Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөж зугтсан осол өчигдөр/2025.01.28/ 16:00 цагийн орчимд гарсан. Тодруулбал, Harrier маркийн автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн байдаг. Энэ үед цагдаагийн алба хаагч шаардлага тавихад тухайн цагдаагийн албан хаагчийг мөргөж хэргийг газраас зугтсан.
Улмаар осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийг эрэн сурвалжилж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлаас олж баривчилжээ. Ингэсний дараа тухайн жолоочийн согтуурлын зэргийг тогтооход 2.96 хувийн согтолттой гэж гарчээ. Харин тээврийн хэрэгслийг нь БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хороолол дундаас олж, саатуулжээ. Мөргүүлсэн алба хаагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Одоогоор биед учирсан хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн зүйл ангиар шалгадаг байна. Энэ хуулийн хүрээнд торгох, зөрчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай байдаг” гэж Нийслэлийн цагдаагийн ХОНХА-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэв.
Хуулиа л дагана даа 8 цагийн өмнө 59.153.87.206
хүнийг санаатайгаар алахыг завдсан ,,"согтуурсан үедээ" зүйл анги хүндэрнэ. мөн хэргийн газраас оргон зайлсан мөн хүндрүүлэх заалт бараагүй явж дээ.
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
)))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 103.145.234.76
Юуны чинь хууль сахиулагчид эсэргүүцэх вэ? Хүний биед, тэр тусмаа хууль сахиулагчын биед халдсан, гэмтээсэн, хүнийг санаатай а**х зүйл анги биш юм уу? Ингээд л бгаа юм даа, жирийн биднийг бол аль хэдийн цааз уншихаар сүрдүүлэх байх даа?!
Нэргүй 2025-01-29 66.181.177.136
Санаатайгаар хүн а**х гэсэн зүйл анги биз дээ? Ямар зэвүүн араатнууд Монголд байдаг байна аа?! Шууд л дайррч алдаг байна ш дээ.
Зочин 2025-01-29 103.57.92.37
Далчгар цагдаа нар хөдөлгөөн зохицуулж бна гэж улам түжрэл үүсгэдэг мөргөхөд ч багдана
Нэргүй 2025-01-29 66.181.161.207
яачихсан арилсан дотортой амьтан бэ
Нэргүй 2025-01-29 103.212.118.125
чи тэгээд хэдийг мөргөсөн бэ?
Коба 8 цагийн өмнө 103.168.34.45
Тусламж хэрэгтэй болхоороо миний цагдаа гэж ичихгүй шаана даа
Нэргүй 2025-01-29 103.57.94.70
Ялыг нь тултал нь өгөөд дараагийн ийм алхам хийх гэж байгаа нөхдүүдэд нь мэдээлэл өгөх хэрэгтэй. Зурагтай нь олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй
Нэргүй 2025-01-29 202.9.40.241
Тийн 35 жил хулгай хийсн х***а манж шаар хогуудыг цааз-р авч ард түмнд үзүүлэх харэгтэй.