Өмнөд Солонгосын Бусан хот дахь "Гимхэ" олон улсын нисэх онгоцны буудалд Мягмар гаригийн орой "Air Busan" компанийн онгоц шатаж, онгоцонд байсан 176 хүнийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлжээ. 176 хүний 169 нь зорчигч, үлдсэн долоо нь хөлгийн багийн гишүүд аж. Мөн 22 зорчигч нь гадаадын иргэн байжээ.
Зорчигчдыг хийлдэг гулсуураар нүүлгэн шилжүүлэх явцад дөрвөн хүн шархадсан байна. Тухайн онгоц Хонгконг руу нисэхээр бэлтгэж байжээ. Гал онгоцны сүүл хэсгээс эхлэн гарсан. Гал сөнөөгчид найман минутын дараа ослын газарт иржээ. Өдгөө галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
"Air Busan" нь төрийн өмчит агаарын тээврийн компани бөгөөд толгой компани нь "Asiana Airlines" юм.
Нэгэн зорчигчийн хэлснээр онгоцны арын хэсгийн тээшний тавиураас шажигнах чимээ гарч эхлээд удалгүй утаа гарчээ. Онгоцны үйлчлэгч гал унтраагч авчрах үед утаа улам өтгөрсөн байсан гэв. Тухайн осолдсон онгоц 17 жилийн насжилттай байжээ. "Air Busan" өнгөрсөн 10 жилийн хугацаанд огт осол гаргаагүй ажиллажээ.
Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт сүүлийн нэг сарын хугацаанд ийнхүү хоёр дахь удаагаа онгоцны осол болж байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө Муан олон улсын нисэх онгоцны буудалд "Jeju Air"-ын онгоц ослын буулт хийж, 179 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ ослоос ердөө хоёр л хүн амьд үлдсэн юм.
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
;)))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 78.246.107.83
Оросуудын хорлон сүйтгэх ажиллагаа бж магадгүй гэж үзэж бна лээ.Тээшээ өгөөд онгоцноос буусан оросыг сэжиглэж бна.
Нэргүй 2025-01-29 202.126.88.171
энэ улс цагаан сарын өмнөхөн ойр ойрхон барцадтай байнаа. Манайхан анхааралтай байхаа мэдэж л байгаа даа…
Нэргүй 2025-01-29 139.5.219.83
Сэтгүүлч ээ, та монголоор зөв бичиж сурах шаардлагатай. Онгоцны гал тээшний хэсгээс гарчээ гэж гарчигласан чинь буруу. Онгоцны гал гэж огт байхгүй ойлголт. Харин онгоцны тээшний хэсгээс гал гарчээ гэвэл зөв. Бас нэгэн зүйл. Өдгөө ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэжээ. Одоогоор гэх ёстой. Хэрэв та өдгөө гэх юм бол болсон явдал буюу дээрх тохиолдолд гал аль эрт урьд гарсан байх учиртай. Энэ мэтчилэн засаж залруулах зүйл нэлээд байна. Цаашид нягт нямбай бичиж байгаарай.
zochin 2025-01-29 59.153.86.212
муу ёр гэх байх. корэйн эйр л үлдлээ