ЗГ: Махны үнийг бууруулахын тулд экспортыг хязгаарлана

ЗГ: Махны үнийг бууруулахын тулд экспортыг хязгаарлана

ЗГ: Махны үнийг бууруулахын тулд экспортыг хязгаарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.29/ танилцууллаа.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ирэх зургадугаар сарын 1-н хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Мөн Засгийн газраас "Атрын IV аян"-ыг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан. Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарьмалыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна.

Ойролцоогоор 150 мянган үхрийг махны, 50 мянган үхрийг сүүний чиглэлээр ашиг шимт үхрийг импортлох, үр хөврөл шилжүүлэн суулгах замаар сайжруулахаар зорьж ажиллана.

Мөн "Атрын IV аян3-ыг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд Монголын хүн ам дөрвөн сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн.

2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая мал тоолсон. Бид 160 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх  буюу 6.1 сая малыг хэрэглэх боломжтой. Энэ нь махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана. Мөн 3 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг 2025 онд экспортлох боломжтой байна. Өнгөрсөн өвлийн зуднаар 9.3 сая толгой мал хорогдсон. Малчид малаа өсгөж, зах зээлд нийлүүлэх сонирхол бага байна. Аж ахуйн нэгжүүдийн  махны экспорт нэмэгдэж, үнэ өсч байгаа нь малчдын амьдрал ахуйд том дэмжлэг болж байгааг хэлдэг.  Тарга шимтэй мах экспортод гаргахын тулд малын тэжээл чухал.

Махны үнийн судалгаагаар хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 16 хувиар тус тус өссөн. Тэгэхээр энэ бол хүн амын хэрэглээнд нөлөөлнө. Уламжлалт баяр ёслолын үеэр махны үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй. Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 6-наас экспортод бэлтгэсэн махыг нийслэл дэх цэгүүдэд зохион байгуулалттайгаар худалдаж, нэмэгдүүлэхээр боллоо. Мөн энэ оны байдлаар 4200 тонн мах экспортод гарчихаад байна. Цаашдаа махаа экспортлох эрэлт их байгаа ч дотоодынхоо махны тогтвортой байдлыг хангах нь чухал байна. Одоо хилийн боомтуудаар махыг хязгаарлалтгүй экспортолж байгаа.

"Атрын IV аян"-ы гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэх юм. Энэ хүрээнд ажлаа эрчимжүүлж, шинэ түвшинд гаргахыг зорьж ажиллана. Хөнгөн хүнсний үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлнэ.

Газар тариалангийн салбарт улаан буудай, гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлөх хуулийн зохицуулалтыг Засгийн газар хэлэлцэж, өөрчлөх нь зүйтэй гээд УИХ-д өргөн барьсан байгаа. Нэгэнт хууль гаргаж, татварыг чөлөөлсөн тул хуулийг хүчингүй болгох эсэхийг УИХ шийднэ. Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжих, идэвхжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд анхаарна. Мах экспортолж буй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг. Нийт бэлтгэсэн махны 10-аас доошгүй хувийг дотоодын хэрэгцээний тогтвортой байдлыг хангаж, нийлүүлэх ёстой. Энэ хаврын махны үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлж буй зохицуулалт. Экспортын бодлого тасралтгүй үргэлжилнэ. Түр хугацаанд квот тогтоож байгаа гэсэн үг. Мөнгө санхүүг нь шийдээд, асуудлыг шийдэж байгаа.

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэл өөрөө махны нөөцөө бэлддэг. Ийм болоод гурван жил болж байна. Нийслэлийн зүгээс 5000 гаруй тонн мах нөөцөлсөн, цаашид шаардлагатай экспортлохоор бэлдсэн байсан махыг худалдан авах эх үүсвэрээ сая шийдлээ. Аж ахуйн нэгжид хохирол учрахгүй.

ХАВРЫН МОРИН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛ АЙМАГ, ОРОН НУТГИЙН ИТХ-ЭЭР ШИЙДВЭР ГАРГАНА

Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийг арилгаж, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгохтой холбоотойгоор шат дараатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Мөн аймаг, орон нутаг, бүсийн өөрсдийн эрх үүргийг нэмэгдүүлэх асуудал үе шаттай шийдвэрлэгдэж байна. Энэ хүрээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг шилжүүлж байна. Засгийн газар өнөөдөр орон нутагт зохион байгуулж байгаа арга хэмжээнд шийдвэр гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Улсын баяр наадмаас бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулахад аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийдвэрээ гаргаж, хариуцлагаа үүрнэ. Ингэхдээ салбар яамдын зөвлөмжийг үндэслэж, зохион байгуулалтаа хийнэ гэсэн үг.

Гуравдугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах бол аймаг, орон нутгийн ИТХ-ээр шийдвэр гаргана. Хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа 12-оос дээш насныхан унаж, хувцас хэрэглэлээр бүрэн хангана.

Соёл, спортоос гадна орон нутагт хийж, хэрэгжүүлэх зам, дэд бүтэц, барилга байгууламж, хот байгуулалт, хөрөнгө оруулалт татах бодлого шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах асуудлыг шат дараатай шилжүүлж байна.

"ЭНЭ ЖИЛ ЦАГААН САРААР ТАВ ХОНОГ АМРАХГҮЙ"

Хоёр дахь асуудал. Цагаан сар, улсын баяр наадмаар амрах хуулийн зохицуулалтыг танилцууллаа. Монгол Улс есөн баяраар 16 өдөр амардаг хуулийн зохицуулалттай. Сар шинийн 1, 2 , 3-нд амардаг бол улсын баяраар 10-15-ны өдрүүдэд амардаг. Сар шинийн 1, 2, 3 амралтын өдөртэй давхацвал нөхөж амраадаг болно. Мөн өвлийн амралтыг нэмж зохицуулах чиглэл өгсөн. Засгийн газрын тогтоол албажиж гараагүй. Энэ жил цагаан сараар тав хоног амрахгүй.

Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барьж, баталсны дараа зохицуулалт орно. Энэ хуулийг УИХ-аар хаврын чуулганаар баталбал наадмаар хэрэгжиж эхэлнэ.

Бидний саналаар битүүний өдрийг амралтын өдөр болгож, шинийн 1, 2, 3-ны өдөр гээд амралт таарвал нөхөн тооцож амарна. Тэгэхээр энэ жил гурав хоног амарна. Цаашдаа  4-6 хоног цагаан сараар амарч, амралт таарвал найм хоног амардаг болно. Зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг танилцууллаа. Бид 1960 оноос хойш энэ зохицуулалтад орж, сүүлд 2017 оноос энэ хуваарьт ороогүй. Бид дэлхийн 170 гаруй улсын нийтлэг жишгээр эдийн засагт нэмэртэй гэдэг үүднээс өдөр 08.00 цагт ажилдаа ирж, орой 17.00 цагт тарна. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоногт шилжинэ. Дахин энэ талаар Засгийн газарт танилцуулна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.219.240

Энхбаяр ч ухаангүй ноёнд ургашгүй албат гэгчээр самрах нь дээ. байгаа хэдэн газраа ашиглаж чадахгүй байж хүүхэд хуурч байгаа аятай юу юу гэж хуцнам

Avatar

И 4 цагийн өмнө 103.168.34.227

Дотоод асуудлаасаа болж гадаад худалдаагаа боомилоод байхлээр эна улсын гадаад дахь нэр хүнд, гадны хөрөнгө оруулалт яаж дээшлэх вэдээ. 25 оны гэрээ хэлцэл 24 онд хийгдчихсэн бгаа. Ингэж дураараа дургиж Монголдоо болох ч гадаад зах зэалд арай болохгүйг энэ ЖДҮ чинь ойлгомоордоо

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.179

ХААХҮЯ НЫ САНГУУДЫГ ИХ ХУРАЛД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ ШАЛГААЧЭЭ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧЭЭ..ЭКСПОРТЫГ ШУУД ЗОГСОО АМЬД ШИЙДВЭР ШУУД ГАРГААЧ МАЛАА..

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.219.240

ТЭГЭЭД МАХ ГАРГАХАА ХОРИГЛОСОН ЮМ УУ ШИЙДВЭРЭЭ ГАРГААЧЭЭ ХАР АВИЛГАЧИДАА

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа:Шинээр атар газар эзэмших биш, атаржсан газраа сэргээн ашиглах төрийн бодлого ононо доо 8 цагийн өмнө 103.212.117.27

Атаржсан талбайн судалгааг аймаг, сум бүрээр, атаршуулж орхисон оноор нь гаргаж улсын хэмжээний мэдээлэлтэй болох.”Өмхий өвс” гэж нэрлэдэг шарилж л атаржсан газар ургадаг, малд тэжээл болох өөр нарийн ургамал ургах нь ховор байдаг.Иймд атаршуулж орхисон талбайг дахин ашиглах бодлого барих.Хөрснийх нь судалгааг хийж таарна.Шинээр атар газар хагалж болохгүй.Бид өнгөн хэсгийн үржил шимтэй хар шороон хөрстэй талбайгаа хагалаад дууссан байх шүү.МӨНГӨНИЙ НҮДЭЭР ДЭЛХИЙ ЭЭЖТЭЙГЭЭ ХАРЬЦАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.1

