Хошорюү С.Бямбасүрэн: Ёкозүна цолыг сэвтээхгүй зүтгэнэ

Хошорюү С.Бямбасүрэн: Ёкозүна цолыг сэвтээхгүй зүтгэнэ

Хошорюү С.Бямбасүрэн: Ёкозүна цолыг сэвтээхгүй зүтгэнэ

НЭМЭЛТ:

Өдгөө 25 настай Хошорюү С.Бямбасүрэн ярихдаа "Би ёкозүна цолыг сэвтээхгүйн тулд тууштай зүтгэх болно. Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойш энэ миний мөрөөдөл байсан. Энэ аз жаргалтай мэдрэмжийг илэрхийлэх үг алга. Би өөрийгөө улам дайчлах болно. Юу ч болсон хүчтэй байх болно" гэжээ.

2003 оны энэ өдөр түүний авга ах Асашорюү Д.Дагвадорж Монголоос төрсөн анхны ёкүзона, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна болсон түүхтэй.


Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн аж. Ийнхүү өнөөдөр/2025.01.29/ албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлав.

Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрлөө. Хошорюү өөрийн авга ах Асашорюүгийн адилаар ёкозүна болжээ.

Хошорюүгийн Тацүнами дэвжээн дээр өнөөдөр өглөө түүнийг ёкозүна болсон тухай ёслолын арга хэмжээ болжээ.

Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургадугаарт орох хурдан үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ.

Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Хошорюү С.Бямбасүрэн ирэх гуравдугаар сарын башёд ёкозүна цолтой зодоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

🙂 Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-01-29 64.119.29.46

За сайн бна баяр хүргье амжилт

Avatar

Нэргүй 2025-01-29 122.201.23.83

Чадаж байгаа юманд арга байхгүй.

Avatar

Зочин 2025-01-29 139.5.216.210

Хаха, хөөгдчихөөрөө юу гэж ш*** юм бол доо, эднийхэн хөөгддөг ш дээ, удмынх нь юм жаахан ч гэсэн байгаа бол хөөгдөхгүй өөр хаачих

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.114.191

Өөрөө юу ч чадахгүй байж атаархаж муулах муухай

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Удахгүй хөөгднөө.

Avatar

Нэргүй 2025-01-29 43.242.242.59

Баяр хүргье. Маш том хариуцлага өөр дээрээ хүлээж авлаа. Үүнийг сайн ухамсарлаж төлөв томоотой, сахилга баттай байж их аварга хүний зангарагтай байгаарай. Бэртэлт авч болохгүй. Учир нь 50 хувиа хийж чадахгүй бол хүчээр зодог тайлуулна. Мөн бага цолтой бөхчүүдтэй барилдах дээрээ анхаарч маэгашира цолтой бөхүүдийг сайн судлаж зөв барилдах хэрэгтэй. Япончууд аль болох хурдан зодог тайлуулахыг бодно. Шалтаг гаргаж болохгүй. Амжилт хүсье

Avatar

аварга 2025-01-29 66.181.185.97

Ямар байсан Монголоос тх аварга тэрж байгаад баярлах хэрэгтэй. Монгол хүн монгол хүнээрээ бахархаж баярлаж сурах хэрэгтэй. Арчаагүй хүмүүс атаархаж явдаг амьдрал чинь өгсөхгүй. хүний ул шагайж явах нь сайхан л байдаг юм болов уу даа

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.114.117

Аса шиг л байж болохгүй. БУсад нь болно. Амжилт.

Avatar

Нэргүй 2025-01-29 103.168.34.2

Manai eguunee yu hiij bga um bee autobusnaas mongo shasimu ugui umu l**

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.114.16

Стресстэй энэ монголд ингэж баярт мэдээ дуулах сайхан байна. Эх орондоо сэтгэлийн зовлонгүй амьдарч чадахгүй юм чинь ингэж Батсуурь шиг дархан аварга болохын төлөө хүн алахаас ч буцахгүй юмнуудыг харж стресдэж байснаас номтой журамтай өөр оронд Монгол хүн аварга болсныг дуулаад баярлах юм даа. Олон жил түмэн олноо баярлуулж яваарай

Avatar

би 2025-01-29 103.57.93.168

эхнэр нь юмуу

Avatar

Нэргүй 2025-01-29 103.57.95.135

сагсуурч, аатаж байж олон түрүүлнээ, тэрнээс биш намын үүрийн дарга царайлаад явбал олон хүн дээрэлхэнэ. сагсуурч, аатаж яваад хөөгдсөн ч яадгын.

Avatar

ард түмэн 2025-01-29 202.21.125.66

ногоон автобусны нэг тал энд байна уу%

Avatar

зочин 2025-01-29 66.181.166.196

Бас нэг цадахаа мэддэггүй гахай, Сумьяа шиг хулгайч л биз

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.88.212

Ах шигээ сагсуурч болохгүй шүү амьтан хүн дээрэлхэж бүр болохгүй шүү япончууд буцаагаад Монгол руу шидэж чадах их ард түмэн шүү

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.177.46

ДАРУУХАН БАЙХГҮЙ БОЛ ЯПОНЧУУД ДОР НЬ БАЙРАНД НЬ БУЦААНА

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.88.171

даруухан сайн бөх болоорой. Гол нь сагсуурч сагаж болохгүй шүү. Японы хойморт нь заларч байгаа шүү. Японууд өнгөн дээрээ бахархаж байгаа мэт боловч дургүй нь хүрч л байгаа. Даруухан ёс заншлын нь дагуу явдаг юм шүү…

Avatar

зочин 2025-01-29 66.181.166.196

Одоо энэ монгол сумоч, зургаа дахь ёкозуна энэ тэр гэсэн хийрхэлээ боль оо, хүний юмаар хүүдэгнэж яасан ханадаггүй юм бэ, бөхчин, уяаачингууд өөрсдөө үндэсний өв соёл энэ тэр гэж ярих дуртай, тэгсэн хэрнээ харь улсын үндэсний өв соёлд эзэн суух санаатай, энэ сайн юм биш шүү, сайн юманд хүргэхгүй, япончуудыг элдэвлэж одоо ханавал ханахаар даа, япончууд харин ч тэвчээртэй улс юм

Avatar

Зочин 2025-01-29 66.181.190.214

Сайхан байна аа! Монголчууд завсар өгөхгүй ээ. Цагиийг эзлэв.

Avatar

М.Амар настан. 2025-01-29 202.126.89.181

Төлөв төвшин байж,цаашид нэр нүүрээ бодож,сайн барилдаарай.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.241

Энд тэнд амьтн хүний дургуй хүргж хөөгдж туугдаад явдг. Ядаргаа

Avatar

Нэргүй 2025-01-29 202.70.43.34

Уйтгартай Сумо үздэг хүн байдымуу одоо

Avatar

Настан 2025-01-29 202.126.89.181

Байдгийм. Чи хориглох уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж