А.Амартүвшин: 2025 онд 23 мянган айлыг хийн түлшинд холбоно

LiveА.Амартүвшин: 2025 онд 23 мянган айлыг хийн түлшинд холбоно

А.Амартүвшин: 2025 онд 23 мянган айлыг хийн түлшинд холбоно

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр/2025.01.29/ утааны асуудлаар гурав дахь хэлэлцүүлгээ зохион байгуулж байна. Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.


 

18 : 45
2025-1-29

"Биднийг маш том зорилго, сорилт хүлээж байна"

475514418_1057146803123827_4162733382196140995_n

Гурав дахь удаагийн агаарын бохирдлын асуудлаарх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар даргалалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт иргэнийнийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл,  УИХ-ын гишүүд оролцож, асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. 

Хуралдаан даргалагчийн зүгээс утааны асуудлыг цогцоор шийдэхийн тулд бид асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрнэ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд утааг ярьсан. Ярьсан цаг хугацаанд жилээс жилд утааны хоруу чанар нэмэгдсэн. Одоо асуудал гамшгийн хэмжээнд тулаад байна. Агаарын бохирдлыг бууруулах хяналтын ерөнхий сонсголыг ирэх сарын эхэнд хийж шаардлагатай тохиолдолд түр хороо байгуулж ажиллана. Сонсгол хийгээд шууд маргааш нь утаа арилахгүй. Гол нь иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч шийдлүүдийг эрэлхийлэх. Тиймээс биднийг маш том зорилго, сорилт хүлээж байна. 

Ажлын үр дүнг ямар ч хугацаа шаардсан хамтдаа үзэхийг хүсч байна. 

16 : 45
2025-1-29

30 хүн асуулт асууж, хариулт авч, санал хэллээ

dargalagch

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: 

-Шахмал түлшний найрлага дахь мидлингийн асуудлаар "MCS" компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Угаагаад хаясан нүүрснийхээ хогийг авчирч шахаад, түлш хийж өгсөн. Тэнэгийг хуурч байгаа арга шүү дээ. Ж.Оджаргал тэгвэл өөрөө гэртээ зуух тавьж байгаад түлшээ түлээд үзэхгүй юу. Одоо бид эзэнтэй асуудалд нэр нүүртэй нь ярьж сурах хэрэгтэй. Юмыг бөөрөнхийлж тал засаад худал ярьдаг зүйлээ одоо болимоор байна. Мэдээж юу ч түлсэн утаа гарна. Дахиад л MCS нь зуух шахдаг. Дахиад л нүүрсний хогоо шахдаг. Сүүлдээ угаасан бандаашаа л бидэнд өгөх дутуу байгаад байна.

Түлш гэж байхын оронд орон сууцуудыг баримаар байна. 

Багануурт 30 мянга, Дарханд 40 мянга, Эрдэнэтэд 30 мянга, мөн аймаг бүрд 3, 3 мянган айлын орон сууц барихад л үндсэндээ утааны асуудал дуусна. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн

-2019-2025 он хүртэл угаарын хийн хордлоготой холбоотой 11000 дуудлага эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 700 орчим иргэн шууд байдлаар угаартаж нас барсан гэдэг тоог албаныхан бидэнд өгсөн. Хамгийн эхний хэлэлцүүлэг болох "Утаа ба эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлгийн тайланг хоёрдугаар сарын 3, 4-нд болох Ерөнхий хяналтын сонсголоор мэдээлнэ.

Иргэн Б.Алтаншагай:

-Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн төлөвлөгөөний төсөлд 95 мянган айл өрхийг дулаалах ажилд 104.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ батлагдсан уу. Төсөвийг тооцоолж үзэхээр нэг гэрийн дулаалгад 1.1 сая төгрөг зарцуулахаар байна. Гэтэл UNICEF-ийн чип багцад 2.2 сая төгрөгийн дулаалгын багц байгаад байдаг. Тэгэхээр энэ төсөвт ямар, ямар материал орохоор байгаа вэ? Бид эхлээд дулаалгын асуудлыг ярихгүй бол бусад сэргээгдэх эрчим хүч, хийн, газан түлшний үйлдвэрийг оруулж ирээд нэмэргүй болов уу. Тэгэхээр хийн, газан түлшний үйлдвэрийн судалгаан дээр 10 сая ам.доллараар хоёр үйлдвэр барина гэсэн байсан. Энэ нэг үйлдвэр нь хэчнээн айлыг хийгээр хангах боломжтой вэ? 