ЗӨВ ШҮҮ. ТЭГЭХГҮЙ БОЛ ТА НАР ХАВАР ИДЭХ МАХГҮЙ БОЛООД МАХНЫ ҮНЭ 40-50 МЯНГА ХҮРЭХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

😉 Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-29 103.168.34.23

200000 га газрыг энхбаярын бизнес, цөл болгохыг зөвшөөрөхгүй.. одоо ашиглаж байгаа талбайн үржил шимийг сайжруулах шаардлагатай болохоос шинээр нэгч га хагалж хэрхэвч болохгүй

Avatar

Нэргүй 2025-01-29 103.57.92.180

заа махны үнэ экспортоос еөөр болоогүй. үрэлгэн мөртөө харамч шуналтай малчин нэрт сүүлгүй чононуудаас л болж байгаам

Avatar

Нэргүй 2025-01-29 103.168.34.109

Олон хоног амарвал амралтанд 7 хоновол зүгээр

Avatar

Нэргүй 2025-01-29 103.168.34.109

Дотооддоо нийлүүлсэн махны чанар хэмжээнээс хамаарч экспортын эрх өгдөг болвол үүргээ хагас ч бол биелүүлж ард түмнээ хөсөр хаяж гуналтахыг нь багасгаж өолно

Avatar

Поп генералын хүүхэд 2025-01-29 66.181.181.99

жүжиг2. Олны хэл амыг дарах гэж худлаа попорч байгаан.Наадхын чинь экспорт хаадаг гэж юу байсын.

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.180.63

mah exportod gargahgui baisaar zudnaar maluudaa aldaj duuslaa. nodnin heden saya mal zudnaar uhsen. belcheeriin daats ch hetsuudlee. manaih shig mal ulsaas oos exportoo hyazgaarlana gej yaridag uls bainauu. valutiin noots ni ihdeed bna uu

Avatar

Хүрэлсүх чөлөөт зах зээл байхгүй гэв 2025-01-29 66.181.165.234

тэр нь дээр.хүнд юмаа хямд өгчөөд үнэтэй гахай шувуу идэх ч гэж.Цөөн хэсэг л экспортоос ашиг олж байгаа.нийээрээ бол алдагдалтай

Avatar

Нэргүй 2025-01-29 202.55.188.122

yamar novshiin yum be. malchid oorsdiigoo omoorj jagsaj chadahgui bolohoor orlogiin eh uusveriig ni hucheer hyazgaarlaj bolohgui. buh yumnii une osoj baihad malchdiin amidral dagaad hund bolno. malaa ahiuhan exportolj bilcheeriin daatsiig heviin bolgooch

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.161.128

бэлчээрийн даацыг хэвийн болгохын тулд нэг бол хүн амаа цөөлөх үгүй бол уул уурхайн газар тариаланг хөгжүүлэх ийм л 2 арга байна даа. монгол нутагт зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлбэл 500000 хүн л амьдрах боломжтой юм.

Avatar

Экспортыг зогсоож болохгүй 2025-01-29 202.126.89.229

экспортыг зогсоовол алууланшдээ малуудаа бид ямар экспортлогч орон билээ арай ядан байж гарж байгаа юмыг

Avatar

Zochin 2025-01-29 66.181.179.80

Эд нар хориглох хаахаас өөр арга мэддэгүй үнэхээр мангар юмаа

Avatar

Нэргүй 2025-01-29 103.212.118.188

мах гаргахаа хаагаач гурил импортлохоо болиоч …дүп юмаа

Avatar

Нэргүй 2025-01-29 202.131.254.195

Шудрага өрсөлдөөний газраас махны өөрийн өртгийг бодож үнийн хөөрөгдөл байгаа эсэхийг судлах ёстой. энэ газар ажлаа хийдэггүй. түүнээс экспортоо хуниж болохгүй оркоо. монгол төр мэргэжлийн бус болж авилгад идэгдэж дампуурсны гай даа.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-01-29 103.212.117.27

Би атрын 2 дахь аяныг хэрэгжүүлэхэд оролцсон инженер хүн. Сүүлийн үед 200000 га атар газар эзэмших яриа гарлаа.Энэ нь сайн судалгаанд үндэслэж шийдэх асуудал гэдгийг би өөрийн биеэр туулсан хүний хувьд хэлж байна..Монголын тариалангийн талбай 48-65 жил ашиглагдаж үржил шим нь буурах нь мэдээж.Тэглээ гээд ШИНЭЭР АТАР ГАЗАР ХАГАЛЖ ашиг олно гэсэн далд санаа зарим хүнд байгаа бол аюултай ҮАБЗ хэлэлцэж ул суурьтай шийдэх асуудал.Энэ асуудал дээр Ж.Энхбаяр ашиг сонирхлын зөрчилтэй байна уу, үгүй юу

Avatar

Нэргүй 2025-01-29 122.201.23.83

Махны үнийг барина гээд улам нэмэгдүүлдэг Хурган Комунистууд.

Avatar

Нэргүй 2025-01-29 103.145.234.109

Махны үнэ буулгаж чаддагүй ЗГ гэж юу байсын.Экспорт бүр илүү нэмэгдэх ёстой шт.

Avatar

иргэн 2025-01-29 62.55.205.86

Өөө энэ чинь харин овоо юм уу гэсэн овоолсон баас байсан байна ш дээ, генералын хүүгээ ч хат даа. Хэтэрхий мөнгөний шуналтай хүн байна.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-01-29 66.181.178.19

Эргүү толгой Ж.Энхбаяр гэж хөдөө аж ахуйн талаар юуч мэдэхгүй байэ яаж ингэж мэдэмхийрч гуцаж байна. Ухаандаа, нэг хөдөөний малчин Батлан хамгаадахын сайд болоод л бөөн тактик, стратеги гээд л гуцахдаа адил. Энэ бол Монголын засаг бүрэн дампуурсны жишээ мөн. Тэр Евро-Азийн Гэрээнд түр хугацаагаар нэгдээд 300 сая хүн амтай зах зээлд мах, арьсаа чөлөөтэй, ямарч татваргүй зарла даа. "Экспортыг хязгаарлана" гэж юу солиороод байна.

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.171.28

zzailaachee

Avatar

Нэргүй 2025-01-29 27.253.251.201

энэ настан буурал зөв яриж байна шүү

Avatar

зочин 2025-01-29 66.181.187.163

Евроазын холбоонд элсэж хямд чанартай хүнсний бүтээгдүүнээс монгол хүн хувь хүртэх заяа бна уу хүнсний Сайд аа үнэ өндөр чанаргүй үйлдвэрлэгч наймаачдын дарангуйлалын мөлжлөгт ядуу хэвээр байх уу

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.90.65

Мах үнэ бууруулах гээд яадаг юм

Хог дээр малын гэдэс ээ хаясаар бна
Өлсөөгүй л бна даа

Avatar

Нэргүй 2025-01-29 202.179.27.131

би бүр мах гэхээсээ илүү гэдэс идмээр байх юм. сайхан цувдаатай таван цулын цуйван бууз гурилтай будаатай шөл гээд. гадуур тэр нь харагдахгүй юм. ганц нэг таараад авахаар нил баас, баасандаа гашуурчихсан идэхийн эцэсгүй

Avatar

Нэргүй 2025-01-29 27.253.251.201

ш** чи хаана тэр гэдэс хаясан бага шаагаарай

Avatar

Болдоо 2025-01-29 66.181.185.109

Самарсайхан одоо явах цаг нь болжээ. Хөлдүү газар морь уралдуулаад ямар харэг байгаан. Хэдхэн хүний зугаа цэнгэл, бахыг хангах гэж хүүхдүүдийг эрсдэлд оруулж болохгүй.

Avatar

Тогоо 2025-01-29 43.242.243.247

МАНы голгүй тэнэгүүдийн нэг

Avatar

Нэргүй 2025-01-29 87.249.132.153

maliin too yamar aimar buurtsan um be

Avatar

Нэргүй 2025-01-29 47.227.179.89

60 сая малтай Монгол АНУ шиг үнэтэй махтай байж болохгүй ээ! та минээ!

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.179.122

махны ченжүүд гэсэн цайчихсан луйварчид бнаа. Аливаа юм хэмжээтэй гэдгийг биеэрээ мэдрэх өдөр ирэх вий!

Avatar

Нэргүй 2025-01-29 45.117.35.33

чи бэлчээрээс нь амьд мал аваад гэртээ аваачаад төхөөрөөд идэж болно

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Будаа гурилыг хулгайн зам-р бөөгнөөрүүлж авсн х***а манж зулбасгуудыг үтр түргн барьж авч устга 250 долларын цалинтай 150 доллар гурил иддг Дэлхийд хаач байхгүй шүү. Гурил идэхийн тулд ажиллаж амьдраад бга муу хааш юм. Ард түмн нийгмд тэрслэн зулбасгуудыг үтэр түргн барьж цаазл бузр юм зохион бг2лдаад бга зулбасгууд үтр түргн барь.

Avatar

Зочин 2025-01-29 66.181.190.150

Бас гурилынхаа үнийг буулгаач. Өсгөх гээд дайраад бх юм. Уг нь валют оруулж бгаа экспортоо зогсооморгүй л бгаа юм. Махны үнийг буулгана гээд гурилын үнийн өсөлтийн асуудлыг сарниулаад бна ш тээ. Хэнд үйлчлээд бгаа юм бээ.

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.190.150

Гурилынхаа үнийг бас буулгаачээ малуудаа

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Хулгайн илрч өөр юм яриж гажигтж шаасн

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.114.117

uniig buulga

Avatar

БИТҮҮ ШӨЛ..... 2025-01-29 202.70.43.34

Монголд 11 сараас эхлээд Бүх Хүнд Үйлдвэрлэлүүдийн ажил НАМ ЗОГСООД хавар 04 сард арай ядан эхэлмээр аяддаг. Тгэд үлгэн салган явж явж 06-р сарын дундаас 09 сар гартал АЯЛАЛ ЗУГАА ЦЭНГЭЛ НАЙР НААДМЫН САР-ууд Үргэжлээд өнөө Ажил Бизнис Хүнд Аж Үйлдвэрлэл нь аанай л ЗОГСОНГИ байдалдаа орно…. Тгэд хавар, намар хамаг ажлаа Худлаа Халтуурддаг….Ингээд жилийн бараг бүх Улиралд БҮТЭЭМЖГҮЙ, ХИЙЦГҮЙрэхээр чинь ӨСӨЛТГҮЙ ЭДИЙН ЗАСАГ, АВИЛГАЖСАН ТӨР, ЗАЛХУУ ИРГЭДТЭЙ УЛС л болж байгандааа….

Avatar

и 2025-01-29 66.181.160.13

Маш зөв махны экспортыг 100хувь зогсоох хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2025-01-29 66.181.180.56

Ажил хийдэггүй сайд

Avatar

зочин 2025-01-29 66.181.181.115

Нэгэнт хагалсан тосны ургамал тариад хаясан газар хаа сайгүй байна Хоршоо нэрээр 200000 га атар хагална гэвэл та дэндүү хариуцлагагүй сайд гэж бичигдэнэ Энэ намар гэхэд хаваржаа аль олигтой газарууд хагалагдаад тэр хэмжээгээр билчээргүй болж байгаа харагдана

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.219.110

Зах зээл, чөлөөт зээлрүү явуулахгүй 30 жил ядуу байлаглаа одоо болихгүй юмуу

Avatar

Нэргүй 2025-01-29 202.179.27.131

сулиараал байдын. махыг гадагш хязгаарлахгүй гаргавал бидэнд юу үлддийн. хятадуудаас 3 дахин оросуудаас 2 дахин цалин багатай ядуу байж. малчид мөнгөтэйд нь өгч таван төгрөг олохоо боддог юм байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2025-01-29 202.179.27.131

өө оросууд чинь хятадуусаа ч бараг илүү цалинтай юм байна. нэг орос 3 монголын цалинтай юм байна

Avatar

Нэргүй 2025-01-29 202.131.245.34

ийм ичмээр засагтай улсад амьдрах утга алга даа..

Avatar

Zochin 2025-01-29 103.212.117.176

Exportoo bitgii buuruul.

Avatar

Zochin 2025-01-29 103.212.117.176

Mahnii export oos bolj mahnii une nemegdeegui shuu. Ard tumeniig yaduu duugui temtselgui bailgah arga baiv. Nuguu 1 arga ni mongoliig ard tumentei ni undiilguhgui bolgoh gesen tatvariiin daranguilal 100%. Kompaniuudiig bas unagaj zuvhun uursduu hiazgaargui huljih ouyk=jenko arga.

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.160.57

энэ маш бруу шүү сайд аа. махаа экспортод гаргах асуудлыг улам эрчимжүүлэх хэрэгтэй. Махны үнэ бууруулах гол арга бол олон дамжлагат ченжийг зогсоо.

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.219.240

МАШ ЗӨВ АНХ УДАА ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА УУ ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж