Энэтхэгийн Праяграж мужид 12 жилд нэг удаа болдог шашны Махакумбх Мела наадамд цугларсан олны хөл хөдөлгөөн нэмэгдэж, Лхагва гаригийн үүрийн ариусах ёслолын үеэр Солонгосын Итаевоны үймээн шиг үйл явдал болжээ. Тодруулбал, ариун усанд орохоор цугларсан мөргөлчид шахцалдаж, хаалт эвдэрсний улмаас нэг нэгэн дээрээ унаж, дарснаас болж хүний амь нас эрсэдсэн гэж албаныхан мэдэгдэв. Гэхдээ одоогийн байдлаар албан ёсны тоо гараагүй байгаа ч наад зах нь 36 хүн нас барсан гэж таамаглаж байна. Үүнээс гадна олон тооны хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
Тухайн үед байсан гэрчүүд хэлэхдээ, гэнэт хүмүүс олноороо хашхиралдаж, тал тал тийшээ гүйж байсан бөгөөд эмх замбараагүй байсан гэжээ. Уг үйл явдал үүрийн 01:30 цагийн орчимд болсон. Мөн эл өдөр нь шашны наадмын хамгийн чухал Мауни Амавася гэгдэх өдөр нь байсан бөгөөд үүнд оролцох гэж 100 сая орчим мөргөлч цугларсан гэх тооцоолол бий. Махакумбх Мела наадам нь хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, сая сая хүнийг татдагаараа онцлог юм.
12 жилийн өмнө нь мөн адил хяналтгүй байдлаас болж олон мянган хүн бэртэж гэмтэж, нас барж байсан удаатай гэдгийг албаны хүмүүс хэлсэн байна. Энэтхэгийн засгийн газар олон нийтийг хамарсан уг наадамд зориулж хяналтын камер, нисгэгчгүй онгоц, цагдаагийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, аюулгүй байдлын арга хэмжээ авдаг ч осол гарсан хэвээр байдаг аж.
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
)))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 43.242.242.59
Манай казахууд л ийм юм хийх вий дээ.Сургамжтай л юм
Нэргүй 2025-01-29 103.168.34.2
Aguu mal humuusdee dandaa zallian s****a l******d hohinee hohine terbum horhoinoos hed yavhad asuudalgui