Цагаан сарын шуурганд амьтад ч өртөж байна

Цагаан сарын шуурганд амьтад ч өртөж байна

Цагаан сарын шуурганд амьтад ч өртөж байна

Цагаан сарын баяр гэх мэт урт амралтын өдрүүд хүмүүст баяр баяслыг авчирдаг ч гэлээ үүнтэй зэрэгцээд ядаргаа, стрессийг үүсгэдэг нь нууц биш. Үүнийг "баярын синдром" гэж нэрлэдэг.

Энэ үзэгдэл зөвхөн хүмүүст ч хамаатай бш юм. Гэрийн тэжээвэр амьтад ч "баярын синдром" мэдэрч байна. Тэдний хүрээлэн буй орчин гэнэт солигдсоноор биологийн хэмнэл нь алдагдаж, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, нохдод шүлс их хэмжээгээр гоожих, уйтгарлах, бөөлжих, мууранд тайван бус болох, шүлс гоожих, нойрмоглох шинж тэмдэг илэрдэг аж. Ялангуяа муурнууд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, чичиргээнд тавгүйтэж, айдаг.

Энэ асуудалтай холбоотойгоор малын эмч Пак Жун Юн зөвлөгөө өгчээ.

Бөөлжилтийг нь багасгая гэвэл замд гарахаасаа дор хаяж гурван цагийн өмнөөс амьтнаа хооллох хэрэггүй. Хэрэв байдал хүндэрвэл малын эмчийн заавраар эм уулгаж болно. Энэ нь ихэвчлэн бөөлжилтийн эсрэг, эсвэл тайвшруулах эм байдаг.

Мөн удаан үргэлжлүүлэн явалгүй амрах газруудад тогтмол зогсох хэрэгтэй. Зарим улс зам дагуух амрах цэгүүддээ амьтанд зориулсан хэсэг тохижуулсан байдаг. Тухайлбал, Өмнөд Солонгос дахь 20 гаруй амралтын цэг нохойд зориулсан тоглоомын талбайтай.

Тоглоом, хөнжил гэх мэт дуртай зүйлсийг нь авч явж, тав тухтай орчин бүрдүүлэхийг хичээ. Мөн хоол, хөнгөн зууш, хог хийх уут, оосор, эм тариа гээд шаардлагатай зүйлсээ марталгүй авч явах хэрэгтэй.

Гэрийн тэжээвэр амьтнаа авч явах боломжгүй бол түр үлдээдэг асрах үйлчилгээ байдаг. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын 17 дүүрэгт "Амьтны буудаллах төв" гэж бий.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.183.248

хөнгххөн л хийх хэрэгтэй дээ аав ээж ах дүүстэйгээ л уулзах хл хэрэгтэй лээ тэгэхгүй бол монгол хүн б айхгүй болно

Avatar

keni 2025-01-29 50.169.138.78

Xaalttaig ;

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

!!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-29 103.168.34.109

Ямар баяр гэдэг юм бэ

Avatar

Нэргүй 2025-01-29 103.168.34.109

Цагаан сарыг мар баяр гэдэг юм бэ. Үгүйрүүлж , стресстүүлж . Сарын өмнөөс бэлтгэл гэж ядраагаад, дараа нь сар гаруй айл хэсэгчдийг хоолоол эцж үхмээр ядарч эмнэлэгт хэвтдэг. Нүүдэлчин соёл хөлөөнөө л байна биз. Хүүхдүүдээ ирэхээр сайхан хооллоод бэлэг өгөөд л болдог.

Avatar

Нэргүй 2025-01-29 178.174.229.45

MONGOLCHUUD AMITANII ERH GJ MEDEHGUI .UNASAN MORIO HAIRLADDAGUI HARGIS ARD TUMEN BUDUUN TASHUURAAR L NUDEED BDAG ULS SHUU DEE

Avatar

Нэргүй 2025-01-29 202.179.15.114

энэ нөхдийн шүлс ч найдвартай гоождог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж