Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөж зугтсан осол өчигдөр/2025.01.28/ 16:00 цагийн орчимд гарсан. Тодруулбал, Harrier маркийн автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн байдаг. Энэ үед цагдаагийн алба хаагч шаардлага тавихад тухайн цагдаагийн албан хаагчийг мөргөж хэргийг газраас зугтсан.
Улмаар осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийг эрэн сурвалжилж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлаас олж баривчилжээ. Ингэсний дараа тухайн жолоочийн согтуурлын зэргийг тогтооход 2.96 хувийн согтолттой гэж гарчээ. Харин тээврийн хэрэгслийг нь БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хороолол дундаас олж, саатуулжээ. Мөргүүлсэн алба хаагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Одоогоор биед учирсан хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн зүйл ангиар шалгадаг байна. Энэ хуулийн хүрээнд торгох, зөрчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай байдаг” гэж Нийслэлийн цагдаагийн ХОНХА-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэв.
3,569.17






















































Холбоотой мэдээ