Улаанбаатарт төлбөрт авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуй нэгж, хувь хүний зогсоолын талбайг нийслэл эзэмшихээр болсон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас асуухад, төлбөрт авто зогсоолын менежменттэй холбоотой ажлыг нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци"ХК хариуцаж байгаа гэв.
"ГЭРЭЭ БАЙГУУЛСНААС ХОЙШ БҮТЭН ЖИЛИЙН ХУГАЦААНД УГ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭГҮЙ"
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-иас тодруулахад, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоол, нийслэлийн Засаг Даргын 2023 оны “Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/165 дугаар захирамж, “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны VIII хурлын тэмдэглэл зэрэгт “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, гэрээний хугацаанд 50 байршлын авто зогсоолуудын менежмент, засвар арчлалтыг хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д даалгасанг.
Энэ хүрээнд сонгон шалгаруулалтыг 2023 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 11:00 цаг хүртэл 36 хоногийн хугацаанд нийтэд зарласан.
Сонгон шалгаруулалтын урилгыг Зууны мэдээ сонин болон хэвлэл мэдээллийн сайт, пэйж зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн бөгөөд өрсөлдөөнийг бий болгох, оролцоог хангуулах хүрээнд Олон улсын дөрвөн байгууллага, МҮХАҮТ, УБХХТ-д сонгон шалгаруулалтын урилгыг илгээсэн. Сонгон шалгаруулалтад долоон хуулийн этгээд оролцох хүсэлтээ илэрхийлснээс 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр таван хуулийн этгээд материалаа ирүүлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирүүлсэн нийт материалуудад холбогдох журмын дагуу үнэлгээ хийж ажилласан бөгөөд тус сонгон шалгаруулалтад “Эн Ти Би” ХХК болон “Грэйп Сити Монгол” ХХК нарын түншлэл шалгарч, 2023 оны арвннэгдүгээр сарын 23-ны өдөр тус түншлэлтэй төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.
Гэрээ байгуулснаас хойш бүтэн жилийн хугацаанд уг төсөл хэрэгжиж эхлээгүй бөгөөд энэ нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын үйл ажиллагааны чиг үүргээс авто зогсоолтой холбоотой асуудлууд хасагдаж “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т шилжиж ирсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн авто зогсоолуудад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулдаг “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ”-ний хугацаа дуусгавар болоогүй байсан тул шууд цуцлах боломжгүй байсан.
Дээрх гэрээ 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж нийтийн эзэмшлийн авто зогсоолуудын менежментийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийслэл хотын төлбөртэй авто зогсоолууд нь нэгдсэн системгүй, хайчаар баримт болон төлбөрөө өгч авдаг, НИТХ-ын баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-д заасан үнэ тарифыг дагаж мөрддөггүй, дур дураараа төлбөр авдаг, ихэнх зогсоолууд тохижилтгүй зэрэг олон асуудлууд байна.
Уг төслийн хүрээнд авто зогсоолын арчлалт, хамгаалалтыг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэхээс гадна одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбохоор болсон.
Мөн сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах хяналтын камерын систем, ухаалаг технологид суурилсан урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн систем бий болгох, авто зогсоолын төлбөрийг цахим төлбөр тооцооны хэтэвчүүдээр дамжуулан төлөх, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг системийг халах юм. Мөн төсөл хэрэгжүүлэх байршлуудад мод тарих, ногоон байгууламж бий болгох, 40 ширхэг хурдан цахилгаан цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажлууд хийгдэх юм. Төслийн хүрээнд хийгдэх ажлуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг 100 хувь хувийн хэвшлээс санхүүжүүлнэ гэлээ.
50 БАЙРШИЛ ДАХЬ ТӨЛБӨРТ ЗОГСООЛД МЕНЕЖМЕНТ ХИЙХ ТЕНДЕРИЙГ 2023 ОНД АНХ ЗАРЛАСАН
И 5 цагийн өмнө 103.168.34.227
Байгууллагуудын гадна зогсоолуудыг журамлах яалаа ? ЗТХЯ гэхэд 100гаад машины зогсоолтой. Өөрсдийх нь машин өглөө 8.30 д дүүрчихнэ. Аалаа хийцгээ л дээ. Сүүлийн үед төв замуудаас бусад бүх замын 1 р эгнээ битүү машин, бүгд зогсоол боллоо. Анхаарч зохицуулдаг алба, эзэн байна уу ???
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
;)))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 59.153.112.148
орон сууцны гадаа олон сар жилээр орхисон машинуудыг ачаачээ хотоос гаргаж хая
Нэргүй 2025-01-29 139.5.219.240
ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУЛАХАД ЗАРИМ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧИМГҮЙ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ 30 МИНУТААС ИЛҮҮГҮЙЧ ЮМ УУ ТӨЛБӨРТЭЙГЭЭР ТҮР ЗОГСООХ, ЗАРИМ ШААРДЛАГАГҮЙ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ШӨНИЙН ЦАГТ 22.00-06.00 ЦАГТ АВТОМАШИН ЗОГСОХОД АЧДАГГҮЙ ГЭХ МЭТ УЯН ХАТАН ЗОХИЦУУЛАЛТ МЕНЕЖМЕНТ ХИЙХ ЧАДВАР ЭНЭ НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧ УСАН ТОЛГОЙТУУДАД БАЙДГҮЙН БАЙХ ДАА
Нэргүй 2025-01-29 202.70.43.34
3-4 давхар Хүйтэн Гарашууд баримаар юмаа…Төмөр Каркаслалтай
Нэргүй 2025-01-29 59.153.115.187
Моннис боль боль. Ичээсэй. Ард түмэнтэйгэйй төлбөрт зогсоол булууцалдаад яахавдээ. Баатарсайхан Таван богд ууц чанадаг. Ичээсэй энэ Монголын том гэгдэж байгаа компаниуд