Сэтгүүлчийн ажил хийж суухаар үндсэн ажлаа хийнэ үү!

Сэтгүүлчийн ажил хийж суухаар үндсэн ажлаа хийнэ үү!

Сэтгүүлчийн ажил хийж суухаар үндсэн ажлаа хийнэ үү!

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын ажил нь багадаад байна уу, аль эсвэл хоббиндоо хөтлөгдөж сэтгүүлчийн ажил хийдэг болсон уу. Нэг л их завтай зайтай сайд. Дэлхийн олон оронд дайн байлдаан, мөргөлдөөн болж үймээн самуун дэгдэн, урд хөршөөс эхлээд дайны бэлтгэл хангаж байхад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нь аяга тавагны хэрүүл хийсэн шиг, ярилцлага хөтөлсөн шиг  хээвнэг суух. Хойд хөрш нь Украйнтай дайтаад, урд хөрш нь дайны эрсдэлээс хамгаалж байхад сэтгүүлчийн ажил хийгээд суугааг ер ойлгохгүй юм.  Дэлхий дахин үймж, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөн шинэ дэгээр амьдрах шаардлагатай болж байхад түүнийг даван туулах бодлого боловсруулахаас эхлээд олон л ажлыг хийх ёстой. Гэтэл салбарын сайд нь санаа зовдог ч юм уу даа. Өөрийнх нь нэр хүнд л чухал байх шиг.  “Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас” гээд л мөнгөн аяга аваагүй, төрсөн өдөр тэмдэглээгүй гээд л зүтгэх.

Батлан хамгаалах яамны шилэн данснаас 7 сая төгрөг гараад төрсөн өдөр нь тохиосон хэдэн хүмүүст мөнгөн аяга өгсөн байхад хэчнээн өөрийгөө хамгаалаад ч яах вэ дээ.

Батлан хамгаалахын сайдаар томилогдоод хэчнээн сар болж байгаа билээ дээ, лав л зургаан сар боллоо. УИХ-аар 2025 оны төсвийн хууль хэлэлцэх үед “Батлан хамгаалах салбарын төсөв бага” гэдэг асуудал тавьж байсан санагдана. Төрсөн өдөр зэрэг хувийн шинжтэй арга хэмжээнд зарцуулж байгаа энэ мэт зардлыг таслан зогсоовол овоо л хэмнэлт гарч таараа.

Сэтгүүлчийн ажил хийж, сошиалд хэрүүл зарга хийж суухаар иймэрхүү үрэлгэн  зардлуудаа цэгцлэхэд анхаарч үндсэн ажлаа хийхгүй бол цаана чинь улс орнууд аюулгүй байдлаа хангахад гол анхаарлаа хандуулж байна, Батлан хамгаалахын сайд аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.180.124

гхлдаг амарсанаа гээд дандаа урвагч нар байснаас эх орончыг нь мэдэхгүй л юм бна.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.225.242

Ховдын хөх эрчүүд Монголын төлөө цохилох зүрхтэй эх орончид байдаг. Бямбацогтод итгэж байгаа. Монгол Улсын зэвсэгт хүчин, БХ-ынн хүчин чадалыг тодорхой нэг шат ахиулна гэж найдаж байгаа шүү. Өнөөгийн ОУ-ын байдлыг түргэн шуурхайн чадварлаг ашиглах хэрэгтэй. Гуравдагч хөршийн цэргийн өндөр технологийг улс эх орондоо нутагшуулах хэрэгтэй. Сайдад амжилт хүсье. Монгол Улсын төлөө зүтгэе!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.180.124

илжигний чихэнд ус хийсэнч сэгсэрнэ алт хийсэнч сэгсэрнэ.

Avatar

Zet-No 7 цагийн өмнө 202.21.104.2

Төрд, ер нь аль ч байгууллагад 50,60 насных нь ойгоор ёс, уламжлалаа бодоод ажилтандаа ганц дурсгалын мөнгөн аяга бэлэглэдэг уламжлал байдаг ш дээ. Энүүгээр төсөв хотойхгүй нь тодорхой. Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ, хамт олонтойгоо өнгөрөөдөг. Мөнгөн аяга бол та тэтгэвэрт гарах дөхөж бн шүү гэдэг сануулга. Мөнгөн аягандаа биш Бямбацогтдоо байгаа бх. Сенсаацлаад байх ч сэдэв биш. Хүн ажиллаж байгаа газарт нийгмийн асуудал, энэ мэтийн жижиг хүндэтгэл байх л асуудал.

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-29 116.84.110.90

нисэхийн мөнгийг хулгайлж авилгалын ялтан болсон д.эрдэнэбатыг зөвлөхөөрөө яам дамжуулан ажиллуулж төсвийн мөнгийг хулгайлж байгаа төрийн мэргэшсэн хулгайч дүрээрээ энэ дээ

Avatar

зочин 2025-01-29 202.179.18.135

Аль ч байгууллага ажилтнуудаа 50, 60 нас хүрэхээр хүндэтгэл үзээлж мөнгөн аяга гардуулдаг шүү дээ. харин мөнгөн аяганых нь том жижиг ямар юм байгаа.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.90.201

Намбаован болон энн мэт хүний шуналыг монгол улс дийлэхгүй.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.90.201

Батлан хамгаалах яаи бол бялуу.Нутаг усны, танил талуудаа бүгдийг дээш нь татна, шахаа хийнэ.Өмнө нь Жэнхбаяр, сайханбаяр гээд хүрэлсүхийн барлагууд хийж байсан.Баахан генерал, хурандаа төрүүлж мөнгө хийнэ.Гадагш явах ажиллагааны эрх зарна.Доодхууд нь сайн долоож, цолоо ахиулж чимээгүйхэн тэтгэвэрт гарахаас өөр блдох юмгүй.

Avatar

Нэргүй 2025-01-29 43.242.242.59

Юу хэлж ярих юун тухай бичихээ Хоролмаа мэтийн амны салиа нь арилаагүй хүүхннээр БХЯ-ны сайд заалгахгүй. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Хүний эрхэнд халдаж болохгүйг танай эзэн Элбэгдорж хэлдэггүй юмуу. чи л юм бичиж ярьж болно сайд болохгүй гэж байгаа нь тэнэглэл мөн.харин чамд өөр бичих зүйл олдохгүй байна уу. Улс орон ард түмэндээ хэрэгтэй олон зүйл байхад тийм юм бичихгүй улс төржөөд байж байдаг хачин сэтгүүлч вэ

Avatar

з 2025-01-29 202.126.89.66

Батлан хамгаалах бодлого мэддэг улс төрч байна уу

Avatar

Нэргүй 2025-01-29 202.70.43.34

Монголд 11 сараас эхлээд Бүх Хүнд Үйлдвэрлэлүүдийн ажил НАМ ЗОГСООД хавар 04 сард арай ядан эхэлмээр аяддаг. Тгэд үлгэн салган явж явж 06-р сарын дундаас 09 сар гартал АЯЛАЛ ЗУГАА ЦЭНГЭЛ НАЙР НААДМЫН САР-ууд Үргэжлээд өнөө Ажил Бизнис Хүнд Аж Үйлдвэрлэл нь аанай л ЗОГСОНГИ байдалдаа орно…. Тгэд хавар, намар хамаг ажлаа Худлаа Халтуурддаг….Ингээд жилийн бараг бүх Улиралд БҮТЭЭМЖГҮЙ, ХИЙЦГҮЙрэхээр чинь ӨСӨЛТГҮЙ ЭДИЙН ЗАСАГ, АВИЛГАЖСАН ТӨР, ЗАЛХУУ ИРГЭДТЭЙ УЛС л болж байгандааа….

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.218.135

Henees iim uurtai ugs garaad baigan? Tanai site iin hen ruu dairsan bolhoor iim yum bicheed baigan? Elbegee g doromjilson yumu

Avatar

Нэргүй 2025-01-29 64.119.29.146

Solior sta

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж