Италийн ерөнхий сайд Мелониг мөрдөн байцаажээ

Италийн ерөнхий сайд Мелониг мөрдөн байцаажээ

Италийн ерөнхий сайд Мелониг мөрдөн байцаажээ

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони дайны гэмт хэргээр олон улсын эрүүгийн шүүхэд эрэн сурвалжлагдаж буй ливи эрэгтэйг сулласан гэж буруутгагдаж байна. Тодруулбал, Ливийн шүүхийн цагдаагийн газрын дарга асан Осама Нажим нэгдүгээр сарын 21-нд Италид баривчлагдсан. Гэвч хууль эрхзүйн асуудлаас болж хэдхэн хоногийн дараа суллагдсан юм. Гол асуудал нь түүнийг суллах талаар ерөнхий сайд Мелони Олон улсын эрүүгийн шүүхтэй зөвшилцөөгүй тул шүүмжлүүлэх болсон. Мөн тус шүүхийн байгууллагаас яагаад Нажимыг сулласан талаар Италиас тайлбар авахыг шаардаж, дахин баривчлах тушаал гаргажээ. Энэ талаар ерөнхий сайд Мелони тайлбар видео гаргасан байна. Уг видео бичлэгт Нажимыг сулласнаасаа болж мөрдөн байцаалт өгч буйгаа мэдэгджээ.

Мөн Ромын давж заалдах шатны шүүхээс Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг цаг тухайд нь Италийн Хууль зүйн яаманд хүргүүлээгүйн улмаас Нажимыг сулласан гэж тайлбарлав.

Осама Нажим

Гэхдээ түүнийг Италид сул чөлөөтэй байлгахгүйн тулд тусгай нислэгээр Ливи руу буцаахаар шийдсэн гэж Мелони мэдэгдсэн байна. Нажимыг суллах шийдвэрийг Италийн сөрөг хүчин болон Эмнести Интернэшнл зэрэг хүний ​​эрхийн байгууллагууд ихээхэн шүүмжилж буй. Мөн түүнийг ноцтой гэмт хэрэгт үүрэг гүйцэтгэж байсныг нь онцолсон юм. Гэсэн хэдий ч Нажимын Италиас Ливид эргэн ирэхэд олон нийт баяр хөөртэйгөөр угтан авч буй бичлэг цацагдсан нь олон улсын эгдүүцлийг хүргэсэн билээ.

  Ерөнхий сайд Мелони, хууль зүйн сайд Карло Нордио, дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси болон тагнуулын албаны хэсэг хүмүүс мөрдөн байцаалтад орсон байна.

Гэсэн хэдий ч Италийн хуульд мөрдөн байцаалтад орж байгаа нь автоматаар эрүүгийн хэрэг үүсгэх явдал биш юм. Түүнчлэн Мелони видео бичлэгийнхээ төгсгөлд мөрдөн байцаалтын ажиллагаа нь улс төрийн зорилготой байж магадгүй гэв. Учир нь түүний эсрэг гомдол гаргасан өмгөөлөгч нь зүүний үзэл баримтлалтай улстөрч байсан төдийгүй хэргийг хянан шийдвэрлэсэн прокурор өмнө нь Мелонигийн холбоотныг шалгаж байжээ.

Хэт барууны үзэлтэй Италийн ахан дүүс намын тэргүүн Мелони нь 2022 оноос хойш засгийн эрхэнд байгаа. Тэрбээр цагаачлалын асуудлаар хатуу байр суурь баримталдгаараа алдартай. Жишээлбэл, Ливийн эрх баригчидтай хамтран цагаачдын завь Италид хүрэхээс сэргийлж байсан нь маргаан үүсгэсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- baisaar bytneer #; 2025-01-29 50.169.138.78

zailyylg

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-01-29 103.57.92.144

Мөрдөн байцаалт өгнө гэдэг нь юу гэсэн үг юм бол?

Avatar

Нэргүй 2025-01-29 70.54.71.56

италууд ер нь эвгүй, эвгүй төрxтэй эмэгтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж