Хүний эрхийг дээдэлсэн улс оронд хүлээн зөвшөөрөх аргагүй үйл явдал
нийслэлийн нэгэн шөнийн клубт болсон байна. Улаанбаатар хотын нэр хүнд бүхий
олны танил хүмүүсийн үйлчлүүлэх дуртай Метрополис шөнийн клубт Лхагва гаригаас
Пүрэв гаригт шилжэх 02 цагийн орчимд цагдаагийн хорь гаран ажилтнууд гэнэт
дайран орж тэнд байсан бүх хүмүүст ямар ч тайлбаргүйгээр биед нь нэгжлэг
хийжээ. Тэнд байсан бүх хүнийг албадан саатуулж гадагш орж гарахыг нь хориглон
нэг бүрчлэн биед нь үзлэг хийсэн байна. Чухам ямар учиртай ингэж байгааг нь
асуусан хүмүүст ямар ч хариулт тайлбар өгөөгүйгээр барахгүй болсон явдлыг
нүдээр үзсэн гэрчийн ярьж байгаагаар бол нэг хүнийг ямар ч байсан баривчлан авч
явсан гэнэ. Энгийн хувцасны гадуур POLICE гэсэн хамгаалалтын хантааз гадуур нь
өмссөн ажилтнууд нэгжлэгийг хийж байсан тул цагдаагийн ажилтан уу, эсвэл хүчний
бусад байгууллагынх уу гэдэг нь мэдэгдэхгүй байсан байна. Энэ талаар өчигдөр орой
цагдаагийн байгууллагаас тодруулахад: Их хэмжээний мөнгө нэг иргэн алдсан хэрэг
гарсан. Түүнтэй холбоотой ийм ажиллагаа явагдсан байж болох юм. Өөр мэдэх юм
алга гэсэн хариулт өгчээ. Харин энэхүү сүржин
ажиллагаа нь зарим хүний таамаглаж байгаагаар хар тамхины хэрэг байн
байн гарах болсонтой холбоотойгоор явагдсан байж болох юм. Ямар ч болов хүний
эрхэнд бүдүүлгээр халдаж олон хүний халдашгүй эрхийг нь зөрчсөн балмад
явдлынхаа тайлбарыг холбогдох байгуулага нь хийх ёстой гэж олон нийт хүлээж
байна.

М.Наст