Өнгөрсөн 2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс /2025.01.29/ иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 2024 оны арав, арваннэг, арванхоёрдугаар сарын НӨАТ-ын буцаан олголт ийнхүү иргэдийн дансанд шилжиж орж байгаа юм. Хуульд зааснаар ажил үйлчилгээ болон худалдан авалтын төлбөр хийсэн НӨАТ-ын баримтынхаа 2 хувьтай тэнцэх мөнгийг буцаан авдаг.
Анх энэхүү хууль хэрэгжиж байхдаа жилийн дараа НӨАТ-ын баримтын буцаан олголтын мөнгөө авдаг байсан бол 2019 оноос хойш улирал тутам болгон өөрчилсөн юм.
Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой юм байна.
Г.ХОРОЛ
3,548.92






















































Холбоотой мэдээ