БНХАУ-ын 328 сая юаны буцалтгүй тусламжаар барьж байгаа “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл гэрээнд заасныхаа дагуу ирэх долдугаар сард багтаан ашиглалтад орох аж.
Төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг "Энэхүү төсөл Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон нуур орчим, хотын төв цэгээс 1.4 км зайд хэрэгжиж байна. Тус барилга нь цутгамал төмөр бетон, зоорьтой 21 давхар 8 блок, 84,833м2 орон сууцны төсөл юм. Мөн нэгдсэн хоёр дулаан авто зогсоолтой. Барилга угсралтын ажлыг 2022 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айлтай. Нийт 1008 айлын орон сууц цогцолбор хэлбэрээр баригдаж байгаагаараа онцлогтой.
Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усаа шавхсан. Ингэснээр, зарим байруудын зоорины давхар нь үер усанд автдаг бол энэ асуудлыг бүрэн шийдсэн” гэлээ.
Хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламжтайгаас гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригдаж байна. 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажиллаж буй юм байна.
И 11 цагийн өмнө 103.168.34.227
Сургууль, цэцэрлэггүй бол улсын комисс авахгүй, ашиглалтанд оруулахгүй байх яалаа ? Ашиглалтанд оруулаад сургууль, цэцэрлэгий нь идчихнэ дээ !!!
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
зочин 2025-01-29 202.9.40.224
Угаасаа дарга нар идэх учир. Дуудлагаар худалдаад улсын төсөвт оруул
Нэргүй 2025-01-29 202.9.40.224
Дарга нар хувааж авна. Ах дүүгээ оруулна
Calcvcbhcv 2025-01-29 14.1.81.104
.328 сая юанийг 1008 айлд хуваахад 1 айлын байрны өртөг 162,7 сая төгрөг болж байна.