ЗГ: Атар-4 аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

ЗГ: Атар-4 аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

ЗГ: Атар-4  аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХЭРЭГЦЭЭНД 10 МЯНГАН ТН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

“АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”-ЫГ ИРЭХ САРЫН 01-НЭЭС ЭХЛҮҮЛНЭ

Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөжээ. “Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хахахахаха 2025-01-29 202.70.43.34

АТрын-3 аянаа МАН гараараа Сүйрүүлчихээд Атар-4 ч гэх шиг….хахахахахаха

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.219.240

ха ха нөгөө Баатараасаа эхлээд хэдхэн гол луйварчид яамны хэдэн дарга гээд л авдаг новшнууд нь тодорхой. захиалгатай жүжиглэлт байна дөө

Avatar

Нэргүй 2025-01-29 122.201.31.222

турж үхэхийн бнлдаа аян хувьсгал гэж инфиляц хөөрөгдөж дамлан идсээр байгаад

Avatar

И 2025-01-29 103.168.34.227

тариалангийн ААН -д яасан ч их хөнгөлттэй зээл авдгийн. Тэдний нэрээр яамныхан л баяжаад байдаг байхаа. 20 30 жил л улсаас санхүүжилт авч үр тариагаа улсадаа дамалж зарлаа. ИЙМ БИЗНИЗ БАЙДАГГҮЙ БИШЭЭ ???

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Цаас-р хулгай шааж сурцн л******д.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

700 тэрбум гэдгэ сонсход л аймшгийн хулгай биз.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Будаа тариагүй 700 тэрбумыг цаас-р хулгай шааж жинхэн з/б хулгайчуудыр барьж гяндлж зовлогд нь мэдрүүлэ.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.131.225.197

Энэ бол хулгай. Төр нэг гараараа аварч нөгөө гараараа а**а гэж байх уу. Гурилын татвар тэглэж нокруулаад, аян хэрэгжүүлж босгоно, ха ха. Зүгээр л орхивол жамаараа болно.

Avatar

Нэргүй 2025-01-29 122.201.23.83

Комунизм байгуулах юм бх даа

Avatar

Хурхын Дондог 2025-01-29 192.82.65.175

атар аян гэдэг бол ман хулгайч нарын улсын мөнгө иддэг арга юмаа. Тариан талбайг тойруулж хагалж албаны хүнд үзүүлж хуураад ган болсон ургац алдсан гэж улсын мөнгө луйвардаж байхыг өөрийн үдээр үзээд гутарч байлаа

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Нам хамаагүй хосдолт бүлг хэсг хулгайчууд хулгайлж амшцн.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Хулгайч х***а манж зулбасгуудыг устгах цаазын аян гэж яв2ла ёстой.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

35 жил дэмжүүлдг газр тарилн. Үхсн ацны 35 жил хулгай шааж даврсн зулбасгууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж