Засгийн газрын өнөөдөр /2025.01.29/-ийн хуралдаанаар хаврын морин уралдааныг орон нутгийн удирдлагууд хариуцна. 12-оос дээш насны хүүхдээр морио унуулж болно гэсэн шийдвэр гаргав. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа болон нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
– Засгийн газрын тогтоолтой наадам зохион байгуулсан тохиолдолд уяачид цол тэмдэг олгодог журамтай. Тиймээс уяачид цол, чимэгийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь өөрчлөлт орсон. Тухайлбал, 2016 оноос хойш иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд хүний эрх, нийтийн ашиг сонирхлын төлөө шүүхдэж эхэлсэн. Тиймээс 2017 онд иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд хандсан. Бид 20 жилийн өмнөх нөхцөл байдал руу ухарч байна. 2017 онд 10 гаруй иргэний нийгмийн байгууллагууд шүүхдэж байсан. Энэ нь олон талаас хүүхдийн эрхийг харсан гэсэн үг.
Хурдан морь унана гэдэг нь зөвхөн эрүүл мэнд аюулгүй байдлын асуудал биш. Тухайн хүүхдийн сурч боловсрох эрх давхар хөндөгддөг.
Хаврын уралдааныг болиулсан нь өв соёлыг устгах гэсэн зүйл огт биш. Өвөл, хавартаа биш зун, намрын дэлгэр цагт уралдаач гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Мөн Засгийн газар хаврын уралдааныг орон нутгийн удирдлагуудад даалгаж байгаа нь маш зальжин, өөрсдөөсөө зайлуулсан харамсалтай шийдвэр байлаа. Энэ цаг мөчөөс морины ажил эхлэх байх. Энэ хүрээнд хүүхдүүдийн сургууль завсардах уу? хүүхэд хичээлийн цагаас бусад хугацаанд хөгжиж байх ёстой. Хуулийн байгууллагын тогтолцоо ямар байгааг харуулсан шийдвэр гаргалаа гэж харж байна. Хүний эрхийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Дахиад шүүхэд хандана цаашлаад үндсэн хуулийн цэцэд хандана.
Морины ажил гэдэг цаг наргүй, олон өдрийн ажил, хөдөлмөр байдаг. Хүүхэд хичээлд явахаас гадна, сурч хөгжиж байх ёстой.
Энэ бүхнийг Засгийн газар уландаа гишгэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.АРИУНЗАЯА:
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын зүгээс орон нутагт аливаа урлаг спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах эрхийг шилжүүлж байна. Хаврын уралдааныг зохион байгуулах эсэхийг та нар өөрсдөө шийд. Харин 12-оос дээш насны хүүхдээр унуулаарай. Алдаа гаргавал өөрсдөө хариуцаарай гэх чиглэл өглөө. Энэ бол тогтоол биш.
2019 онд гаргасан Засгийн газрын 57 дугаар тогтоол буюу дээд шүүхийн шийдвэр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд аливаа уралдаан, сунгаан зохион байгуулахгүй гэсэн хүчин төгөлдөр байгаа.
Бид өв соёлоо үгүйсгээгүй, уяачдыг муухай харагдуулах гэсэнгүй. Харин хаврын уралдааныг боль гэж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэрээ биелүүлэхийг шаардаж байна. Бусад хүүхдийн эрх, эрүүл мэндийн асуудал чинь тусдаа. Дээд шүүхийн шийдвэрийн тухай ярьж байна. Тиймээс бид УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж уг шийдвэрээ цуцлахыг шаардаж нэгдэнэ" гэлээ.
Хуульч 2 цагийн өмнө 202.9.41.109
Ариунзаяа, Баасанжаргал гишүүд, мөн Нара гишүүнд талархаж байна. Эмэгтэй гишүүд нэгдээд тэмцэх хэрэгтэй дээ. Эрэгтэй гишүүдээс Лувсанжамц гишүүн шударгаар үгээ хэлсэнд баярлалаа.
Дүгнэлт 8 цагийн өмнө 66.181.186.251
улсын их хурлын гишүүдээс хамгийн эерэг дүр төрхтэй 2нь юм байна. Бас их зөв асуудал ярьж байна. Өмнөх цаг үеийн улс төрчид 2 намын цээж баячуудын мөнгө угаадаг байсан уяачдын мафийг илрүүлж баталж өглөө
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
)) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 202.9.40.106
Хүний эохийнмэдрэмжгүй зугаа цэнгэл хөөгч, хийх ажилгүй авилга хахуулиар баяжсан ядуу доод айл өрх,ийг боолчлогч,тэдний бяхан үр хүүхдүүдийг хүчирхийлэгч цээж баячууд эрүүийн элементүүдийн талд үйлчилдэг Засгтаа,түүний хууль бу тогтоолыг цуцдуулахын төлөө явах нь зөв байр аа
Дорноговь 2025-01-29 66.181.191.222
монголчуудын аюулгүй амьдрал Улаанбадрахын гүний усыг 2003 оноос хойш туршилт нэрээр бохирдуулж цаашид цөмийн хог булшлах эхний сэжүүр гаргаж байгаа учраас шүүхэд өгөх хэрэгтэй
Нэргүй 2025-01-29 66.181.191.237
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ОВОО ЮМУУ ГЭТЭЛ ХАРИН ТЭНЭГТДЭГ БАЙНА ШДЭЭ
Нэргүй 2025-01-29 103.212.117.150
ХАВАР ӨВӨЛ УРАЛДААНД УНААЧИЙН НАСЫГ НЬ 16 ААС ДЭЭШ БОЛГОЧИХООЧ ДЭЭ.
б 2025-01-29 66.181.190.164
Гэмтэхээ ирвэл зун ч гэсэн гэмтэнэ ш дээ. Яагаад зөвхөн хаврын уралдаан гээд байгаа юм. Зуныхыг нь ч болиулна гээд яагаад ярихгүй байгаа юм. Худлаа попорсон авгай нар.
Нэргүй 2025-01-29 103.212.116.149
zugeer l er emeerei temtseed bga yum shig sanagdaj bnerguu umhii 2 salaa mahnuud
ХУУЛЬЧ 2025-01-29 202.9.47.2
ЗАСГИЙН ГАЗАР АЛДААГАА ЗАССАН БАЙНА ШҮҮ ДЭЭ.,,,ТЭГЭЭД Ч УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ТОДОХОЙ ГЭМЭЛТ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ ОЛГОЖ ГЭЖ ОЙГОЛОО.
Нэргүй 2025-01-29 202.9.41.109
Уяачид УИХ дахь хүүхнүүдийн эсрэг жагсах ёстой болж байна. Засгийн газар ч яахав буулт хийлээ. Гэтэл нэг хэсэг нь болохоор эсэргүүцээд байх юм. Үүн дээр нь сөрөг хүчин тоглолт хийж Оюун-Эрдэнэ гэх данх хочтой хүнийг огцруулъя гээд дөвчигнөөд эхлэнэ. Яана даа . Шийдвэр ч гаргаж чадахгүзй хэмжээнд Засгийн газар хүрч байна. Ямар ч шийдвэр гаргасан огцор огцор гэж жагаал цуглаан хийх байхдаа. Сайхан шалтаг боллоо
Нэргүй 2025-01-29 202.126.89.76
Морьчидоо хүүхдээр унуулахаа болчихооч дээ.Хүүхдүүдийн эрхийг хамгаалж буй гишүүдэд баяр хүргэе.
Нэргүй 2025-01-29 87.249.132.153
hujaa hantaazaa omschijee bas
Нэргүй 2025-01-29 87.249.132.153
Ersiin ajild ems orltsoh tsovuun tsag irj dee.
БИД БҮХЭН 2025-01-29 103.57.92.252
зөв шүү 2 эмэгтэй гишүүдээ. та 2 ыг түмэн олон дэмжинэ
Зочин 2025-01-29 202.55.191.130
Дэмжэж байгаа шүү!
Нэргүй 2025-01-29 139.5.219.249
Өмссөн зүүссэнийг нь л харчих
Зочин 2025-01-29 202.126.88.180
Өмсөх хувцасгүйгудамжны хоёр гуйлгачин авгай байна Буянтай баячуудад атаархаад үхэх гээд байгаа юмуу.
Иргэн 9 цагийн өмнө 66.181.189.168
Хүнийг өмсөж зүүснээр нь биш тархи толгой, боловсрол мэдлэгээр нь үнэлдэг нийгэм, цхг үё гэдгийг ухаараач. МӨн ч харанхуй улс юм аа
Нэргүй 2025-01-29 139.5.219.147
ANUSDI80955877SEKSEER VANXANDI XUCHINDUULI
Нэргүй 2025-01-29 103.212.117.41
"Чиглэл өгсөн" гэдэг хууль бус хэллэг сүүлийн үед албан ёсны нэр томъёо мэт хэрэглэгддэг болжээ!! Хуульд зааснаар зарлиг, тогтоол, захирамж, тушаал, зөвлөмж гэдэг төрийн болон бусад байгууллагын шийдвэрийн хэлбэрүүд байдаг. Чиглэл гэдэг шийдвэр огт байхгүй!! Хэрэв төрийн байгууллага "чиглэл" гэдгийг шийдвэр гэж ойлгоод байх юм бол түүнийг биелүүлэхгүй байсан ч ямар ч хариуцлагын үр дагавар үүсгэхгүй шүү!!! Намын бүлэг ч гэсэн хэрэв албан ёсны шийдвэр гаргаж байгаа л бол хуулиар тогтоосон аль нэг
Нэргүй 2025-01-29 103.212.117.41
… аль нэг шийдвэрийг гаргах ёстой!!
И 2025-01-29 103.168.34.213
Бооцоогоо тавиад мөнгөндөө улайраад морио хайрлахгүй уралдуулдаг л юм байгаа биз. Хүүхдээр бүү унуул. Ийм бүтэлгүй шийдвэр гаргасан ЗГ зайл
Нэргүй 2025-01-29 66.181.177.136
Морины уралдааны цаана гол нь мөнгөний асуудал байгааг хүн бүр мэдэхгүй баймааргүй! Нэг их өв соёлоо хамгаалагчид гарч ирэх нь ээ. Өвөл хүүхдүүдийг хичээл сургуулиас нь завсардуулах нь өв соёлоо хамгаалж байгаа хэрэг үү?
Нэргүй 2025-01-29 139.5.217.41
Засгийн газрын 57 дугаар тогтоол болон дээд шүүхийн шийдвэрээ хүчингүй болгоогүй байтлаа, орон нутгийн удирдлагуудад эрхийг нь өгөөд асуудал үүсвэл сүүлд нь хэн хариуцлага үүрэх вэ?
зочин 2025-01-29 59.153.113.170
Морины эзэд нь өөрсдөө унаад уралдаж яагаад болдоггүй юм бэ? Бяцхан үрсийн амь насаар дэнчин тавьж зугаацдаг өвөл хаврын морин уралдааныг хориглох хэрэгтэй. Өвөр Монголд өв соёлоо алдлаа гээд байсан тэнд хүүхэд морь унадаггүй дандаа насанд хүрэгчид хурдан морь унаж уралддаг.
Нэргүй 2025-01-29 45.38.18.151
зөв, хүүхдүүд бол Монголын ирээдүй. Тэднийг хүчээр хөдөлмөрлүүлж, хичээл ордог өвлийн цагаар сургуулиас нь завсардуулж, боолын хөдөлмөр эрхлүүлэхийг эсэргүүцэж байна
Нэргүй 2025-01-29 203.91.115.42
Одоо утаа, уушигны асуудалд эхчүүд дорвитойхон оролцооч ээ, шаралхаад л дайрчих юм
Нэргүй 2025-01-29 103.242.47.254
Оюунэрдэнийн ЗГ-н үнэн нүүр царай, мөнгөтэй нүүрсний хулгайч газрын наймаачил голлон бүрдүүлдэг уяачдын холбооны өмнө гөлөг болж байна ийм засаг монголд хэрэггүй ээ
Зочин 2025-01-29 202.9.46.107
энэ 2 гишүүний саналыг дэмжиж байна. Ийм сайд нарыг огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй
з 2025-01-29 202.126.89.66
Зөв
өөө 2025-01-29 66.181.164.23
Нөгөө Наараа маараа нь хаана явнаа амандаа мөнгө чихүүлээд таг шаасан уу овоо хүүхэд шуухад гээд яваад байдаг байсан худал байжээ, мөнгө ч хүчтэйлдээ
Zochin 2025-01-29 37.169.165.202
хөөрхий засгийн газар ийм шийдвэр гаргах байсийм уу,өрөвдөлтэй.
2 эмэгтэй гишүүнтэй санал нэг байна.орон нутгийн удирдлага гэдэг бол хариуцлага гэж юу байдгийг мэдэх ч үгүй ойлгох ч үгүй нөхдүүд шүү дээ.
засгийн газрын тогтоолыг ерөнхий сайд харна уу,энэ нэг л биш юм боллоо.
Зөв шүү 2025-01-29 157.15.7.113
Ийм гишүүд, бүр эмэгтэй гишүүд байгаад талархаж байна. Эмээл хазаар, мөнгөн бүс, цацаг залаа, далбагар дээл, гарт багтахгүй хөөрөг, ганс…зэргээр гангарсан, эм, тариагаар уралдуулдаг э****з морьд бүхий феодал ноёдын эсрэг тууштай тэмцээрэй
Нэргүй 2025-01-29 60.34.125.198
ТА 2 МАШ ЗӨВ ЯРЬЛАА. ДЭМЖИНЭ. ӨВӨЛ ХАВАР МОРЬ УРАЛДУУЛАХ ЁСГҮЙ.
oogii 2025-01-29 103.79.156.42
ЭНЭ ХОЁР ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ЯДУУ АЙЛЫН ХҮҮХДИЙГ ХЭДЭН МУУ ХАЛТАР ТӨГРӨГӨӨР ХУУРЖ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ЦЭЭЖ БАЯЧУУДЫН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЦГЭЭЕ.