УИХ-ын намрын чуулганыхаа төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжсэн ч хараахан бтаалж чадалгүй завсарласан. Иймээс уг төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэж батлах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд энэ талаар мэдээлэл хийх үеэрээ "2012 оноос хойш төрийн өмчит компани (ТӨК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж нийт ТӨК-ийн 44 хувь нь засаглалын хямралд орж, 120 гаруй ТӨК үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж, 43 компани алдагдалтай ажиллаж байгаа учраас дээрх хуулийн төслийг боловсруулсан" гэдгийг тодотгосон. Олон жилийн турш ТӨК-ийн зардлыг бууруулах, засаглалыг сайжруулах асуудал Засгийн газрын толгойны өвчин болсоор ирсэн.
Түүнчлэн ТӨК-уудад нүүрлэсэн хулгай, авлига, ашиг сонирхлын зөрчил нэмэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хавтаст хэргийн тоо өссөн ч өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт гараагүй.
Өмнө нь ч уг асуудал хөндөгдөж, хуулийн өөрчлөлт оруулах санаачилга Засгийн газраас гаргаж байсан боловч ТӨК-ийн лоббигоос болж мухардан, улмаар эрх зүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж УИХ-ын босго давж чадаагүй түүх бий.
Тиймээс холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент ТӨК-ийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй реформыг хийж, түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэсэн том итгэл тээж байгаагаа Засгийн газрын тэргүүн хэлсэн.
Угтаа эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын олон улсын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлд, уул уурхайн бус компаниуд “Эрчис Монгол”нэгдэлд нэгтгэгдэхээр зохион байгуулж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээг эрс сайжруулахыг зорьж, уг зарчимд нийцээгүй бол компаниудыг нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасныг танилцуулсан. Ийн зохион байгуулалт хийснээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид ТӨК-ийн тоог хоёр дахин цөөрөх бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй ТӨК-уудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад нь дээрх хуулиар өөрчлөгдөн зохион байгуулагддаг байх өөрчлөлт, шинэчлэл хийхийг зорьж байгаа аж.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэлэхдээ төрийн өмчит хуулийн этгээдийн тоо 1273 хүрээд байгаагийн 508 нь санхүүгийн тайлан илгээсэн, бусад нь идэвхгүй компаниуд тул дахин инженерчлэл хийхээс аргагүй гээд, 74 төрлийн мэдээллийг ил тод болгож, ТУЗ-ийн хараат бусаар ажиллах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэн, гүйцэтгэх удирдлага бизнес төлөвлөгөөнийхөө дагуу жил болгон ажлаа дүгнүүлээд, сунгаад явах зохицуулалтыг тусгахдаа гол шалгууруудыг хуульчилж өгснөөр ТӨК, салбарууд өөрсдөө тэдгээр шалгууруудын дагуу үйл ажиллагаагаа үнэлж, санхүүгийн алдагдлыг гурван жил бууруулаагүй бол татан буулгах, өөрчлөх, зохион байгуулах, нэгтгэх, хөрөнгө мөнгө босгох, шаардлагатай бол IPO гаргаж нээлттэй компани болох зэргээр шинэчлэлт хийх бололцоо бүрдэнэ гэдгийг онцолсон.
Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд ашиггүй ажилласан ч амь бөхтэй оршсоор, хэн нэгний саалийн үнээ, үргүй зардлын үндэс суурь уг хууль батлагдсанаар байхгүй болго гэдэг нь анхаарч, ач холбогдол өгөх асуудал. ТӨК-уудын удирдлагууд ашигт ажиллагаагаа хангахаас илүү ашиг хонжоо харж, сандал суудлыг бөглөөс болж суудаг цаг ард хоцрох нигууртай.
ТӨК-ууд ашиггүй ажиллаж байгаа нь улс төрийн томилгооноос шалтгаалж байгаа гэдгийг уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын олон гишүүн анхааруулсан. Төрийн өмчит компаниудын нийт активын хэмжээ 2019 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 59 их наяд болж өссөн. 2024 онд 64 их наяд төгрөг болж өссөн нь жилээс жилд улам данхайж байгааг илтгэж байна. Тиймээс засаглалыг нь хараат бус болгох нь чухал гэдгийг ч хөндсөн.
Мөн ТӨК-уудын санхүүгийн тайлан болон холбогдох материалууд нууцын зэрэглэлтэй байдаг нь хяналтын тогтолцоонд сөргөөр нөлөөлж байгааг зарим гишүүн шүүмжилсэн. Уг асуудлыг шийдвэрлэх хөшүүргийг дээрх хуулийн төсөлд суулгаж өгсөн бөгөөд одоогийн байдлаар 50 орчим мэдээлэл ил байгаа бол Төсвийн хууль дагуулаад 11 мэдээлэл нэмэгдэж, дээрх хуулиар 74 мэдээлэл ил болох аж. Хэрвээ мэдээлэл ил болоогүй бол тухайн компанийн даргыг нь шууд чөлөөлнө гэдгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн юм.
Эцэст нь, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын нийт өр ойролцоогоор ДНБ-ийн 16 орчим хувьтай тэнцэж байгаа нь цаашид ТӨК-уудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах ёстой гэдгийн том илрэл юм.
Хэдий тийм боловч төрийн өмчийг үнэгүйдүүлж, түүнээс нь ашиг хонжоо хайгчдад боломж олгохгүй хувьчлалыг ил тод, шударга, нээлттэй байдлаар зохион байгуулах ёстой гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонх нь санаа зовниж байгаа гэдгээ хэлсэн. Тиймээс хүчээр хувьчилж, механикаар нэгтгэхгүй, үе шаттай шийдвэрлэнэ гэдгийг хууль санаачилагчид тодотгож байсан юм. Ямартай ч ТӨК-уудийн засаглал, ил тод байдал, ашигт ажиллагаатай холбоотой олон маргаантай асуудал УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах үеэр эцэслэгдэнэ гэж итгэж байна. Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг харах л үлдлээ.
Нэргүй 2025-01-30 89.113.148.50
:)))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-30 66.181.176.148
ТӨР-ийн өмч гэдэг бол ТӨР хэмээх хийсвэр этгээдийн өмч гэгддэг боловч яг амьдрал дээр бол эзэнгүй өмч юм!!! Эзэнгүй өмчийг эзэн нь биш этгээд (төрийн албан тушаалтан) эзэн нь биш хулгайчуудаас яаж хамгаалах юм бэ???
Нэргүй 2025-01-30 66.181.176.148
Хувийн компани, хувь хүн өмчлөхөөс татгалздаг буюу үр ашиггүй атлаа байлгахаас өөр аргагүй бизнесийн салбарыг л ТӨР-ийн өмчлөлд байлгаж болох юм!!!
Нэргүй 2025-01-30 202.131.225.242
ЭХ-ийн 21.13 Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих
2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нэргүй 2025-01-30 202.131.232.100
Дорвитой өөрчлөлт хийгээсэй! Нүд хуурч гурилдсан юм хийвэл энэ парламентийн тар нь танигдана биз…
Нэргүй 2025-01-30 202.131.225.242
ЭХ-ийн 13.10 Хувь хүний нууцад халдах Энэ гэмт хэргийг:
2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;
2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нэргүй 2025-01-30 202.70.44.46
Шинээр нэг мангас компани бий болгохоос цаашгүй. Удахгүй чухал салбарын компаниуд нь дампуураад эхлэхээр ойлгох биз
ТӨК гэж байх ёстой гэхдээ арай хэтрээд байнаа 2025-01-30 103.242.47.54
ТӨК гэж байх ёстой гэхдээ арай хэтрээд байнаа Ойрхон Солонлосоос жоохон жишээ аваа ТӨК гээд Бизнес эрхлэж нартаагаа өрсөлдөөд дарга болж ирсэн улс нь зүгээр мөнгө гэж хараад бизнес хийж үзээгүй гарууд байдаг төрж олон жил ажиллаж байна ТӨК мэднэшдээ арай л байдаг
Иргэн 2025-01-30 139.5.219.26
ТӨК : авлига, улс төрчдийн хоолны газар, татвар төлөгдийн мөнгөөр амьдардаг нэгжүүд