Азийн хэд хэдэн улс өнөөдөр /2025.01.29/ могой жилээ угтаж, Цагаан сарын баяраа тэмдэглэж байна. "Asscociated press" агентлагт мэдээлснээр, Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам, Индонез улсуудад өнөөдөр Цагаан сарын шинийн нэгэн тохиож байна. Мөн Малайз, Сингапур, Тайланд зэрэг зарим улсад албан ёсоор бүх нийтийн баяр ёслол болгоогүй ч Цагаан сарын баяртай холбоотой янз бүрийн арга хэмжээ болдог. Гэр бүлээрээ цугларах, соёлын арга хэмжээ зохион байгуулах, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, тусгай хоол хүнс идэх зэргээр улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой баяр тэмдэглэдэг.
Өв уламжлал, гэр бүлийн цугларалт гэхээс гадна Цагаан сарын баярыг асар их эдийн засгийн эргэлт дагалдана.
Тухайлбал, Хятадад Хаврын баярын аялал жуулчлал нэгдүгээр сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд 40 хоног үргэлжилнэ. Олон сая хятад хүн энэ өдрүүдэд төрөлх нутаг, аав ээжээ зорьдог тул дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөний томоохон үе болдог. 40 хоногийн хугацаанд давхардсан тоогоор есөн тэрбум хүн нааш цааш зорчино гэж таамаглажээ. Өнөөдрийн байдлаар галт тэргээр 510 сая, агаарын тээврээр 90 сая хүн зорчсон байна.
Хаврын баярыг тохиолдуулан эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд бүх нийтийн амралтын өдрийг найм хоног болгон сунгах, зээлийн хүүг бууруулах, тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.
Өмнөд Солонгосын хувьд Цагаан сарын баярын бүх нийтийн амралт нэгдүгээр сарын 25-30-ныг хүртэл үргэлжилж байна. Энэ өдрүүдэд давтагдсан тоогоор 1.3 сая орчим хүн гадаадад аялах төлөвтэй байна. Энэ нь өмнөх оноос 73 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дээр дурдсанчлан, Тайландад Цагаан сарын баярыг албан ёсоор тэмдэглэдэггүй ч соёлын арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулдаг. Таатай цаг агаар, баялаг арга хэмжээнүүд зэрэгт нь татагдаж олон сая хүн энэ өдрүүдэд Тайландыг зорьдог. Тухайлбал, энэ Цагаан сараар нэг сая гаруй хятад жуулчин Тайландыг зорьсон гэх таамаглал байна. Энэ нь Тайландын аялал жуулчлалын салбарт 1.5 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ.
Зөвхөн Азийн орон гэлтгүй Австралид ч бас Цагаан сард зориулсан арга хэмжээ болдог нь жуулчдыг ихээр татдаг. Энэ жилийн тухайд 500 мянга гаруй хятад жуулчин Сидней хотыг зорьж, эдийн засагт нь нэг тэрбум ам.доллар төвлөрүүлнэ гэх тооцоолол гарчээ.
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 202.70.43.34
Азийн ОРнууд яахав жилийн 4 улиралын туршид тасралтгүй ажилладаг, хөдөлмөрч хүмүүс хойно 10 хоног 100 хоног амарсан ч яахав. Манай Монголд жилийн тэн хагас нь ажил нь ЗОГСОНГИ байдалд байдаг улс шүүдээ базарвааний
Нэргүй 2025-01-29 203.217.139.240
Амралт баяр ёслол улс орнуудын эдийн засгийг сэргээдэг. Харин амралт, баяр ёслол Монголын эдийн засагт муугаар нөлөөлдөг гэж үздэг хүмүүс маш их байдаг. Тэд баяр ёслолын тоог бууруулахыг шаарддаг.
ЗОЧИН 2025-01-29 59.153.113.38
ИЙМ ЭНГИЙН ЗҮЙЛ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ. ЮМ ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ ХЭРЭГЛЭГЧ УЛСАД БАЯР БОЛХОД ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХГҮЙ ЭЭ. ОЙРД ТӨГРӨГ СУЛРААД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА. ХҮМҮҮС УРДААС БАРАА ТАТААД ТӨГРӨГ ӨДИЙД СУЛАРДАГ.