Засгийн газрын өнөөдөр /2025.01.29/-ийн хуралдаанаар хаврын морин уралдааныг орон нутгийн удирдлагууд хариуцна. 12-оос дээш насны хүүхдээр морио унуулж болно гэсэн шийдвэр гаргав. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа болон нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
– Засгийн газрын тогтоолтой наадам зохион байгуулсан тохиолдолд уяачид цол тэмдэг олгодог журамтай. Тиймээс уяачид цол, чимэгийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь өөрчлөлт орсон. Тухайлбал, 2016 оноос хойш иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд хүний эрх, нийтийн ашиг сонирхлын төлөө шүүхдэж эхэлсэн. Тиймээс 2017 онд иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд хандсан. Бид 20 жилийн өмнөх нөхцөл байдал руу ухарч байна. 2017 онд 10 гаруй иргэний нийгмийн байгууллагууд шүүхдэж байсан. Энэ нь олон талаас хүүхдийн эрхийг харсан гэсэн үг.
Хурдан морь унана гэдэг нь зөвхөн эрүүл мэнд аюулгүй байдлын асуудал биш. Тухайн хүүхдийн сурч боловсрох эрх давхар хөндөгддөг.
Хаврын уралдааныг болиулсан нь өв соёлыг устгах гэсэн зүйл огт биш. Өвөл, хавартаа биш зун, намрын дэлгэр цагт уралдаач гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Мөн Засгийн газар хаврын уралдааныг орон нутгийн удирдлагуудад даалгаж байгаа нь маш зальжин, өөрсдөөсөө зайлуулсан харамсалтай шийдвэр байлаа. Энэ цаг мөчөөс морины ажил эхлэх байх. Энэ хүрээнд хүүхдүүдийн сургууль завсардах уу? хүүхэд хичээлийн цагаас бусад хугацаанд хөгжиж байх ёстой. Хуулийн байгууллагын тогтолцоо ямар байгааг харуулсан шийдвэр гаргалаа гэж харж байна. Хүний эрхийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Дахиад шүүхэд хандана цаашлаад үндсэн хуулийн цэцэд хандана.
Морины ажил гэдэг цаг наргүй, олон өдрийн ажил, хөдөлмөр байдаг. Хүүхэд хичээлд явахаас гадна, сурч хөгжиж байх ёстой.
Энэ бүхнийг Засгийн газар уландаа гишгэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.АРИУНЗАЯА:
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын зүгээс орон нутагт аливаа урлаг спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах эрхийг шилжүүлж байна. Хаврын уралдааныг зохион байгуулах эсэхийг та нар өөрсдөө шийд. Харин 12-оос дээш насны хүүхдээр унуулаарай. Алдаа гаргавал өөрсдөө хариуцаарай гэх чиглэл өглөө. Энэ бол тогтоол биш.
2019 онд гаргасан Засгийн газрын 57 дугаар тогтоол буюу дээд шүүхийн шийдвэр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд аливаа уралдаан, сунгаан зохион байгуулахгүй гэсэн хүчин төгөлдөр байгаа.
Бид өв соёлоо үгүйсгээгүй, уяачдыг муухай харагдуулах гэсэнгүй. Харин хаврын уралдааныг боль гэж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэрээ биелүүлэхийг шаардаж байна. Бусад хүүхдийн эрх, эрүүл мэндийн асуудал чинь тусдаа. Дээд шүүхийн шийдвэрийн тухай ярьж байна. Тиймээс бид УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж уг шийдвэрээ цуцлахыг шаардаж нэгдэнэ" гэлээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