Сүүлийн жилүүдэд Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг эмч нар хэлж буй. 2022 оны байдлаар дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын 662,301 тохиолдол бүтгэгдсэнээс 60 хувь нь буюу 397,082 нь Азид бүртгэгджээ. Харин Азийн орнуудаас Монгол Улс 100 мянган хүн тутамд ногдох хавдрын тохиолдлоор дөрөвт, хавдрын шалтгаант нас баралтын тохиолдлоор тавдугаарт бичигджээ.
Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувийг Ази тив эзэлдэг бол Ази тивдээ Монгол Улс дөрөвдүгээрт бичигдэж байгаа аж.
Харин 2023 онд гэхэд умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол шиг хүн ам багатай улсад үүнийг чимээгүй тахал гэж хэлж болно. Умайн хүзүүний хавдар үүсгэдэг маш олон шалтгаан байдаг аж. Тухайлбал, хувь хүн өөрөөс нь шалтгаалахгүй бий болдог эрсдэл гэж байдаг байна. Энэ дотор нас, хүйс багтдаг. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин учраас эмэгтэй хүн болж төрсөн бол энэ эрсдэл бий болно гэсэн үг. Хоёрдугаарт, хорт хавдар насжилт дагадаг өвчин гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Нас ахих тусам гаднын хүчин зүйлийн таагүй нөлөөнд өртөх, мутацид орох, хортой эс болж хувирах байгалийн эрсдэл цаанаасаа үүсдэг ажээ. Ховор тохиолдолд удамшлын нөлөө байдаг байна. Эдгээр шалтгаан нөхцөл нь нийт хорт хавдрын харьцангуй бага хувийг эзэлдэг аж. Үүнээс гадна умайн хүзүүний хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь хүний папиллома вирус.
Өөрөөр хэлбэл, эр эм хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн үеэс хүний бэлгийн амьдралыг дагаж эмэгтэйгээс эрэгтэйд, эрэгтэй хүнээс эмэгтэйд шилжиж байдаг вирус.
Хүн эхээс төрсөн цагаас эхлэн биед нян вирус бий болдог гэж үздэг. Хүний дархлааны тогтолцоог хэвийн түвшинд байлгах, гадаад орчны янз бүрийн эмзэг хүчин зүйлийн нөлөөнд хүний эрүүл мэнд тогтвортой байх боломжийг бүрдүүлдэг ашигтай нянгууд байдаг. Харин эсрэгээрээ дагалдаад явдаг ашиггүй нян гэж бас байдаг аж. Тэдгээр нь хүн өвдөх таатай нөхцөлийг хүлээгээд байж байдаг. Улмаар бие махбодь болон сэтгэл санаагаа эрүүл байлгаж чадах юм бол хүний биеийн өвчин үүсгэгч хоруу чанартай нян вирус идэвхгүй нуугдмал хэвээрээ байх боломжтой. Харин нян идэвхжих таатай нөхцөл бүрдүүт өвчин болж хүний биед мэдрэгддэг вирусын нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирус ажээ. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх шаардлагатай. Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ 2012 оноос хойш хийдэг болсон.
30 наснаас эхлэн 60 нас хүртлээ гурван жилд нэг удаа умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт заавал хамрагдах шаардлагатай.
Ингэсний дүнд хожуу шатанд биш эрт илрүүлж бүрэн эмчлэх боломжтой. Мөн хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийлгэж, эрт илрүүлэгт хамрагдсанаар умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол Улсад тус өвчний эсрэг вакциныг 2023 онд товлолын вакцины тоонд оруулсан. Энэ жилээс эхлэн 11 настай хүүхдүүдийг хамруулж эхэлсэн билээ.
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
:))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-29 66.181.179.54
Хөгшин залуугүй дэн буудлаар завхарч байхад энээс өөр ямар үр дүн гарна гэж?
Нэргүй 2025-01-29 202.9.40.56
вакцин тарьдаггүй орнууд ягаад өвчлөл бага байна тайлбарлаад өгөх эрдэмтэн байна уу
сүрьеэгийн вакцин 30 гаруй жил тарьлаа ягаад буурахгүй байна
б 2025-01-29 66.181.190.164
Эргүү малнууд вакцин эсэргүүцээд байсан. Охид нь хавдар тусчихсан байх үед толгойгоо шаана даа.