Нийслэлийн Засаг даргын орлоч А.Амартүвшин:

-Дулаалгын асуудал дээр төсөв тавигдаагүй. Бид олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтарч дулаагын ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил бид 23 мянган айлыг газтай холбохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд тэдгээр айлуудын дулаалгыг хийж газан холболтуудтайгаа холбоно. Нийслэл дээр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Тухайлбал орон сууцжуулах. Ногоон нуур болон Шинэ Яармагийн 1548 айлын орон сууцыг авах, газар чөлөөлөлтийн ажлуудыг урагшлуулах, эрүүл мэндийн байгууллагын агаар сэлгэлтийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ. 

Нийт 18 эмнэлэг дээр агаарын чанарыг сайжруулах ажил хийгдэнэ. 

Мөн цаашид айл өрхүүдийг цахилгаан халаагуур руу шилжүүлэх ажлууд хийгдээд явж байна. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг гаргаж, ажлуудыг хийгээд явж байна. 

Хийн түлшний хоёр бааз гэж байгаа. Энэ хоёр дэд төв нь 53 мянган айлыг LNG буюу байгалийн хийгээр хангах хоёр дэд төв байгаа. Эхний ээлжид 23 мянган айлыг хийгээр хангана. 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: 

-Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас нэмсэн. Ингэхэд хэрэглэгчийн дундаж үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Ахуйн хэрэглэгчийн хувьд сард 100 кВт цаг хүртэл хэрэглээг 30 хувиар, 150-300 хүртэлх кВт эрчим хүчний хэрэглээний үнийг 61 хувиар, 300 кВт цагаас дээш эрчим хүч хэрэглэсэн хэрэглэгчийн үнийг 89 хувиар нэмэгдүүлсэн байгаа.

Үнэ нэмсэн шалтгаан нь ахуйн хэрэглэгчийн үнийг удаан хугацаанд нэмэгдүүлээгүй байсан тул өртөгт нь хүргэхийн тулд аж ахуй нэгжүүдээс өндөр нэмэлт хийсэн.

Хоёрдугаарт, оргил ачааллын үед бид хүчин чадлын дутагдалд орж байгаа учраас үнийг нэмэгдүүлсэн байгаа. Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг ЭХЗХ хараат бусаар гаргадаг.

 

 

 

16: 10
2025-1-29

Цалин хөлс, НДШ-д 400 тэрбумыг зарцуулсан

Nuurs

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа:

-Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол болон Засгийн газрын 2018 оны "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Монгол" ХХК-иудад Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн засврын бүтээгдэхүүнийг ашиглан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай чиглэл 18 дугаар тэмдэглэлээр өгөгдсөний дагуу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 23 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан байдаг. 

Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн явцад зарцуулсан цалин болон бусад төсвийн задаргааг мөн танилцуулж байна. 

Цалин хөлсний задаргааг мөн он, оноор задалсан байгаа. 

2025 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бэлэн бүтээгдэхүүний нөөц 60.1 мянган тонн байна.

Манайх түлшний борлуулалтыг сайн картаар дамжуулж хэрэглэгчдэд хүргэдэг. Анх хэрэглэгчдэд 2019 онд 160 мянган карт хэрэглэгч өрхүүдэд 384 борлуулалтын цэгээр шахмал түлшийг түгээж байсан. 

Дараагийн хэсэгт нэг шуудай бүтээгдэхүүнд ногдох цэвэр өртөг харагдаж байна. Бүтээгдэхүүний өртөгт үйлдвэрлэл, цар тахлын үеийн үнийн хөнгөлөлт, дундаж цалин, юаны ханшийн өсөлт, түлшний үнийн өсөлт зэргийг тодорхой харуулсан. 

Анхны үйл ажиллагаа эхэлсэн 2018 оноос одоог хүртэлх бүтээгдэхүүний өртгийг мөн тооцоолж гаргасан. 2019-2021 оны тухайд бараа материал зарцуулалтыг дутуу тайлагнасан, элэгдлийн зардлыг бүрэн тооцоогүй, бүтээгдэхүүний өртгийг мөнгөн сууриар тооцдог төсвийн програмттай байсан. Тиймээс тухайн үедээ гарсан зардлыг тухайн үеийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд шингээж тооцоогүй гэсэн үг. Мөн газар, үл хөдлөх хөрөнгийн татвар тайлагнаагүй, гаалийн татвар дутуу тайлагнасан зөрчлүүд гарсан. Харин 2022 оны жилийн эцсээс өртгийг бүрэн тооцож эхэлсэн. 

Бүтээгдэхүүний борлуулалтын үнийг Орчны бохирдлыг бууруулах хорооноос тогтоож өгсөн байдаг. 2019 онд 150 мянган төгрөг гэж тогтоосон. Өнөөдөр энэ үнэ өөрчлөгдөөгүй. Харин цар тахлын үед нэг тонн бүтээгдэхүүний үнийг 50-75 хувь хөнгөлж, иргэдэд хүргэж байсан. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолоор 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс 50 хувь, арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 25, нийт 75 хувь хөнгөосөн. Ингэснээр нэг шуудай түлшийг гаднах шуудайны өртгөөр хэрэглэгчдэд нийлүүлж ажиллаж байсан. 

Нэг шуудай түлш хэрэглэгчийн гарт хүргэх эцсийн өртгийг тооцохын тулд манай үйлдвэрээс гарч байгаа шахмал түлшний бүрэн өртөг дээр нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас санхүүжүүлж байгаа борлуулалтын зардлуудыг жил жил дээр нэмж, графикт харуулж байна. 

 

15 : 28
2025-1-29

"2017-2019 онд улсын төсвийн 86.4 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжсэн"

luwsan

Эрчим хүчний яамны түлшний бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн:

-Эрчим хүчний яамнаас 2017 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн ажлууд болон түүнд зарцуулсан төсөв, үр дүнг танилцуулъя. Агуулгын хүрээнд авч үзвэл нэгдүгээрт, айл өрхүүд өвлийн улиралд 4.0 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх ажил, хоёрдугаарт, халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил болон цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт, "Таван толгой түлш" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрлэл, хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын хэрэгжилт зэргийг танилцуулна. 

Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд 2017-2019 онд дараах ажлуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь улсын төсөв бөгөөд нийт 86.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хийгдсэн ажлын тухайд 309 дэд өртөөний трансформаторын чадлыг 28.1 МВт-ын суурилагдсан чадлыг шинээр бий болгосон. Үр дүнд нь гэр хорооллын айл өрхүүд өвлийн улиралд гэртээ цахилгаан халаагуур ашиглах боломж бүрдсэн. Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилсэн. Осол аваарь гарахаас урьдчилан сэргийлсэн. Хамрагдсан айл өрхийн тухайд:

-Сонгинохайрхан дүүрэгт 15079 айл,

-Баянгол дүүрэгт 7341 өрх, 

-Сүхбаатар дүүрэгт 9792 айл, 

-Чингэлтэй дүүрэгт 13390 өрх, 

-Баянзүрх дүүрэгт 3577 өрхөд хэрэгжсэн. 

Айл өрхүүд өвлийн улиралд 4.0 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх төслийн хүрээнд хийгдсэн ажлуудаас гэвэл:

-110 кВ-ын нэг ком дэд станц,

-35 кВ-ын нэг ком дэд станц,

-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам

-10 кВ-ын 3 ком хуваарилах байгууламж,

-6-10 кВ-ын 246 ком дэд станцыг шинээр барих,

-152 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 

-25 фидерийн ачаалал хөнгөлөх, 

-13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлууд хийгдсэн. 

Хоёрдугаарт, халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ-ын 2018 оны хоёрдугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоол. 

Тус төсөл 2017-2021 2021 онд хэрэгжсэн бөгөөд улсын төсвийн 43.5 тэрбум хөрөнгөөр нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажлыг хийсэн. 

Мөн дулааны шугамуудыг шинэчилж, дулааны шугамуудыг шинээр тавьсан. Үүний үр дүнд 421 зуухыг буулгаж, 646 аж ахуй нэгж, айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбож, нүүрсний хэрэглээ 204.6 мянган тонноор буурсан. 

Гуравдугаарт, цахилгаан эрчим хүчний шөнийн шөнийн тарифын хөнгөлөлт. Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол, 2020 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хороолын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"

 

14 : 55
2025-1-29

"Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн баримт бичгүүд олон бий"

277958796_552785129454157_1535695690202252563_n

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Агаарын бохирдлын эрх зүйн орчин, төсөл арга хэмжээнд зарцуулсан төсөв, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулъя. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн баримт бичгүүдийг авч үзэх нь зүйтэй. Анх 1997 онд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль батлагдсан. 

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг мөн онцлох нь зүйтэй. УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны 98 дугаар тогтоолоор "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" хэрэгжиж эхэлсэн. Улмаар Засгийн газрын 2017 оны 199, 2020 оны 115, 211 дүгээр тогтоолоор нийслэлийн агаарын чанарын бүсэд орсон айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам батлагдсан. 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог 2011-2015 он хүртэл Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль болон Агаарын тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг үндэслэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд, Ерөнхий сайдын дэргэд ажиллуулж байгаад 2017 онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 51 дүгээр захирамжаар дээрх хороог орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болгон өөрчилж, Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж, даргаар нь БОАЖын сайд Н.Цэрэнбатыг томилсон. 

Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлээс харахад 2017-2024 онд нийт 340.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 275.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. 

Агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлсэн ажлуудаас цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт урамшуулал, зээлийн хүүгийн татаас зэргийн задаргааг мөн гаргасан. Ингэхдээ нэгдүгээрт, агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээл татаасад олгосон санхүүжилтийг тэрбум төгрөгөөр харуулсан болно. 

Хоёрдугаарт, агаарын чанарын бүсэд айл өрх, аж ахуй нэгжүүдэд хийсэн сургалт, өдөрлөг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан зөвлөмж сэрэмжлүүлэг гарын авлаг зэргийг тусгасан. Гуравдугаарт, орчны бохирдлыг бууруулах ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой зардал тэрбум төгрөгөөр харуулсан болно. 

Хяналт шалгалттай холбоотой санхүүжилтын тухайд агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, агаарын чанарын бүсийг дэглэмийг мөрдүүлэхэд 2019 онд 4.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.3 тэрбум төгрөг, 2021 онд 3.5 тэрбум төгрөг, 2022 онд 6.1 тэрбум төгрөг. Нийт 16.3 тэрбум төгрөг төсөвлөж, зарцуулсан байна. 

Ирэх хавар мөн "Агаар, орчны бохирдлыг бууруулах үзэсгэлэнгийн төв" шүурүүм байгуулахаар ажиллаж байна. 

14 : 20
2025-1-29

Гэр хорооллыг орон сууцжуулах 2.3 их наядын 7 төсөл хэрэгжиж байна

sanjaadorj

Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:

-Миний хувьд агаарын бохирдолтой холбоотойгоор тусгагдсан төсвийн бодлого-агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр. Агаарын бохирдлыг төсөвт тусгайлан тусгаж эхэлсэн үе бол 2018 он. Өмнө нь тухайн үеийн байгаль орны яамныхан төвлөрсөн арга хэмжээний зардал буюу орчны бохирдол гэдэг ерөнхий нэрэн дээр агаарын бохирдол дагавар асуудлаар явж байсан. 

Монгол Улсын Засгийн газраас "хөтөлбөр батлах тухай" 2017 оны 98 дугаар тогтоол батлагдсан. Улмаар агаарын бохирдол гэдэг асуудалтай тэмцэхэд төсвийг тусгайлан гаргаж өгөх болсон. Дээрх зураг дээр мөн задаргаанууд харагдаж байна. Төсвийн задаргаанаас харахад Засгийн газар 2018-2024 онд агаарын бохирдлыг бууруулахад 345.6 тэрбум төгрөг төсөвлөж, 276.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

зочин 2025-01-29 103.212.119.32

Одоо газ хэрэглэдэг болгох гэж үзэх нь байна. Газ нь аюул осол ихтэй. Гэр хорооллын 10 гудамжны дунд 1 гал команд ажиллуулахгүй бол бүтэхгүй. Газ хэрэглэдэг гадаад орнуудад харж байхад усан гидрант айл бүрийн гадаа шахуу байж байдаг. Түймэр гарлаа ус шүршинэ. Манайд бол ус нь хөлдчихнө нэмэр болохгүй. Гал команд байгуулж таарна.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.101

utaan dundaa suu daa

Avatar

Зочин 2025-01-29 77.239.214.238

хайран мөнгө.хэсэг бүлэг хүмүүс хагартлаа идэж дээ.

Avatar

зочин 2025-01-29 66.181.183.142

Бүү туйлшир Шахмал түлш үр дүн өгсөн Иймээс ч шахмал түлшээр хангах ажил үргэлжилсэн, Харин сүүлийн үед үл бүтэх хүмүүсийн шахалтаар зуух солих зэрэг ажил саатаж хөдөөнөөс шилжин ирэгсэд тоо нэмэгдсэнээс хотын агаарын бохирдол хүндэрсэн юм биш үү, Орон сууцжуулалтыг яаж ч идэвхжүүлээд энэ байдлыг засахгүй, Гүйцэхгүй, Өөр гарц хайх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.219.249

Малнуудыг яг ингэж бх нь таарна. МАН-аа шүтээд сайхан амьдарцгаагаарай, өгөр хог новшнууд минь

Avatar

зочин 2025-01-29 66.181.183.142

Ардчилагч гэх хулгайчуудад л төрийн хэргийг итгэж хүлээлгэж ХЭРХЭВЧ болохгүй, Хонины хот рүү чоно оруулсантай ижил хэрэг бол,Ийм гайг бид олон удаа амссан,Амьдралаараа хохирцгоосон Улс орныг урагш нь тууштай аваад явах улс төрийн хүчин бол МАН л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж