ОБЕГ гал унтраах алсын удирдлагатай дрон худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2025.01.29-нд нийтлэгдсэн

ОБЕГ гал унтраах алсын удирдлагатай дрон худалдан авчээ

ОБЕГ гал унтраах алсын удирдлагатай дрон худалдан авчээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэхдээ "Хятад улсаас Онцгой байдлын ерөнхий газар, зарим нэг аймаг, нийслэлийн дүүргийн онцгой байдлын хэлтэс төсвийн хөрөнгө оруулалтаар дрон худалдаж авсан. Бид одоо ажиллагаанд туршиж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн гал унтраах тусгай зориулалтын алсын удирдлагатай дронуудыг худалдаж авсан. Энэ дроныг гал түймэр унтраах ажиллагаанд туршина. Манайд алсаас гал унтраах тоног төхөөрөмж байхгүй байсан. Харин галын ус, хөөсөөр саармагжуулах техникийг ашиглаж ирсэн" гэсэн юм.

Энэ талаар тодруулахад, Хятад улсаас гал унтраах тусгай зориулалтын нэг дрон авсан гэв.

Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-өөс 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд 17-20 м/секундын хүчтэй салхинд ч ажиллах чадамжтайгаараа онцлог гэнэ.

Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.

Мөн 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын хүн тээврийн автомашин 6, бага оврын ой хээрийн түймэрт ашиглагдах автомашин 18, тусгай зориулалтын бага оврын гал түймэр унтраах автомашин 4, шуурхай албаны автомашин 2, тусгай зориулалтын бүрэн тоногтой эмнэлгийн автомашин 2, тусгай зориулалтын хүн тээврийн каунти автобус 1 буюу нийт 30 автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хуваарилан олгсоноор албаны хэмжээнд техник хэрэгслийн хангалт өмнөх оноос 6.5 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж