Ким Жон Ун зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2025.01.29-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийг уриалав

Ким Жон Ун зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийг уриалав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн материал үйлдвэрлэдэг үйлдвэрт зочилж, цөмийн чадавхи, зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийг уриалав. Учир нь Хойд Солонгос АНУ-ын шинэ засаг захиргаанд дарамт шахалт үзүүлэх гэж хичээж буйтай холбоотойгоор энэхүү үйлдвэрт зочилжээ. Ерөнхийлөгч Трамп удирдагч Ким Жон Унтай өнгөрсөн хугацаанд үлдээсэн яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Ким Жон Ун цөмийн салбараа өргөжүүлэхийг уриалж, тус салбарт анхаарал хандуулах болсон байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Хойд Солонгос их хэмжээний зэвсэг үйлдвэрлэж буй нь улс төрийн ашиг тусыг авчрах дипломат яриа хэлэлцээнд АНУ-д түлхэц үзүүлэх гэсэн стратегийн бодлого юм.

Ким Жон Ун Лхагва гаригийн өглөө цөмийн үйлдвэрлэлийн бааз болон Цөмийн зэвсгийн хүрээлэнд зочилсон. Гэхдээ тухайн үйл явдлын гэрэл зургуудыг ажиглавал тэрбээр 2010 онд АНУ-ын эрдэмтдэд үзүүлж байсан уран баяжуулах байгууламжид очсон байж магадгүй. Мөн Ким Жон Ун уг байгууламжид зочилж байхдаа цөмийн хөтөлбөрийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан эрдэмтдийг магтаж байсан гэж Хойд Солонгосын төрийн мэдлийн сонин мэдээлжээ. Дашрамд дурдахад, саяхан тус улс шинэ далавчит пуужингийн системийг туршсан. Мөн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт одоог хүртэл явуулж буйг түрэмгийллийн практик гэж буруутгасан байна. Улмаар цэргийн сургуулилт үргэлжилсээр байвал хатуу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

АНУ болон Өмнөд Солонгосын арми цэргийн сургуулилтаа хамгаалалтын шинж чанартай гэж тайлбарладаг билээ.

Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар гурван удаа Ким Жон Унтай уулзаж байсан. Гэвч хориг арга хэмжээний талаар санал зөрөлдсөн тул тус хоёр улсын яриа хэлэлцээ тасалдсан байдаг. Тиймээс хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Трамп ямар нэгэн байдлаар Ким Жон Унтай дахин хэлэлцэж чадна гэж шинжээчид ажиглаж байна. Учир нь Трамп саяхан Ким Жон Унтай дахин холбоо тогтооход бэлэн байгаагаа илэрхийлж, түүнийг "ухаалаг залуу" гэж тодорхойлсон аж. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Оростой харилцаагаа зузаатгасан Хойд Солонгос АНУ-ын шинэ засаг захиргаанд ямар хариу үзүүлэх нь таамаг хэвээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж