэнгис бол маш ачаалал ихтэй усан зам. Тиймээс аливаа сэжигтэй үйл ажиллагааг илрүүлэх, нотлоход хэцүү. Гэхдээ зарим үйл явдал яах аргагүй Орос руу чиглэж байна" гэж Олон улсын хүрээлэнгийн Тэнгисийн цэргийн хүчний аюулгүй байдлын ахлах ажилтан Ник Чайлдс хэлжээ.
Зарим улс эдгээр халдлагын ард Оросын "сүүдрийн флот" байна гэж сэжиглэсэн. "Сүүдрийн флот" гэдэг нь барууны хориг арга хэмжээнээс зайлсхийх замаар Оросын нефтийг тээвэрлэж буй флот юм.
Энэ талаар Литвийн Батлан хамгаалахын сайд Довиле Шакалиен өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө "Оросын сүүдрийн флот бидний кабелиудыг тасалж байна. Энэ нь санаатай байж магадгүй. Ийм зүйл нэг удаа тохиолдвол осол гэж хэлнэ. Хоёр удаа тохиолдвол санамсаргүй тохиолдол гэнэ. Гэтэл гурав ба түүнээс дээш удаа тохиолдохоор юу байж таарах вэ?" гэжээ.
Мэдээж далай доогуурх кабельд гэмтэл учрах нь олон талын сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, тээвэрлэж буй бүх зүйл нөлөөлөлд нь өртөнө. Жижигхэн хэмжээний тасалдал байсан ч айл өрх, ард иргэдэд нөлөөлдөг. Хоёрдугаарт, кабелийг засч сэлбэхэд зардал бөгөөд цаг хугацаа их шаардагдана.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте энэ сарын эхээр далай доогуурх кабелиудын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, мэдэгдэл хийсэн юм. Түүний мэдэгдсэнээр дэлхий дээрх эрчим хүч, цахилгаан, интернетийн хөдөлгөөний 95 гаруй хувь нь далай доорх кабелиар дамждаг ажээ.
Нэргүй 2025-01-30 89.113.148.50
:)))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
монгол 2025-01-30 202.21.117.34
Хамаг юм аа өөрсдөө дэлбэлчихээд Орос руу чихнэ. Цаад зорилго нь Балтийн тэнгист үүгээр далимдуулж НАТО гээч нь хяналтоо тогтоох. Хийн хоолойг Украйны нөхөр дэлбэлсэн нь тогтоогдсон. Ямар нэг шалтга гаргахын тулд юуг ч золионд гаргаж мэдэх ЕХ-ны эрх баригчид
aguu Oros ylsan 2025-01-30 103.168.34.202
Oros geheer delhii niteeree aidag yum daaa kk Aguu Oros shuu dee.delhiin fashist 50 garan uls niilj 1han Oros ruu dairaad ylagdal huleeseer bna doo kk
Нэргүй 2025-01-30 103.212.116.180
Урдаа байгаа ядарсан Украинаа барахгүй 3 жил ухантаж байгаа Оросууд яг 50 улстай байлдлаа юу ? үхэр ээ
NATO ( US ARNY ) 0724DHRQWSAFFS 2025-01-30 202.9.40.218
хаха үнэн үнэн . орсууд худлаа цөмийн зэвсгээрээл сүрдүүлэг хийдэг болхоос яг дайн болвол НАТО дорхноо эзлэнэ .