Нийслэл өмчөө Н.Энхбаяраас авч чадах уу?

Нийслэл өмчөө Н.Энхбаяраас авч чадах уу?

Нийслэл өмчөө Н.Энхбаяраас авч чадах уу?

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас гаргасан шийдвэрийн дагуу ойрын үед Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуучнаар “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлж авах асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хэлцэл хийх болж байна.

Учир нь, өнгөрсөн Даваа гаригт хуралдсан НИТХ-ын хуралдаанаас дээрх даалгаврыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.

НИТХ-наас 2007 онд Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Дун өргөө” ХХК-ийг байгуулан, 75 хувийг нь “Хар дун” компани, 25 хувийг нийслэл эзэмших шийдвэр гаргажээ.

Гэвч энэ асуудал эцэстээ шүүхэд очсоноор 2012 онд НИТХ-наас гаргасан дээрх шийдвэрийг хууль бус гэж үзсэн байна. Улмаар 2018 онд НИТХ-наас “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг эзэмшиж буй “Хар дун” компаниас эзэмшил хувийг авах тогтоол баталсан ч хэрэгжилгүй өнөөдрийг хүргэжээ.

“Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг “Хар дун” компани эзэмшиж байгаа бөгөөд цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг асуудал сөхөгдөж байна.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Дун өргөө компанийн эзэн нь Н.Энхбаяр. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад нийслэлийн өмчийг өгөх ёстой.  Монголын ард түмэн энэ гэр бүлд ямар өртэй юм бэ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нийслэлийн өмчит компанийг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан эзэмшдэг явдлыг зогсоох ёстой.Наанаа бурхан шүтлэгтэй, цаанаа чөтгөр шиг явдалтай байж болохгүй” гэж шүүмжилсэн юм.

Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, НИТХ-наас ч тогтоол баталсан байхад хэрэгждэггүй дээрх шийдвэр хэзээ ажил хэрэг болох вэ гэдэг нь ойрын өдрүүдийн анхаарал татах бас нэгэн чухал сэдэв болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 139.5.216.154

энхбаяраас нийслэл авсан нэрээр хэн нэгэн луйварчин л авчихна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-01-29 66.181.188.244

Энхбаяр бол өгчих байлгүй, Гэхдээ Ерөнхийлөгч байсан хүнийг насан туршид нь байраар хангадаг бишүү?

Avatar

Иргнн 2025-01-29 66.181.187.41

Элбэгдоржийн хулгайн дэргэд будааны хэлтэрхий л гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.41.109

Н.Энхбаярыг зүгээр байлгаач ээ. Дандаа хэлмэгдүүлж болохгүй. Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүсийн хийж байгаа ажил. өөрсдөө том том үйлдвэрүүдийг зүгээр л авцгаасан.Ичиж үхээч та нар. нэг жижигхэн буудалтай ноцолдож байхаас хэдэн тэрбумаар нь тоологдох хөрөнгийг авч өөрийн болгосон хүмүүстэй тэмцээч

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.113.54

Энхбаяр авсан нь үнэн юм бол тэгээд түүнд өгөөч дээ. Шүүх хуралдааныг телевизээр үзүүлэхэд нь надад лав Н.Энхбаяр буруутай гэсэн сэтгээгдэл төрөөгүй. Харин тэгвэл Чингэс зочид буудлыг хэдэн төгрөгөөр авсан. монголын 40 т алтыг канадчуудад ямарч татваргүйгээ өгөхөд хүрэгсэн Сү.Батболдыг яахаар огт ярьдаггүй юм бэ? хэний хулгайлсан мөнгө нь илүү жин дарах бол_ Адилхан байлдаа.

Avatar

Нэргүй 2025-01-29 124.158.104.186

Манай шүүхийн шийдвэр гэгч хоосон цаас болжээ, чааваас. Шүүх эрх мэдлийн байж байгаа царай. Нөгөө шшүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага яасан бэ?

Avatar

Нэргүй 2025-01-29 202.72.243.182

зИ-ГЭЭС ӨМЧ ХУВЬЧЛАЛ АСУУХ У

Avatar

Зочин 2025-01-29 66.181.191.102

Улс өмчөө Энхбаяраас ойсыг нь гозолзуулаад ч болтугай ав

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.112.151

Наад буудлаас чинь болж олон төрийн албан хаагчид хэлмэгдэж шүүхээр ял авсан байгаа шүү
Энхбаяр тэр хүмүүсийг бас хохиролгүй болгох ёстой ??? Улаан хацарт Батбаяраас эхлээд нийслэлийн олон төрийн албан хаагчид хилс хэрэгт гүтгэгдсэн олон хүмүүс хот асуудлаа зөв шийдээсэй
одоо сайхан наймаа болох нь дээ

Avatar

Кса 2025-01-29 202.126.90.234

Хулгайчуудын хажууд Энхбаярын энэ жижигхэн буудал ёстой үртэсхэн төдий. Энэ хүнийг өмөөрөх шалтгаан надад байхгүй. Бөөсөнд хутга гэгчээр. Акулуудын хулгайн тухай ярьж чадахгүй байж, сүртэй улаан дарцаг вэ. Хөдөө царайлчихаад.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.88.170

жижиг гээд хаях у.ккк

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.179.122

хүний өмчийг дээрэмддэг 1930-1940 он давтагдах уу? хүний эрх, эрх чөлөө, ардчилал юугаар солигдох гээд бна

Avatar

Нэргүй 2025-01-29 202.55.191.130

TUr business iin baiguullaaga bish shde h**** id gej, ter uidee huvichilsan ym bol tegeed haya l daa s**. mongol ulsiin dotoodiin niit buteegdehuunii 50% deesh uls uildverlej bna. yaagad ard irgedteigee ursulduud aj ahiun ymand orootsoldood yavdag lainuud vee! zugeer tatvar aa too yosoor ni toolj avaad talin punluugee taviad zam aa zasaad utaagaa arilgaad l baij bai l daa lainuud chini

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.160.51

Хүчний байгууллагуудаа хамгаалтад гаргаад шууд авах ёстой . Элдэвлэвэл хөлийг нь оймстой нь гозолзуулаад л болоо ш дээ … Бусад ХУЛГАЙЧДЫГ ч ТЭГ …

Avatar

Нэргүй 2025-01-29 202.170.65.10

тэр Хатанбаатар эмч гэгчээс авч чадахгүй байгаа юм чинь ерөнхийлөгч аснаас авна гэдэг юу л болдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж